Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 11 June

    Нэгийг хийх гэж нөгөөг сүйтгэдэг “хачирхалтай” төрийн бодлого

    Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог, нэгийг бүтээх гэж нөгөөг сүйтгэдэг толгой нь эргэсэн төрийн балгаар иргэд аж ахуйн нэгж бизнес эрхлэгчид хохирч байна. Үүний нэгэн жишээ бол Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Авзага Трэйдийн МЧХ Компаны хувийн өмчид төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд  ноцтойгоор халдлаа. Гурвалжингийн гүүрний ойролцоо 10-аад жил үйл ажиллагаа явуулж буй МЧХ-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн …

  • 11 June

    Б.Пүрэвдорж ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ

    Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар /ИХШХГ/-ын дарга Б.Пүрэвдоржид энэ сарын 9-нд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Түүнийг үүрэг чиглэл өгдөг гүйцэтгэх албан тушаалтнуудтай хамтран албан тушаалаа ашиглаж, хууль бус шийдвэр гарган, үүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан хэрэгт шалгаж эхэлсэн юм. Энэ асуудлаар өнөөдөр Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар/ИХШХГ/-ын дарга Б.Пүрэвдорж тайлбар мэдээлэл хийлээ. “Би улс …

  • 11 June

    Иргэдэд амны хаалт зүүхийг анхааруулж байна

    Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром гэгддэг короновирүс “mers” вирүс БНСУ-д хүчтэй тархаж, өнөөдрийн байдлаар 95 хүн өвчилсний долоо нь нас барж, нэг хүүхэд өвчилсөн байдалтай байгаа юм. Манайд уг халдварын вирүс орж ирэхэд ойрхон байгаа бөгөөд энэ халдвараас өөрсдийгөө хамгаалж амны хаалт зүүж хэвшихийг ХӨСҮТ-ээс анхааруулав. Халдвараас сэргийлж, томоохон албан байгууллагын ажилчид өчигдрөөс эхлэн амны хаалт хэрэглэж эхэлжээ. Мөн урьдчилан …

  • 11 June

    НАМЗХ-ны Л.Оюун-Эрдэнийн луйврын хэргийг Н.Номтойбаяр “тараасан” уу

    МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо буюу одоогийн НАМЗХ-нд өдгөө “хэрүүлийн буг” үүрлэчихээд байна. Учрыг нь тайлбал НАМЗХ-ын Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ 2013 онд АНУ-д Харвардын Их сургуульд сурахаар явахдаа НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томилжээ. Гэвч өнгөрсөн шинэ жилээр болсон “Алтан сарнай” наадмын үеэр Н.Номтойбаяр өөрийгээ Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч бус Ерөнхийлөгч гэх болсон нь хэрүүлийн эхлэл болжээ. Түүгээр ч …

  • 11 June

    Зохиомол тавилангийн эзэд буюу “Зангараг”-тай эрчүүдийн ХАТУУ ШАЛГУУР

      “Хэн байгаад хэн болсноо хэзээ ч битгий март” гэсэн нэгэн үг бодолд автах тэрхэн мөчид оч мэт зурсхийн орж ирлээ. Бидний өдөр тутам харж дассан, тэгтлээ сэтгэл өвтгөн санаа тавихаа больсон гэх эгэл жирийн атлаа эгэл бус амьдралын өнгө төрх нүдний минь өмнө тодоос тод дурайж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн хүндхэн цаг үед гудамжинд гуйлга гуйж, хулгай дээрэм …

  • 11 June

    НҮБ-ийн энхийг сахиулагчинд “сексээр бартерладаг”

    ЛОНДОН. /ВВС/.  НҮБ-ын туслах шаардлагатай гэж үзсэн улсуудын хүмүүст энхийг сахиулагчид бараа бүтээгдэхүүн өгөн бэлгийн харилцаанд ордог болохыг НҮБ-ын тайлангийн төсөлд бичжээ. НҮБ-ын Дотоод хяналтын албаны газрын уг баримт бичгээс үзвэл, Гаити болон Либерид хэдэн зуун эмэгтэй өлсгөлөн болон ядуурлын улмаас энхийг сахиулагчдад биеэ үнэлж байгааг тус газар тогтоосон байна. Энхийг сахиулагчид охид, эмэгтэйчүүдэд мөнгө, үнэт эдлэл, гар утас болон …

  • 11 June

    Шинжлэх ухаанд зориулсан цогцосны наймаа

    АНУ-ын эрдэмтэн, судлаачид цаазлуулсан гэмт хэрэгтний цогцсоор дутагдаад ирэхээр тэдгээрийг хулгайлдаг байв. Өөрөөр хэлбэл “Амилсан хүмүүс”-ийг хэн нэгнээр хулгайлуулахын тулд мөнгө төлдөг байсан аж. Энэ бол XVIII, XIX зуунд болж байсан явдал. Тэгвэл одоо байдал өөрчлөгджээ. Оюутан, судлаач нарт хүний бие цогцос хэрэгтэй байсаар байна. Бие цогцсоо шинжлэх ухааны төлөө хандивлах хүсэлтэй хүмүүс гол нийлүүлэгчид нь байдаг аж. Энэ нь …

  • 11 June

    11 танхай фанат цаазын ял сонсчээ

    Гурван жилийн өмнө Египетийн хөлбөмбөгийн лигийн тоглолтын үеэр үймээн дэгдэж, үүний улмаас 70 хүн нас барж, 1000 үзэгч бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Нас барсан иргэдийн ихэнх нь цэнгэлдэхээс гарах гэж байгаад амиа алдсан гэдэг. Тэгвэл уг хэргийг Египетийн шүүх эцэслэн шийдэж, 11 хүнд цаазаар авах ял оноожээ. Энэ талаар шүүгч Мохамед Алшербини “Фокс хочтой Фоуад Ахмед Ал Таби Мохамед, Хассан …

  • 11 June

    14 хүнтэй суудлын автомашин, 5 айл өрхийн гэр нуржээ

    Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд сумын нутагт энэ сарын 09, 10-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж,  салхи түр зуур 20-25 м/с хүртэл ширүүссэн байна. Энэ үеэр 14 хүнтэй суудлын автомашин үерийн усанд саатаж, 5 айл өрхийн гэр нурж эвдрэн, 50 айл өрхийн 5232 толгой бог мал шуурганд уруудсанаас урьдчилсан байдлаар 3440 орчим толгой мал хорогдсон …

  • 11 June

    Генийн өөрчлөлттэй хүнс

    – ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮНС буюу ГМО- Тахианы цээж мах тамирчдын хэрэглэх хүнсний жагсаалтын тэргүүнд явах тал бий.ялангуяа фитнесээр хичээллэгсэд,булчингаа хөгжүүлэгсэд бодибилдингийн тамирчдийн гол хүнс юм. Мөн тахианы амтат гуя . Гэтэл тэр хүнсэнд зориулагдан тэжээгдэж буй тахиа. Энэ тахиа хэзээч хөлдээрээ явж үзээгүй .амьд байх цөөхөн хоногтоо нэг байрандаа хэвтсээр өнгөрнө. Биеэ дааж хөдлөх чадвар огт байхгүй. АМТАТ СТЕЙК Хамгийн тансаг …

  • 11 June

    Тэмээний мах, түүхий сүүг нь хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

    Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром буюу Мерс вирусын 13 тохиолдол шинээр бүртгэгдэж, дахин хоёр хүн нас барсан тухай БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас корона вирусийн халдвар авсан тохиолдлын бараг тал хувь нь амиа алддаг болохыг тогтоожээ. Тэмээний вирус гэх МЕRS-СоV-ийн халдвар одоогоос гурван жил өмнө анх удаа тэмээнээс хүнд халдварлажээ. Саудын Арабын нэгэн тэмээчин МЕRS-СоV-ийн …

  • 11 June

    Нийслэлчүүд маргаашаа хараад тэвчих хэрэгтэй

    Нийслэлээс зуны хоёр сар хотын төв хэсэгт дугаарын хязгаарлалт хийх шийдвэр гаргалаа. Иргэдийн цөөнгүй хэсэг нь бухимдалтай байна. Энэ нийслэл чинь яачив аа, замгүй, усгүй, тоггүй, цэвэр­лэх байгууламжгүй… Дээр нь түгжрэл гээд. Гэвч нийслэлчүүдийн энэ их стрессийг цаашид үргэлжлүүлэхгүйн тулд дээрх арга хэмжээнүүдийг авч байгаа бололтой. Байдал энэ хэвээр үргэлжилбэл хотын халуун дулааны шугам ирэх өвөл ачааллаа дийлэхгүй юм байна …

  • 11 June

    Нийслэлд золгүй байдлаар 4 хүн нас баржээ

    2015 оны 06-р сарын 10-с 11-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1389 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 29 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 18, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, …

  • 11 June

    Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль үргэлжилж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар урсгал усанд эрэн хайх аврах ажиллаганы  дадлага сургуулийг  энэ өдрүүдэд Гачууртын Туул голд зохион байгуулж байна. Дадлага сургуульд Нийслэлийн Аврах анги, Багануур, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын 50 шахам албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд  аврагчид завь сэлүүрдэх, залах, завь тогтоох дадлага, завь хөмрөх үеийн  бүлгийн ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа тухай,  …

  • 11 June

    Зайсангийн уугуул иргэд газрын гэрчилгээтэй болно

    ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр  Зайсанд олон жил амьдарч ирсэн ч өнөө хэр хууль ёсны газаргүй байгаа иргэдэд газар ашиглах гэрчилгээг нь 14 хоногтоо багтаан олгоно гэдгээ БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа хэллээ. Энд 1968 оноос хойш  аж төрсөн  600 орчим өрх айл хамаарч байгаа юм.  Богд уул, Зайсангийн газар  хамгийн их маргаантай асуудлуудын …