Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 22 May

    Чулуун овооны тойргийн замыг хаана

      Баянзүрх дүүргийн нутаг Чулуун овооны тойргийн баруун урд замд дулааны шугам шинээр тавих ажил 2015.05.22-ний өдрийн 23 цагаас 2015.05.25-ний өдрийн 06 цаг хүртэл хийгдэх учир дээрх хугацаанд Чулууны овооны тойргоос баруун тийш Нарантуул ОУХТөв хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье.Зүүн талаас буюу Нарантуул ОУХТ-өөс ирсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Скай авто сервисийн зүүн гарцаар урагш эргэж Чулуутын 5,7,4-р гудамжаар …

  • 22 May

    Гадаад хэргийн яамны консулын газраас сэрэмжлүүлж байна

    Сүүлийн жилүүдэд манай иргэд хилийн чанадад зорчих нь ихсэж байгаатай холбогдон санаатай, санамсаргүйгээр суугаа орны хууль тогтоомжийг ноцтой зөрчих, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох ноцтой асуудал цөөнгүй гарах болов. Хар тамхи мансууруулах бодисхил дамнуулан зөөвөрлөх гэмт хэрэг 2015 он гарсаар хоёр удаа гарч манай зургаан иргэн холбогдон саатуулагдаад байна. БНХАУ-аас мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар монголын хилээр нэвтрүүлэхийг …

  • 22 May

    Гэр бүлийн үнэ цэнэ сургалт зохион байгуулагдлаа

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн М.Батчимэгийн санаачилгаар өнгөрөгч долоо хоногт Дэлхийн зөн Олон улсын байгууллагын сургагч багш нар Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэр ХХК, аймгийн болон сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. УИХ-ын гишүүн М.Батчимэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Хүний амьдралын эцсийн зорилго бол аз жаргал гэдэг. …

  • 22 May

    Эрүүгийн 61 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

    Авлигатай тэмцэх газар 2015 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгаснаас 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 64 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 1 хэргийг …

  • 22 May

    “Азийн ирээдүй” олон улсын 21-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

    “Ази тив 2015 oноос чинагш: Өнө мөнхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн эрэлд” сэдэвт “Азийн ирээдүй” олон улсын 21-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг Эрхэмсэг зочид оо, Хатагтай, ноёд оо, Никкей чуулганы тухайд  Ази тивийн нэр хүндтэй манлайлагчид, эрхэмсэг та бүхэнтэй энэхүү чуулган дээр уулзаж байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. Бидэнд энэ арга хэмжээнд оролцох таатай …

  • 22 May

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Оюутолгой гацаанаас гарлаа, одоо Тавантолгойгоо хөдөлгөнө өө

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНЭУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөн тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ. Чингис хаан олон улсын нисэх буудалд болсон хэвлэлийн бага хурлын эхэнд Ерөнхий сайд “Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалаас аяны богц дүүрэн ирлээ. Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурлаа. Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж …

  • 22 May

    Лондонгийн үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдсэн 8 хүнийг баривчиллаа

    Өнгөрсөн сард Лондонгийн үнэт эдлэлийн гудамжнаас их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан 8 дээрэмчинийг баривчиллаа. Сэжигтнүүд 48-76 насны хүмүүс байсан ба тэднийг өнгөрөгч лхагва гаригт Метрополитаны цагдаа нар илрүүлсэн байна. Дээрэмд нийт есөн хүн оролцсон гэж мэдэгдсэн бөгөөд үлдсэн сэжигтнийг эрэн сурвалжлаад байгаа юм. Дээрэмчид нийтдээ 200 сая фунт стерлинг буюу 300 сая долларын үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан юм. Сэжигтнүүд …

  • 22 May

    Вьетнам улс мах импортлох сонирхолтой байна

    БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны Мал эмнэлэг, хорио цээрийн газрын холбогдох мэргэжилтнүүд болон тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Phan Dang Duong нар 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдтэй уулзлаа. Гадны улс орнууд манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой бол МХЕГ-тай хамтран үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид хянан магадлагаа …

  • 22 May

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх” GCP/MON/008/GFF төслийн нээлтийн хурал Чингис хаан зочид буудлын “Өргөө” хурлын танхимд эхэлнэ. Утас: 99106727 09:00 цагт “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал Corporate зочид буудалд эхэлнэ. Хурлыг нээж Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Элчин сайд, Ази Европын …

  • 22 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Тавдугаар сарын 22-ны баасан гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.30 цагт: 6-р хороо 13-р хороолол 1, 2, 9В, 14, 15, 16, 18, 21, 22, 22А, 22Б, 24, 29, 31, 44, 48, 51-55, 73, К-1-7, 248-р байр, Дестинейшнь Монголия ХХК, 147, 136-р …

  • 21 May

    Японы эдийн засаг хурдацтай сайжирч байна

    Энэ оны 1-3 дугаар сарын хооронд Японы эдийн засгийн өсөлт илүү хурдацтай болсон талаар мэргэжилтнүүд мэдэгджээ. Ингэснээр тус улсад эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, өнгөрсөн оны уналтаас гарч байгаагийн илрэл гэж ажиглагчид тайлбарлаж байгаа юм. Өмнөх улиралтай харьцуулахад сүүлийн улирлын байдлаар Японы эдийн засаг 0.6 хувиар өссөн ба хоёр дахь улиралдаа дараалан өсөлт үзүүлсэн байна. Эдийн засгийн өсөлтийн дүн ажиглагчдын …

  • 21 May

    Эмэгтэй цэрэг татлагын үеэр онгон эсэхийг шалгахгүй байхыг шаарджээ

    Индонез улсад цэрэг татлагад орж байгаа бүх бүсгүй чүүдийн онгон эсэхийг шалгадаг байна. Тэгвэл Индонезийн Хүний эрхийн төлөө байгууллагаас онгон эсэхийг шалгахгүй байхыг шаардсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Онгон эсэхийг шалгах нь эрүү шүүлттэй дүйцнэ хэмээн үзэж, хор уршигтай, доромжилсон үйлдэл юм гэж мэдэгдсэн аж. Бали аралд босон цэргийн анагаах ухааны бага хурал дээр Индонезоос Хүний эрхийн төлөө байгууллага болон Эрүү шүүлтийн хохирогчдыг цагаатгах …

  • 21 May

    Элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй ХАРВОНИ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлээ

    АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирүсийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын хурлаар хэлэлцүүлэв. “Gilead Sciences”–н бүтээсэн Совалди-Собосфовир болон Харвони эмүүд зөвхөн элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ …

  • 21 May

    Ажил хэрэгч уулзалт боллоо

    ХХАА-н дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсгийн ӨМӨЗО-ны Хөх хотод хийж буй айлчлалын хүрээнд Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн ажил хэрэгч уулзалт боллоо. ӨМӨЗО-ны зарим аймгууд болон Хөх хотын томоохон аж ахуй нэгжүүдийг оролцуулсан уг арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Худалдааны танхимтай хамтран зохион байгуулсан юм. Энэ удаагийн уулзалтад Монголын махны холбоо, мах, махан …

  • 21 May

    Шуурхай мэдээ: Дахиад л гал

    Сүүлийн үед байсхийгээд л гал гардаг болж. Саяхан гэхэд Төрийн ордны цонхоор утаа манарч, гарсан галын бүрэн унтраасан. Тэгвэл дөнгөж саяхан Алтан-Өлгийд гал гарч Онцгойгийнхон очиж унтраах арга хэмжээ авч ажиллажээ. Юутай ч хуурайшил ихтэй энэ цаг үед анхаарал сэрэмжтэй байж гал алдахаас сэргийлэх нь хамгийн чухал юм.