Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 2 July

    Автомашинтайгаа гол гатлахгүй байхыг сэрэмжлүүлж байна

     Өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн орчим автомашин Туул голд суусан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Хар хошууны Оросын гарамны зүүн талд Т-ийн “Prius-20” загварын автомашин голд суусан байсныг татаж гаргасан байна.Зуны улиралд иргэд автомашинтайгаа гол гатлах гэж байгаад усанд суусан гэх дуудлага олон ирдэг. Иймд иргэдийг автомашинтайгаа гол гатлахгүй, баталгаат зам гүүрээр …

  • 2 July

    Эбиг “Аав” киноны баг хамт олон угтлаа

    УДЭТ-ын  жүжигчин Эби буюу Г.Эрдэнэбилэгийг танихгүй хүн ховор биз ээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд “Аав” хэмээх киног найруулж “Академийн дээд шагнал”-ын шилдгийн шилдэг уран бүтээлээр шалгарсан. Тэрээр академийн шагнал гардуулах үер Драмын дөрөв хамтлагийнхантайгаа европын орнуудаар аялаж явсан. Тэгвэл жүжигчин маань өчигдөр эх орондоо ирсэн байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Чингис хаан онгоцны буудал… Аав кино багийхан маань цомыг минь авчирчихсан халуун …

  • 2 July

    Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

    ТУЛГАР ТӨРИЙН 2224, ИХ МОНГОЛ УЛСЫН809, АРДЫН ХУВЬСГАЛЫН 94ЖИЛИЙН ОЙ,ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН  ХӨТӨЛБӨР 07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд 10:00-22:00 “Монголын сайхан орон” Уран зургийн  үзэсгэлэн   Монголын Уран зургийн галерейд 7 дугаар сарын 7. Мягмар 9.00-19.00  Урианхай сурын харваа   Сурын талбайд 7 дугаар сарын 8. Лхагва 9. 00-18.00  Буриад сурын харваа   Сурын талбайд 7 дугаар сарын 9. …

  • 2 July

    Осол гарч хүний амь насыг хохироожээ

    2015 оны 07 сарын 01-нд Баянгол дүүргийн 4-р хороо Ажилчдын гудамж, Гурвалжингийн гүүрэн дээр амины Toyota Prius маркын автомашины жолооч Г нь явган зорчигч ХУД-ийн ТҮК-ийн ажилтан 36 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Жолооч нартаа анхааруулахад замын нөхцөлд хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.

  • 2 July

    “Улаанбаатар – Уран баримал 2015” наадмын нээлт боллоо

    Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэгдүүлэх,  чөлөөт уран бүтээлчдийн урлаж буй уран нарийн хийц, оюун ухаан шингэсэн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилготой “Улаанбаатар – Уран баримал 2015” наадам нээлтээ хийлээ. Энэхүү наадмыг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны наадамд нийт  45 уран бүтээлчийн 87 бүтээл оролцсоноос 10 бүтээл нийслэлийн гудамж талбайд байршихаар боллоо.  Уралдаанд …

  • 2 July

    Г.Ариунбаатар П.И.Чайковскийн уралдаанд түрүүллээ

    Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар анх удаагаа Тэргvvн байр”, “Алтан медаль” хүртэж эх орныхоо нэрийг цуурайтууллаа. Тэрээр баярт үйл явдлаа хуваалцан цахим хуудаснаа “Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Vнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсаан. Тиймээ би урлагийн олимп гэгддэг …

  • 2 July

    Махны үнэ буурчээ

    2015 оны 7-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6995 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8170 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.3 хувиар буюу 275 төгрөгөөр, үхрийн цул мах 0.2 хувиар буюу 25 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 …

  • 2 July

    Наадмын өдрүүдэд “Монгол хуушуур – 2015” фестиваль зохион байгуулна

    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран “Монгол хуушуур – 2015” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна. Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид …

  • 2 July

    Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ажил 95 хувьтай байна

    “Нийтийн  үйлчилгээний  Улаанбаатар  нэгтгэл”  ОНӨААТҮГ  нь  төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан 21 томоохон гудамжид нийтийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна.  Нийт 340 гаруй мянган метр квадрат ногоон байгууламжийн талбайд зүлэг тарих ажил нэг сарын хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 95 хувьтай байна. Энэхүү ажлыг 7 дугаар сарын 5-ны өдөр бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Харин усалгааны хувьд …

  • 2 July

    “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийг үзэхдээ заавал үндэсний хувцас өмсөнө

    Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээг 07 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах талаар  нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа А/571 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу “Дээлтэй Монгол-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн тоглолтыг зохион байгуулахдаа арга хэмжээнд оролцогчид болон үзэгчид нь …

  • 2 July

    Хуулийн цоорхой: 4,5 тэрбумыг идээд 18 саяыг л төлдөг хууль

    УИХ-ын хаврын чуулган өндөрлөх дөхсөн ч Эрүүгийн хууль тойрсон шуугиан намжихгүй л байна. Олон хурц маргаан өрнүүлсэн Эрүүгийн хууль дуншаад л байна. Өмнөх хууль нь олон хүнийг хэлмэгдүүлсэн, Монголыг хэт шоронжуулах бодлогын золиос болсон гэмээр үйлчилж байгаа нь маргашгүй үнэн. Одоо үйлчилж байгаа хууль олон хүнийг хэлмэгдүүлэн хохироосон тухай тоо баримт бишгүй их. Үүнээс нэг баримтыг л дурдахад хангалттай. Цэвэр …

  • 2 July

    Шилдгийн шилдэг 22 адуучин өрсөлдөнө

     Монгол Улсын аварга адуучин шалгаруулах “Адуучин”  наадам хоёр жил дараалан Монгол ын аварга Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан билээ. Тиймээс Засгийн газрын тогтоолын дагуу 2015 оноос “Адуучин” наадмыг үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулан 2015 оны долдугаар сарын 14-нд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулахаар товложээ.  Тус тэмцээнд 21 аймгийн шилдгийн шилдэг 21 адуучин залуус болон …

  • 2 July

    Залруулга

    Манай сайтад 6 сарын 17-ны өглөө орсон  “ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяагийн шулуухан үйлдэл”   нэртэй нийтлэл орсон ба  тус нийтлэлд оруулсан зургийг бидэнд  өгсөн тодорхой эх сурвалжийн зүгээс ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяагийн зураг мөн хэмээн батлан  хэлсэн байдаг. Гэвч  тус зураг нь Б.Энхзаяагийн зураг биш төдийгүй, эл зурагтай Б.Энхзаяа нь огт хамааралгүй, тухайн зураг дэх эмэгтэй өөр хүн байсныг Сүхбаатар дүүргийн  …

  • 1 July

    Сонгодог урлагийн тоглолт Чингисийн талбайд болно 

    “НАЙРСАГ УЛААНБААТАР” аяны хүрээнд 2 дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics- Open air тоглолт болох гэж байна. Саунд оф Монголиа компанийн санаачлагаар УДБЭТ, НЗДТГ, НСУГ хамтран өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн бүрэн хэмжээний тоглолтыг үзүүлэхээр зэхэж байна. Өнгөрсөн жилийн 7-р сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд Сонгодог …

  • 1 July

    Best of Classics – Open Air Gala Concert (2015)

    Найрсаг Улаанбаатар төсөл хөтөлбөрийн хүрээнд Sound of Mongolia-ийн санаачлан зохион байгуулж буй Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдийг толилуулах Best of Classics – Open Air Gala Concert хоёр дахь жилдээ 2015 оны 7 сарын 4-ны 21:00 цагаас Чингисийн талбайд зохион байгуулагдахаар болжээ. Ugluu.mn