Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 25 June

    С.Билэгт: Г.Буяндорж “Өр нэхэгдээд хүнд байна, хаалга эвдлээ, туслаач” гэж гуйдаг

    “Ноёд Констракшн” ХХК-ийн ерөнхий захирал С.Билэгттэй ярилцлаа. -“Ноёд” группын Ерөнхийлөгч гэгдэх Г.Буяндорж та хоёрын маргаан хоёр жил гаруй үргэлжиллээ? -Цагдаа мөрдөн байцаагаад, прокурор хянаад анхан шатны шүүх гэм буруутай гэдгийг тогтоогоод шийдчихсэн хэрэг шүү дээ. 2014 оны арванхоёрдугаар сарын 12-ны Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн тогтоолоор иргэн Г.Буяндорж болон түүний хамсаатан нарт ял оноосон. Харин 2015 оны гуравдугаар сарын …

  • 25 June

    АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн дарга нартай уулзлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Конгрессын гишүүн Жосеф Питтс, Жим Макдермотт нартай уулзлаа. АНУ-ын Конгресс дахь Монголыг дэмжих Бүлгийн дарга Жозеф Питтс 1997 оноос одоог хүртэл АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Пенсилвани мужаас сонгогдон ажиллаж байна. Тэрээр 2004 онд Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Америк-Монголын найрамдлын бүлгийг байгуулж 2010 оноос Жим Макдермотын хамт АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийг хамтран тэргүүлж байна.  АНУ-ын Конгресс …

  • 25 June

    Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлга үйлдэв

    Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын “Агуйт” уулын оройд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн уулын тахилгат овоонд  ёслолыг эхлүүлэв. Бүх цэргийн хар сүлдний их сүлдэч ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал …

  • 25 June

    Н.Алтанхуягийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасжээ

    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилан УИХ-д өргөн барьж хэлэлцэх асуудлын жагсаалтанд оржээ. Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга …

  • 25 June

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурлыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явууллаа. Хурлаар баяр наадмын бэлтгэл ажлын явцын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийлээ. “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталж, эрлийз буюу шинэ цагийн монгол морьдыг долдугаар …

  • 25 June

    Нийслэлийн засаг дарга ИБУИНВУ-ын элчин сайд Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай  Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай  Катрин Арнолд хүлээн авч уулзаж байгаад таатай байна гээд цаашид  Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон бусад чиглээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хотын дарга “Улаанбаатар хотыг 2030 …

  • 25 June

    Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.06.24.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд танилцуулсан юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын …

  • 25 June

    Мьянмарын ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн энэ оны 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой болох юм. Монгол, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэх, …

  • 25 June

    Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 248 иргэн хохирчээ

    Нийслэл хотын хэмжээнд 2015 оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 249 гэмт хэрэг бүртгэгдэж, 248 иргэн хохирсны 90,3 хувь эмэгтэй, 9,6 хувь эрэгтэй хүн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 20,8 хувь, хохирогч 19,8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хүчирхийллийг хэлбэрээр нь харахад бие мах бодын хүчирхийлэл 78,1 хувь, сэтгэл санааны хүчирхийлэл 20,5 …

  • 25 June

    Үхрийн махны үнэ 110 төгрөгөөр буурчээ

    Махны дундаж үнэ 2015 оны 6-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7205 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 1.0 хувиар буюу 110 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 …

  • 25 June

    Нигерийн хулгайлагдсан их хэмжээний мөнгийг олж өгнө

    Нигери улс засгийн газраас хулгайлагдсан мөнгөө нөхөж олоход нь АНУ болон бусад орнууд туслахыг зөвшөөрсөн тухай ерөнхийлөгч Мухаммаду Бухари мэдэгдлээ. Тус улсын сан хөмрөг бүрэн хоосорсон гэдгийг шинэ ерөнхийлөгч зарласан юм. Тэрээр өмнөх засгийн газрын үед хулгайлагдсан олон тэрбум долларыг нөхөн олохыг уриалсан байна. Өнгөрөгч гуравдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ноён Бухари тус улсын хамгийн том асуудал болоод байгаа …

  • 25 June

    Түр жолооны үнэмлэх ирэх есдүгээр сар хүртэл хүчинтэй

    Жолооны үнэмлэх хэвлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш зогссон. Одоогоор 20 орчим мянган иргэн үнэмлэхээ авахаар хүлээж буй аж. Гэхдээ үнэмлэх нэн шаардлагатай зургаан мянга орчим иргэнд түр жолооны үнэмлэх хэвлэж өгчээ. Энэ түр үнэмлэхээр иргэд ирэх есдүгээр сарын 1-н хүртэл ашиглаж болох юм байна. Дашрамд, жолооны үнэмлэх улсын нууцад хамаарч Улаанбаатар хотын замын цагдаагийн газар “Смарт солюшн” компанитай хамтран …

  • 25 June

    Голд зургаан хүүхэд живж амиа алджээ

    Урин дулаан зун цаг болж иргэд аялал зугаалгаар явах нь их байдаг. Гэвч иргэдийн аюулгүй байдлаа болж голд живж амь насаа алдах явдал их гарч байгаа юм. Он гарсаар гол усны ослын золгүй тохиолдлоор 20 хүн нас барсан байна. Үүний 6 нь бага насны хүүхэд байна. Нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол усанд орохгүй байх, бага насны …

  • 25 June

    Чингэлтэй дүүргийн хүүхдүүд гудамжныхаа тухай зураг зурж, шүлэг, талархалын захидал бичжээ

    Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд баригдсан жишиг авто замын бүтээн байгуулалттай холбогдуулан  “Миний мөрөөдлөөр-Миний гудамж” сэдвийн хүрээнд 4 мөрт шүлэг, талархалын захидал, зургийн уралдаан оршин суугч хүүхдүүдийн дунд зарлаж, нээлтийн үеэр хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан байв. Уралдаанд идэвхтэй оролцсон 25 хүүхдэд гарын бэлэг өгснийг 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Ш.Жаргалсайхан,”Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн захирал …

  • 25 June

    Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

    Монгол Улс, БНХАУ хоорондын стратегийн иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаа, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр ярилцаж тохиролцсон асуудлын хүрээнд 2 улсын хилээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг тэргүүтэй албаны хүмүүс ӨМӨЗО-д ажиллаж байгаа билээ. Айлчлалын хүрээнд манай төлөөлөгчид ӨМӨЗО-ны Хойд хэсгийг хөгжүүлэх ажлын хэсгийн байнгын хорооны орлогч дарга Бао …