Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2015 оны бүх нийтийн их цэвэрлэгээний нэгдсэн хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулав. Төрийн байгууллагын 250 гаруй албан хаагчид, 1-19 дүгээр хорооны сайн дурын 600-гаад иргэн, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хороодын тодорхой хөдөлмөр эрхлээгүй 260 иргэдийг түр ажлын байраар хангаж урамшуулал олгож, …
Мэдээ мэдээлэл
July, 2015
-
7 July
Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төсөв боловсруулна
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/585 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төсөв боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, захирамжийн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төслийг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог тус тус байгууллаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний …
-
7 July
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 144 айлын орон сууц ашиглалтад орлоо
Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн найм дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баганат хороолол”-ын 144 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, УИХ – ын гишүүн Ж.Батзандан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, …
-
7 July
Өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар үүрэг, даалгавар өглөө
Аймаг, орон нутгийн удирдлагуудтай хийдэг цахим хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан үүрэг даалгавар өглөө. Энэ жил зуншлага тааруухан, бэлчээрийн гарц алаг цоог, нийт нутгийн 50 шахам хувь нь гангийн байдалтай байна. Мэргэжлийн байгууллагаас гаргасан энэ жилийн дулааны улирлын төлөв байдлаас харахад агаарын температур олон жилийн дунджаас 1-2,5 хэмээр илүү, орох тунадасны хэмжээ төвийн нутгаар бага, бусад …
-
7 July
Өнөөдөр болох зарим үйл явдалаас
10:00 цагт НМХГ-ын хурлын танхимд даргын зөвлөлийн хурлаар саун, бассейн, халуун усны газруудад хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн тухай, ахуйн хог хаягдлын тээврийн үйлчилгээ эрхэлж буй ААНБ-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар нээлттэй хэлэлцэнэ. Харилцах утас: 91887887 11:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт Дэлхийн Хүн Амын өдрийг Монгол Улсад тэмдэглэх гэж буйтай холбогдуулан НҮБ-ын Хүн Амын Сан, ҮСХ, ОБЕГ хамтран хэвлэлийн …
-
6 July
Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагч Ш.Хааны бүрэн эрхийг баталгаажууллаа
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн …
-
6 July
Хүний амьдралын тухай домог үлгэр
Матар догшин шуламууд бүхий ёроолгүй ус бий. Тэнд чи гарцаагүй амь насаа алдана гэжээ. Энэ домогт урсаж буй гол ус нь зугаа цэнгэлд автсаар өнгөрөх амьдралыг төлөөлнө. “Урсгал дагаж баяр баясгалантай” уруудах гэдэг нь өөртөө дасхын нэр юм. “Өндөр өндөр давалгаа” нь уур уцаар, зовлон зүдүүр, “Эргүүлэг” нь зугаа цэнгэл юм. “Матар, догшин шуламууд бүхий ёроолгүй ус” …
-
6 July
Махны экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
Хүнс, хөдөө аж ахуйн яамны ТНБД Н.Ариунболд Япон улсын Токио хотноо зургаадугаар сарын 29-нд зохион байгуулагдсан Монгол, Японы засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын ээлжит 7 дугаар уулзалтад оролцлоо. Уулзалтын үеэр ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Японы хүнс, хөдөө аж ахуйн салбарын албаны болон хувийн хэвшлийнхэнтэй уулзаж махны экспортыг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцов. Энэхүү уулзалтын үр дүнд хоёр орны …
-
6 July
Сонгодог урлагийн хоёр “алтан гургалдай”-гаа наадмын нээлтээр харахсан
Монголын дуурийн урлагийн алтан хоолойтнууд дэлхийг “доргиуллаа.” Дэлхийн урлагийн хаан болсон сонгодог урлагийн хамгийн том наадам болох Дэлхийн нэрт хегжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар гоцлол дуулаачийн төрөлд тэргүүн байр, ГранПри шагналтанаар тодорж элгэн Монгол түмнээ баярлуулсан билээ. Москва хотын Чайковскийн нэрэмжит концертын танхимд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс авахуулаад урлаг соёл, нийгэм улс төрийн томчуудийн амыг ангайлган МУГЖ Г.Ариунбаатар “Севилийн үсчин” дуурийн …
-
6 July
“Захиргааны ерөнхий хуультай болсоноор “захиргаа” гэдэг ойлголтод нэгдсэн нэг зам гаргалаа”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Захиргааны ерөнхий хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн батлуулахад оролцсон ажлын хэсгийн гишүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр хүлээн авч уулзан талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Захиргааны ерөнхий хуулийн ач холбогдлын талаар хэлэхдээ “Монгол Улс нь Азидаа Захиргааны ерөнхий хуультай болсон хоёр дахь улс болж байна. Энэ хуулийн ач холбогдлыг би 3 хүрээнд …
-
6 July
“С.Баямбацогт гэдэг гишүүн байхгүй”
Олон нийтийн цахим сүлжээнд “Монгол Залуу хүн” төрийн бус байгууллагын нэгэн албан бичиг “гол сэдэв” болж байна. Монгол залуу хүн төрийн бус байгууллагаас УИХ-ын гишүүнд хаяглан “Тавантолгойн төслийн тухай” албан бичиг явуулсан хэдий ч УИХ-ын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга ийм хариу өгчээ. Хэдийгээр чимээгүй байгаа залуусыг бодвол эх орон, газар шорооныхоо төлөө алхам хийж чадсан ч энэ …
-
6 July
Монгол улсыг хөгжүүлэхэд шатар ухаан хэрэгтэй
Монгол төрийн мэргэн өвөө хэмээн төр, түмэндээ хүндлэгдсэн Жамсрангийн Самбуу агсны мэндэлсэний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрээр Төв аймгийн Бүрэн сумын уугуул бөгөөд “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллагаас санаачлан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор Ж.Самбуугийн нэрэмжит “Шатар ухаан-2015” тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тэмцээний нээлт өнөөдөр боллоо. Тэмцээний хамтран зохион байгуулагчаар “Ж.Самбуу” …
-
6 July
Иргэдэд анхааруулж байна
-Хуурайшилт ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр их гарч байгаа тул амралт, аялал зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, ил асаасан галын нурмыг сайтар унтрааж аюулгүй байдлыг хангах; -иргэд сэрүүцэх зорилгоор усанд орох үедээ, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих зэргээс шалтгаалан гол, мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усанд живж амь насаа алдах тохиолдол ойрын өдрүүдэд нэмэгдэж …
-
6 July
Ослын улмаас амиа алдагсдын тоо 61 хүрчээ
МАНИЛА. /Xinhua/. Филиппиний төвийн нутгийн Ормок хотын ойролцоо “M/B Nivrana-B” гатлага онгоц живсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 61-д хүрлээ гэж тус улсын эргийн хамгаалалтын алба мэдэгдэв. Уг онгоцны багтаамж 178 бөгөөд онгоц живэх үед зорчигчдын тоо хэтэрсэн байсан учраас хэчнээн хүн сураггүй болсныг эргийн хамгаалалтын албаны хүмүүс хэлэх боломжгүй байна. Нийт 145 хүнийг аварчээ. Усан онгоц боомтоос хөдлөөд 200 …
-
6 July
Мисс Н.Ану шагналын мөнгөөрөө Э.Эрдэнэбулган охинд амьсгалын аппарат авч өгнө
“Дэлхийн мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах ГАЛА тоглолт өчигдөр боллоо. Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг энэ наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг мисс Н.Ану гардан авлаа. Ялагчийн титмийг авсан энэ бүсгүй өмнө “Miss-Mongolia 2013” наадмын титмийн эзэн болж байсан удаатай. Дэлхийн миссийн тэмцээнд манай улс сүүлийн жилүүдэд тогтмол оролцож байгаа бөгөөд миссүүд төдийлөн өндөр амжилт үзүүлээгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл