Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 11 May

    “Манайхаан маскаа зүүе” аяныг эхлүүллээ

    Монгол улсын хэмжээнд улаанбурханы өвчний сэжигтэй тохиолдолд “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн статистик мэдээллээр 3546 тохиолдол бүртгэгдэж, үүнээс их дээд сургуулийн оюутан залуусын хувьд 506 сэжигтэй тохиолдол илэрсэн байна.         Иймд Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо, НАМЗХ-ны дэргэдэх Эрүүл-Монгол клуб хамтран Олон улсын Unicef байгууллагын дэмжлэгтэйгээр  “Манайхаан маскаа зүүе” аяныг МУИС-ын оюутны 1, …

  • 11 May

    УИХ-ын дарга З.Энхболд Болгар улсын ерөнхийлөгчид бараалхана

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт өнөөдөр /2015.05.11/ бараалхана. Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд 2015 оны 05 дугаар сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчид ганцаарчилсан уулзалт, …

  • 11 May

    “Люмино” хамтлагийн шинэ клип – Яасан байх нь уу?

    Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг “Люмино” хамтлагийн шинэ уран бүтээлийг хүлээдэг сонсогчид олон байдаг. Тэгвэл тэд энэ удаад удаан хүлээлгэсний эцэст “Яасан байх нь уу?” хэмээн шинэ уран бүтээлээ клипжүүлэн өнөөдрөөс цацаж эхэллээ. Энэ дуу нь үзэгчдийн дунд бүтэн жилийн турш хүлээлт үүсгээд байсан “3 найз: Яасан байх нь уу?” УСК-ы дуу юм байна. Тус кино нээлтээ хийснээсээ хойш …

  • 11 May

    Арслан цолны хүндэтгэлд арслан цолтон түрүүллээ

    Монгол улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан 25 дахь удаагаа амжилттай болон өндөрлөлөө. Өнөөдрийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй  224 хүчтэн зодоглосноос залуу арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан нар шалгарлаа. Энэ өдрийн барилдаанд Даваабаатар харцага тун онцгой байлаа. Уран барилдаант …

  • 11 May

    “Хөсөгтөн” хамтлагийн санал асуулга өнөөдөр дуусна

     Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны 3 дугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.   Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос “Хөсөгтөн” хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан бөгөөд шилдэг …

  • 11 May

    Хөгжлийн банкны Н.Мөнхбатын тансаг байр шуугиан дэгдээж байна

    Хөгжлийн банктай холбоотой дуулиан шуугианууд огт тасрахгүй байна. Саяхан Самурай бондоос их хэмжээний мөнгө дутуу орж ирсэн тухай шуугиж энэ талаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хэлэхдээ “Хүүг нь түрүүлээд өгчихсөн” гэх боловч зуучлалын хөлс гээч юманд ихэнхийг нь өгсөн тухай УИХ-ын гишүүд ахин дахин мэдээлсэн байдаг. Тэгвэл АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гэгч этгээдийн эзэмшдэг Монроуд ХХК хэмээх компани 38% гүйцэтгэлтэй …

  • 11 May

    Ихэр хүүхдүүдийнх нь эцэг хоёр өөр хүн гэдгийг олж мэджээ

    Энэ үнэн эцэг тогтоолгох шинжилгээний үеэр илэрчээ. Ийм тохиолдол 13000-д нэг тохиолддог ба ихэр хүүхдүүд өөр өөр эцэгтэй байх боломжтой аж. New Jersey-д амьдардаг уг эмэгтэй үүнийг мэдээд маш их гайхсан гэнэ. Гэхдээ тэрээр жирэмслэх боломжтой үедээ долоо хоногийн зайтай хоёр өөр хүнтэй унтсан гэдгээ New York Times сонинд өгсөн ярилцлагандаа мэдэгсэн юм. Эмч нарын үзсэнээр энэ бол маш ховор …

  • 11 May

    Нийслэлд зам тээврийн есөн осол гарчээ

    2015 оны 05-р сарын 10-с 11-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1294 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 13, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах …

  • 11 May

    Сувилагчийн баярын өдөрт зориулсан Эрүүл мэнд, спортын сайдын мэндчилгээ

    Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд ачааны хүндийг үүрч, өдөр шөнийг үл огоорон зүтгэж яваа мянга мянган сувилагч нартаа Эрүүл мэнд, спортын яамны Сайдын зөвлөл, яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэндчилье. Орчин үед сувилахуйн шинжлэх ухаан нь бие даасан байдлаа улам бүр хадгалж, арга технологийн хувьд хөгжсөөр олон улсын хэмжээнд хамгийн эрэлттэй мэргэжил болж …

  • 11 May

    Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 21-нд зохион байгуулна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/339 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/647 дугаар захирамжаар тогтоосон …

  • 11 May

    Цахим системээр газар өмчлөх 3 дугаар ээлжийн бүртгэл баасан гарагт дуусна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар …

  • 11 May

    Э.Цэвэгмид хүрэл медаль хүртлээ

    Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэй 53, 55, 60, 63, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 5 бөх дэвжээнд гарснаас 63 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Э.Цэвэгмид хүрэл медаль хүртэж азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт бөх болов. Өмнө нь тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан, туршлагатай бөхчүүд …

  • 11 May

    Бразилд GPS-ийн буруу заавраас болж осол боллоо

    Бразил бусад ямар ч оронд бүгд GPS-д итгэдэг ялангуяа шөнө жолооны ард бүгд л үүнд бүхнийг даатган явдаг. Гэтэл Бразилд эмгэнэлт явдал болж GPS буруу зааснаас уулын уруу унаж осолдсон тохиолдол гарчээ.  GPS-ийн зааж байснаар машинаа ухрааж байсан залуу гэнэт уулын ирмэгт ирсэнээ анзааран зогсох гэсэн боловч зогсоход хэтэрхий оройтсон байсан байна. Б.Нарангэрэл

  • 11 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Өнөөдөр хийгдэх засварын үеэр эрчим хүч түр хязгаарлах хуваарийг хүргэж байна гэж Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээллээ. Чингэлтэй 11.00-17.30 17, 18-р хороо Сурагчийн гудамж, Ч объект, МОНЦАМЭ-ийн зуслан, Зүрх-Уул, Зүрх-Уулын задгай, Чингэлтэйн зуслан болон тэр орчмоор Баянгол 10.30-18.00 11, 17, 18-р хороо 4-р хороолол Гурван билэг-10, 33, 34, 35, 42, 43, 28-1, 2, Ганьтын 22, 24, 26, 47А байрууд, …

  • 11 May

    “Учрал”-ын цэцэрлэг, Ж.Самбуугийн гудамжинд мод тарилаа

    Мод тарих үндэсний өдрийн нээлтийн арга хэмжээг Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас Барилгачдын талбай дээр 5 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос Мод тарих үндэсний өдрийг зарласнаар Монгол Улс Мод тарих үндэсний өдөртэй дэлхийн 33 дахь улс болсон. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас …