Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 7 July

    Залуу начныг хурдан удмын даагаар мялаана

    Монголын Залуучуудын холбоо  нь Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг  сайхан уламжлалтай билээ. Энэ уламжлал 1994 оноос эхэлж, Улсын аварга Д.Сумьяабазар анхны даагыг хөтөлж байсан түүхтэй. Тэрхүү цаг үеэс хойш 21 залуу начин хурдан удмын дааганы эзэн болсноос 10  бөх нь амжилтаа ахиулж цол нэмсэн гэдэг сайхан  мэдээ байдаг …

  • 7 July

    Бассейнууд усыг шаардлагын хэмжээнд хүртэл халдваргүйжүүлдэггүй зөрчил илэрчээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халуун усны 74, сауны 39, бассейны 10, нийт 123 үйлчилгээний газарт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар сауны газруудад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эмийн сангүй саунд ороход хориглох өвчний заалт, нэрийг ил тод бичиж байршуулаагүй, үйлчлүүлэгсдийн артерийн даралт хэмжих аппаратгүй, ажиллагсад нь мэргэшээгүй, тухайн чиглэлээр сургалтад хамрагдаагүй, үйлчлүүлэгсдийг аюулгүй байдлын мэдээллээр хангах дотоод холбоогоор …

  • 7 July

    Берлин рүү нэмэлт нислэгтэй

    Үндэсний Агаарын тээвэрлэгч МИАТ ХКомпани зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ санал, хүсэлт, эрэлт хэрэгцээг харгалзан үзэж 8-р сарын 1-ний өдөр УБ-Берлин-УБ чиглэлд нэмэлт нислэг үйлдэхээр боллоо. Ингэснээр тус өдөр Берлиний чиглэлд 2 нислэгтэй болж байгаа бөгөөд үндсэн нислэгээс гадна 162 хүний суудал бүхий Б737-800 агаарын хөлгөөр нэмэлт нислэг үйлдэнэ. Энэхүү нислэг нь тус өдрийн үндсэн нислэгийн адил Москва хотоор дамжихгүй шууд Берлин руу …

  • 7 July

    4603 айл 170 минутын турш цахилгаангүй байв

    Өнгөрсөн сарын 22-оос 26-ны өдрүүдэд “Дорнын өргөө”, ”Мастер инженеринг” ХХК-ууд болон хувь хүмүүс дулаан, бохирын шугам засварлах, барилга угсралтын ажил хийхдээ УБЦТС ТӨХК-д мэдэгдэж, кабель шугамын трассын тодруулга, зөвшөөрлийг аваагүйгээс цахилгаан дамжуулах кабель шугамуудыг гэмтээж, олон тооны хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр удаан хугацаанд тасалдууллаа. УБЦТС ТӨХК-ийн зүгээс эдгээр компаниудад холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ ногдуулахаар акт тогтоох ажил хийгдэж …

  • 7 July

    Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнана

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас “Гран при” шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах санал оруулж, батлуулжээ. Мөн Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Үүний өмнө “Авьяаслаг Азичууд” шоунд …

  • 7 July

    Хүүхдийг гол ус руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

    Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих  Ховд, Буянт, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Булган, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Ус судлалын Ховд-Өлгий, Сагсай-Буянт, Харбут-Алтай, Булган-Байтаг, Төгрөг-Манхан, Халх-Баянхошуу  харуул орчмоор үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус үерлэж байна. 7 дугаар сарын 8-нд …

  • 7 July

    248 аж ахуйн нэгж 381 сая төгрөгийн тохижилт хийж, 2700 кв. метр газрын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ

    Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 2-р ажлын хэсэг 3.9.19 дүгээр хорооны  248 аж ахуйн нэгж байгууллагын ажилтай 14 хоног тутам танилцаж, үнэлгээ өгч байна. Уралдаан эхэлснээс хойш аж ахуйн нэгжүүд нийт 381 сая төгрөгийн тохижилт хийж, 2700 кв. метр газарт ногоон байгууламж шинээр бий болгосон. Тохижилт, цэвэрлэгээг сайн хийж, ногоон байгууламжаа …

  • 7 July

    Наадмаар Арслантай гүүр, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийнэ

    Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой үндэснийих баяр наадмыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилтын ажлуудыг хийж байна. Иргэдийн хүсэлтийн дагуу эвдрэл ихтэй байсан Зайсангийн тойруугийн 460 м замыг засаж дуусан ашиглалтад оруулсан. Одоогоор явган хүний зам тавьж байна. Мөн тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай гүүр, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийхээр төлөвлөн ажиллаж байна. …

  • 7 July

    Хуушуурыг дэлхийн брэнд болгоё

    Монголчууд бидний хамгийн түгээмэл хоолны нэг нь хуушуур юм. Гэхдээ бидний дунд, “хуушуур” гэдэг үг нь хятад хэлнээс монгол хэлэнд нэвтэрсэн үг учраас энэ нь хятад хоол гэх ойлголт нэлээд тархжээ. Гэвч “хуушуур” гэдэг үгийн талаар бодох юм бий. Зарим судлаачид энэ үгийг угтаа “бүдүүлэг, зэрлэгүүд” буюу “ху” нарын хоол хүнс гэсэн утгатай хятад үг гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, “хуушуур” …

  • 7 July

    Аффлек, Гарнер нарын салалтын шалтгаан нь шаргал үст бүсгүй байв уу

    Холливудын алдарт хос болох Бен Аффлек, Женнифер Гарнер нарын салалтын шалтгааныг олохоор барууны шар хэвлэлүүд улайрсан хэвээр л байна. Энэ удаад тэд шаргал үст сайхан бүсгүй Маргот Роббиг бай болгох гэж үзжээ. Бен Аффлекийн хувьд өнөөг хүртэл дэлгэцийн бүтээлүүдэд тоглохдоо олон арван сайхан бүсгүйчүүдтэй хамтарсан. Гэвч жүжигчин Маргот Роббитой хамтран ажиллах үед Женнифер Гарнер салах мэдэгдэл хийсэн нь ийнхүү олны …

  • 7 July

    “Бурхан халдун” уулыг Дэлхийн өвд бүртгэх шийдвэр гарлаа

    ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган ХБНГУ-ын Бонн хотноо хуралдаж байна. Тус хорооны энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинацийг гишүүн орнууд хэлэлцэж улмаар Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг санал нэгтэйгээр батлан гаргалаа. Хуралдаанаар Дэлхийн өвийн хорооны 21 гишүүн орноос 17 улс (БНСУ, Япон, Вьетнам, Казахстан, Польш, БНЭУ, Хорват, …

  • 7 July

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Шинэ Зеланд, Эквадор, Сингапур, Польш улсын Элчин сайд нар ИЖБ барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Шинэ Зеланд улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Маккинон, Бүгд Найрамдах  Эквадор улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хосе Мариа Борха Лопэс, Бүгд Найрамдах Сингапур улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийп Ве Киат, Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суух Онц …

  • 7 July

    “Үндсэн хуулийн эсрэг ажиллавал намыг татан буулгана”

    -Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төслөө танилцуулах үеэрээ намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө, нам бүхэн шилэн данстай болно гээд олон санаа дэвшүүлсэн.  Зорилт нь амаргүй ч юм шиг санагдсан. Хуулийн төслийн талаар дэлгэрүүлэхгүй юу. Мөн УИХ-ын төвшинд боловсруулагдаж байсан Улс төрийн намын тухай хуулийн төслөөс Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл юугаараа онцлог юм? -Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх …

  • 7 July

    Морь унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарахыг үүрэг болгов

    Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болголоо. Наадмын дараа болдог орон нутгийн чанартай бэсрэг наадам, их, бага сунгаа, овоо тахилга, бүсийн уралдааны үед морь унаач хүүхэд бэртэж гэмтэх, амь насаа алдаж болзошгүй тул үүнд анхаарч …

  • 7 July

    Жүжигчин Ааяа “МУГЖ” цол тэмдгээр шагнуулжээ

    Жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэгийг үзэгч түмэн хүндэлдэг. Драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн хэмээгдэж явсан жүжигчин Ш.Алтанцэцэг хэмээх авьяаслаг жүжигчин өдгөө хошин урлагийн тайзнаа тэр тусмаа бүр “Мөрөөдлийн театр”-ын тайзнаа олон гайхалтай дүрийг бүтээж үзэгч түмнийнхээ хайр хүндлэлийг хүлээсээр яваа. Тэрбээр дан ганц уран бүтээл туурвиад зогсохгүй сүүлийн 6-7 жилийн хугацаанд эхчүүд, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө олон гайхалтай хүмүүнлэгийн үйл ажиллагааг …