Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 6 July

    Тоон системд шилжиж эхэллээ

    Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх ажил энэ сараас албан ёсоор эхэлж байна. Албаныхны мэдээлж буйгаар тоон системд бүс, нутгаараа ээлж дараалан шилжих юм. Энэ сард Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор аймгууд тоон системд шилжинэ. Харин ирэх сард Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийг шилжүүлэх юм байна.   www.unen.mn

  • 6 July

    Энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Тэгвэл хэд хоногийн дараа Улсын их баяр наадам болох гэж байна. Иймээс энэ сарын 11-нээс 15-ны баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг сануулж байна. эх сурвалж: undesten.mn

  • 6 July

    Хуурай газар живж үхсэн тохиолдол

    АНУ-ын иргэн Кассандра Жексоны гэр бүлд аймшигт явдал тохиолджээ. Тэдний хүү усанд сэлснээс хойш цагийн дараа газар дээр байхдаа живж амь насаа алджээ. Анагаах ухаанд ийм тохиолдлыг «хожуу живэлт» хэмээн нэрлэдэг аж. Энэ нь ялангуяа хүүхдүүд их өртдөг үзэгдэл гэнэ. Кассандра хүү Жоннигоо бассейнд аваачсан байна. Тэнд хүү зориулалтын хийлдэг гудсан дээр тоглож эх нь ч үргэлж харж хандаж байж. …

  • 6 July

    “Урт” автобус явж эхэлнэ

    Баяр наадам угтаад нийслэлчүүдийн тав тухтай байдлыг хангах гэж, нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс 21 метр ууттай залгаа автобус үйлчилгээнд гарна. Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус нь 170 орчим хүний багтаамжтай бөгөөд 20 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарна гэдгийг албаныхан хэлж байв. Энэ автобусыг манай улсаас гадна ОХУ, Герман, Латви болон Литва улсад үйлчилгээнд ашигладаг ажээ. Өмнө нь манай улсад …

  • 6 July

    Гал түймрийн улмаас 3 настай хүүхэд түлэгджээ

    Энэ сарын 4-ны өдөр  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 18 дугаар ангийн тасгийг очиход иргэн  Б-ын 8х6 хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байсан байна. Уг гал түймрийн улмаас 47 настай эмэгтэйн баруун гуяны гадна хэсэг,  3 настай эмэгтэй хүүхдийн зүүн хөлний тавхай түлэгдсэн байсныг НТТ-103-т …

  • 6 July

    БНСУ -д “Цэрэнтогтох хүүд амьдрал хайрлъя” хандивийн тоглолт болно

      Дүрэлзэн асч буй галаас дүүгээ аварсан зоригтой А.Цэрэнтогтох хүүгийн биеийн байдал тааруу байгаа. Түүний биеийн 80 гаруй хувь түлэгджээ. “ГССҮТ-ийн эмч нар “Биеийнх нь 80 гаруй хувь нь түлэгдсэн хүний амь насыг аварна гэдэг хэцүү. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа” гэсэн хариу хэлсэн.  Харин найман сартай А.Амарболд хүүгийн биеийн байдал сайжирч байгаа гэнсэн таатай мэдээлэл ирсэн. Тэгвэл …

  • 6 July

    Макс Д.Ганбаатар сонгуульд өрсөлдөнө

    Говь-алтай аймгийн уугуул ах дүү хоёр Монгол улсын тод манлай уяач Макс Д.Ганбаатар улс төрчидтэй хамтарч бизнес хийж улс төрд яваа ах нараа дэмжиж явсан болохоос өөрөө сонгуульд өрсөлдөнө гэж нэг ч удаа ам нээж байгаагүй. Улс төрд дэмжиж явсан зарим нэг нутгийн ах нартайгаа хэвлэлээр ганц нэг гомдлийн үг чулуудаж байсанаас өөр хүнтэй муудаад байдаггүй мань эр хотын төвд …

  • 6 July

    Х.Эрдэнэчулуун: Цахилгаан, дулааны үнэнд нүүрс олборлохоос эхлээд бүхий л зардал багтаж байдаг

    Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Хорлийгийн Эрдэнэчулуунтай эрчим хүчний салбарын талаар ярилцлаа. -Долдугаар сарын 1-нээс эхлэн эрчим хүчний  үнэ тариф чөлөөлнө гэсэн мэдээлэл иргэдийн дунд байгаа. Өнөөдөр Монгол улс эрчим хүчнийхээ үнийг чөлөөлөх боломжтой юу гэдгээс ярилцлагаа эхлэе? – Эрчим хүчний салбар улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй нягт хамааралтай, стратегийн чухал салбар. Тиймээс энэ салбарт  …

  • 6 July

    Т.Аюурсайхан хугацаатай үүрэг өгөв

    ШӨХТГ-аас орон сууц эзэмшигч, өмчлөгчдийн даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдэд хяналт шалгалт хийсэн билээ. Энэхүү даатгал нь сайн дурын даатгал боловч Хаан даатгал, Ард даатгал иргэдээс зөвшөөрөл авалгүй орон сууцны төлбөр болон СӨХ-ийн төлбөр дээр мөнгө нэмж авдаг, уг хууль бус үйл ажиллагаанд нэр бүхий СӨХ-дууд болон нийслэлийн ОСНААУГ оролцож байсан ноцтой зөрчлийг хяналт шалгалтаар …

  • 6 July

    Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Худалдаа, үйлчилгээ Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд: Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын …

  • 6 July

    Шилдэг морин хуурчид 07 сарын 13-ны өдөр Чингисийн талбайд чуулна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг зохион байгуулж байна. Уралдаан 07 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Соёл, урлагийн их сургуулийн Оюутан театрт болно. Харин уралдааны шилдгүүд болон монголын морин хуурын шилдэг тоглолтыг наадамчин олондоо 2015 оны 07 сарын 13-ны өдөр Их …

  • 6 July

    Хүй долоон худаг дахь морь бариа, үйлчилгээний А талбайн ойролцоох 86 га газрыг зүлэгжүүлж байна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улсын их баяр наадмын үед наадамчдын ая тухыг хангаж ажиллах тал дээр авах зарим арга хэмжээний тухай” А/578 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Тулгар Төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн Ой, Үндэсний Их Баяр наадмын үед наадамчин олон, гадаад орны зочид, төлөөлөгчид, жуулчдын ая тухтай наадуулах нөхцлийг …

  • 6 July

    Э.Цэнд-Аюуш: Наадмаар цэнгэлдэхийн гадна талбайд ардын урлагийн тоглолттой

    Хэдхэн хоногийн дараа үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ардын урлагийн тоглолтыг наадамчин олондоо зориулан зохион байгуулж байгаа билээ. Энэ тухай Үндэсний их баяр наадмын урлаг соёлын салбар хорооны гишүүн, Монголын урлагийн залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч МУСТА Э.Цэнд-Аюуштай ярилцсанаа хүргэж байна.  – Танд энэ өдрийн мэнд хүргэе. Наадмын тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна …

  • 6 July

    Прокурор, шүүх хараат бусаа харуулна

    Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж дуусаад Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Л.Гансүх нарыг гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж буй юм. Энэ хэрэг хэвлэл мэдээллээр жил гаруй дуулиантсан тул Л.Гансүх нар ямар хэрэгт сэрдэгдсэн, түүнийг нь АТГ барин тавин нотлож чадаагүйг иргэд бараг цээжилсэн гэхэд хэтрэхгүй. Тэднийг …

  • 6 July

    Налайхын Захирагчаар сонгогдсон Ш.Хаан өнөөдөр тангараг өргөнө

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах  шийдвэр гаргасан.  Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн …