Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-с дүүргийнхээ 50-н жилийн ойг өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр, хог хаягдалгүй угтах зорилт тавин идэвхийлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 7-р сарын 4-нд Энэбишийн өргөн чөлөөний зам дагуух өнгө үзэмжээ алдсан хайс хашлагууд, ТБД андуудын урд Цогтсайхан агсаны хөшөө, тус газар орчмын хайс, сандал зэргийг угааж цэвэрлэн өнгө үзэмжийг нь сэргээлээ. Мөн Амарсанаагийн гудамж /Модны-2/ дагуух эвдэрч …
Мэдээ мэдээлэл
July, 2015
-
6 July
Н.Энхбаяр ХБНГУ-руу оргон зайлсан уу
МАХН-ын дарга Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг одоо хүртэл Олон улсын Интерполоор эрэн сурвалжилж байгаа билээ. Уг асуудалтай холбогдуулан АТГ-аас Н.Энхбаяраас тодруулга авах гэдэг ч Н.Энхбаяр БНСУ-ыг зорьсон учраас тодруулга авч чаддаггүй байсаар… Н.Энхбаяр нь 2012 онд авлигын хэргээр ял сонссон ч 2013 онд суллагдаж, суллагдсан даруйдаа эмчилгээ хийлгэнэ хэмээн БНСУ-ыг зорьсон. Түүнийг энэ хугацаанд АТГ-аас хэд хэдэн удаа …
-
6 July
Галд гурван настай хүүхэд өртжээ
Нийслэлд ахуйн хүрээний галын дуудлага буурахгүй байгааг НОБГ-аас анхаарууллаа. Өнгөрсөн бямба гаригт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшингийн үүдний хэсэг шатаж , 47 настай эмэгтэй болон гурван настай охин түлэгджээ. Мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 20 дугаар гудамжинд айлын байшин шатаж байсныг гал сөнөөгчид унтраажээ.
-
6 July
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хэв журмын салбар хорооны ажлын танилцуулга
Үндэсний их баяр наадмын хэв журмын салбар хороо 3 удаа хуралдаж төлөвлөгөө, төсөв, удирдлага, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэн Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар хэлтсийн 2600, Хүй долоон худагт 22 цагдаагийн газар хэлтсийн 3000, Хууль сахиулах их сургуулийн 500 сонсогч нийт 57 байгууллагын 6100 алба хаагч, 467 автомашин, 30 мотоцикль хамгаалалтанд ажиллуулахаар шийдвэрлэж бэлтгэл ажлыг хангаад байна. Үргэлжлэлийг энд дарж …
-
6 July
Баяр наадмын өдрүүдэд байгууллагууд хариуцлагатай жижүүр гаргаж, ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Баянзүрх, Хан-Уул дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Харин Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгт дулааны 100-гийн хос шугам засварлах шаардлагатай. Мөн Сонгинохайрхан …
-
6 July
Фэйсбүүк хаяг руу чинь хэн хэн зочилсон бэ ?
Алхам 1 Mouse aa facebook хэсгийн хоосон зайд авиачин mouse 2 дараад view page source руу ороорой За одоо харин ийм нэгэн цонх гарж ирнэ Алхам 2 Cntrl + F дараад жижигхэн хайх хэсэг гарж ирнэ Гарч ирсэн бол ‘InitialChatFriendsList’ гэж бичээд enter дараарай Кодлогдсон хэсгээс хамгийн эхнээсээ гарж ирж буй код бол таны фэйсбүүк хаяг руу хамгийн …
-
6 July
Наадмын үеэр хаалттай замуудыг нээж, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлнэ
Улсын баяр наадмаас өмнө нийслэлд хийгдэж буй авто замуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, баярын үеэр хаалттай замуудыг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хойд зуслангийн чиглэлд Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5.0 км авто замын эхний 1500 метр авто замын суурь хучилтыг хийж хөдөлгөөнийг 07 дугаар сарын 08-нд нээнэ. Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто …
-
6 July
Ажилтай, орлоготой Сонгинохайрханчууд тайлант өдөрлөг боллоо
Энэхүү өдөрлөг нь хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах, дүүргийн ажилгүй, ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг сурталчлах, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн юм. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга …
-
6 July
Улсын хэмжээнд 2015 оны эхний 6 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн мэдээ
Улсын хэмжээнд 2015 оны эхний 06 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг тус бүрт нь дарж сонирхоно уу Улсын хэмжээнд 2015 оны эхний 6 сард бүртгэгдсэн гэмт хэрэг Гэмт хэрэг үйлдсэн байдал Гэмт хэрэг үйлдэгсэд Гэмт хэрэг үйлдэгдсэн гараг, цаг хугацааүргэлжлэл Хохирогч иргэн байгууллага Гэмт хэргийн улмаас учирсан хохирол Улсын хэмжээнд бүртгэгдсэн захиргааны зөрчил, түүний шийдвэрлэлт
-
6 July
Японы иргэд насны доройтолд орох нь нэмэгджээ
Япон улсын иргэд дундаж наслалтаар дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр тус улсын иргэд насны доройтолд орох нь ихэсч байгаа аж. Японы Засгийн газрын хийсэн судалгаагаар 2025 он гэхэд 7.3 сая хүн насны доройтолд орно гэсэн аж. Өндөр настнуудын 15 хувь нь хэт хөгшрөлтийн улмаас сэтгэцийн доройтолд орж байна гэсэн мэдээг Эрүүл мэндийн яамнаас өгжээ. Япон хүмүүсийн наслалт нэмэгдэхийн …
-
6 July
Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнав
015 хаврын чуулган завсарлах гэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /долдугаар сарын 6-ны Даваа гарагт/ хаврын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус Байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэхдээ: -Ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо 6 удаа хуралдаж, 15 асуудал хэлэлцсэний дээр эдгээр хурлаас 7 тогтоол …
-
6 July
УИХ-ын гишүүн М.Батчимэг ЕАБХАБ-ын парламентийн ассамблейн чуулганд үг хэлэв
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн ээлжит 24 дүгээр жилийн хуралдаан Финландын нийслэл Хельсинки хотноо 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ. Энэ удаагийн хуралдааныг ЕАБХАБ-ын үндэс суурийг тавьсан Хельсинкийн гэрээний 40 жилийг тохиолдуулан тус хотод зохион байгуулж байна. 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх энэ хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын …
-
6 July
Наадмаар автобус үнэгүй үйлчилнэ
Тулгар Төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үндсэн 81 чиглэлд их багтаамжийн 615, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус нийслэлчүүдэд үйлчилнэ. Тухайлбал, долдугаар сарын 11,12 ний өдрүүдэд “Дүнжингарав”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Мишээл экспо” гэсэн гурван чиглэлд 20 том оврын автобус үнэгүй …
-
6 July
АСЕМ-ын 20 жилд зориулсан гэрэл зургийн уралдаан зарлаж байна
АСЕМ-ын 20 жилд зориулсан гэрэл зургийн олон улсын уралдааны талаар АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа. – Гэрэл зургийн уралдаан хэзээ эхлэх юм бэ ? – Ази, Европын дээд хэмжээний уулзалтын гишүүн орны мэргэжлийн гэрэл зурагчдын дунд АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан фото зургийн уралдааныг Ази, Европын сангаас 2015 оны 7 …
-
6 July
Нэрт жүжигчин эмэгтэй 92 насандаа таалал төгслөө
Холливудын нэрт жүжигчин Майкл Дугласын ээж гэдгээр нь үзэгчид сайн мэдэх АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч Диана Дуглас 92 насандаа таалал төгслөө. Хатагтай Дуглас нь “Planes”, “Trains”, “Automobiles”, “ER” болон “The West Wings” зэрэг телевизийн шоу болон олон арван кинонд тоглож, дүрээ мөнхөлсөн нэр хүндтэй жүжигчин байсан юм. Жүжигчин Кёрк Дугласын анхны эхнэр тэрээр 2003 онд өөрийн хүү Майкл Дугласын хамт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл