Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд Монгол, Оросын хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ОХУ-ын зарим иргэдэд Монгол Улсын төрийн одон медаль гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигт “Хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр …
Мэдээ мэдээлэл
May, 2015
-
9 May
Ипотекийн зээлд 69 мянган хүн хамрагджээ
Банкууд 2015 оны 3 дугаар сард нийт 1617 зээлдэгчид 95.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3015.6 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 69269-т хүрчээ.Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад1.5 нэгж хувиар, оны эхнээс 9.2 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 105.3 нэгж хувиар буурсан байна. Тайлант сарын эцэст банкуудын …
-
9 May
Өнөөдөр Аугаа их ялалтын баярын өдөр
1945 оны тавдугаар сарын 9. Аугаа Эх орны дайны ялалтын баярын 70 жилийн ойн өдөр. Мөн хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 70 сая хүний халуун амийг тасласан Дэлхийн хоёрдугаар дайн Европийн бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт …
-
8 May
Н.Мөнхбат: “Хөгжлийн банк”-ийг улстөржүүлэх хэрэггүй
Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийж сүүлийн үед хэвлэлээр цацагдаад байгаа тус банктай холбоотой гарч байгаа мэдээлэлд хариу тайлбар өглөө. Тэрбээр мэдээллийн эхэнд “Үндэсний аудитын газраас хоёр долоо хоногийн “Засгийн газраас гаргасан Үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн хэрэгжилт, тус банкны санхүүжилтээр хийгдсэн төслийн үр дүн” гэх сэдэв бүхий тайланг гаргасан байна. Энэ бол …
-
8 May
Г.Уянга: С.Баярцогт оо чи яасан идэмхий юм бэ
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байгаа юм. Тухайлбал, -УИХ-ын гишүүн Г.Уянга -С.Баярцогт гишүүнийг зөвшилцөл ярихаар гайхаад байх юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хоёр нам зөвшилцөл ярьж л ирээ биз дээ. Тэгээд өнөөдөр зөвшилцлийн үр дүн хаана байгаа юм бэ. Ер нь та нар худлаа …
-
8 May
“Давалгаа” богино өгүүллэгийн наадам маргааш болно
Маргааш буюу 2015 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 12 цагаас Монголын бүх их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадам СУИС-ийн хичээлийн 2-р байранд болно. Тус наадмыг МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн театр урлагийн сургуулийн тайзнаас ярих урлагийн тэнхим хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ жил тус …
-
8 May
Б.Эрдэнэжаргал: Бид Монголын хөтөч болохыг зорьж байна
Монголчуудын амьдрал технологийн дэвшлээс төдийлөн хоцрохгүйгээр цахимжин, тэлж байна. Гэвч бид тэр болгоныг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг бил үү гэдэг асуултын тэмдэг хэвээр. Хоосон орон зай, дутуу үлдсэн хэрэглээг нөхөхөөр цахим хөтөч карт үйлчилгээнд нэвтрүүлж, зах зээлд гаргаад буй бизнес эрхлэгч, “Шинэ хороолол” ХХК-ий захирал Б.Эрдэнэжаргалтай уулзаж ярилцлаа. -Хөтөч карт нь яг ямар учиртай бүтээгдэхүүн бэ? Хэзээнээс гаргаж эхэлсэн, мөн …
-
8 May
Г.Баярсайхан нарын гишүүд мод тарина
“Бүх нийтийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина. Мод тарих үндэсний өдрөөс гадна Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын баярын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд УИХ-ын гишүүд мод тарих юм байна. Энэ үеэр “Улсын Их Хурлын гишүүдийн төгөл” байгуулж байгааг танилцуулж, нээлт хийгдэнэ. Дээрх арга хэмжээнд УИХ-ын гишүүдээс гадна …
-
8 May
Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.08. Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгах байсан ч уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг гишүүн, “Ажлын хэсгээс гаргасан саналууд олонхийн дэмжлэг …
-
8 May
Авто замын ан цавыг хэрхэн засварлах талаар сургалт зохион байгууллаа
Нийслэлийн авто замын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хамтран замын ан цавыг засварлах ажлыг стандартын дагуу хэрхэн гүйцэтгэх талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэийн ажилчид болон авто замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.
-
8 May
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг боллоо
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийслэлийн Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг өнөөдөр боллоо. 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус яармагийн үеэр ажлын байрны захиалга ирүүлсэн 400 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 2464 ажлын байр зарлагдсан бөгөөд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ хэрэгжих …
-
8 May
Төгөлдөр хуурч П.Доржпагамын гоцлол концерт болно
Ялалтын баярын 70 жилийн ойд зориулж төгөлдөр хуурч П.Доржпагам уран бүтээлийн гоцлол концертоо дээжлэн барих гэж байна. Концертод С.В.Рахманиновын төгөлдөр хуурийн 30-р зохиол эгшиглэх юм. Хэзээ: 2015 оны 5-р сарын 8-ны 17.30 цагт Хаана: Хөгжим бүжгийн коллежийн концертын “Б” танхимд. Лавлах утас: 70110531, 70110530, 70110526.
-
8 May
Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ
Гуравдугаар сарын 18-ны өдрөөс гарч эхэлсэн улаанбурхан өвчин дэгдэлтийн байдалтай болж Улаанбаатар хот, Завхан, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймагт бүртгэгдэж, таван аймагт мэдээлэгдээд байна. Өнөөдрийн байдлаар 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 388 нь улаанбурхан өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Өвчний гаралтыг бууруулах, хязгаарлахын тулд энэ сарын 15-25-ны хооронд нэмэлт дархлаажуулалтыг улсын хэмжээнд явуулж, 6 сартайгаас 5 …
-
8 May
ХАА-н талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцлээ
ХХААЯ Дэлхийн банк хамтран “ Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого” сэдэвт семинар зохион байгууллаа. Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа “Өнгөрсөн хоёр жилд Монгол Улсын хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ихээхэн хувь нэмэр оруулж буй “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийг шинээр мөн “Хүнсний тухай” хуулийг шинэчлэн батлуулж, эдгээр хуулийг хэрэгжүүлэх …
-
8 May
Хужирбулангийн хүүхдүүд төрийн өмчит цэцэрлэгтэй боллоо
Баянзүрх дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан гуравдахь цэцэрлэгийн нээлт өнөөдөр боллоо. Баянзүрх дүүрэг 28 хороотой. 28 хорооны 20 нь гэр хороолол. Гэр хорооллын бүсдээ алслагдсанд тооцогддог 28 дугаар хороо ийнхүү төрийн өмчит цэцэрлэгтээ болсон юм. Монгол залуусын хүч хөдөлмөр ухаан зарсан “Эзо Хаус” компанийн барьж босгосон 203 дугаар цэцэрлэгт Хужирбулангийн харьяалалтай 150-200 хүүхэд сурч, хүмүүжих юм байна. Цэцэрлэгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл