Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 28 April

    ҮЗЗ-н сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорлоо

    Үндэсний Залуучуудын Зөвлөлийн сонгууль гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл амжилттай явагдаж өндөрлөлөө. Сонгуульд нийт 587 хүн нэрээ дэвшүүлсэнээс чөлөөт бус суудалд 226, чөлөөт суудалд 361 нэр дэвшигч өрсөлджээ. Чөлөөт бус суудалд нэр дэвшигчид нь 21 аймаг, 9 дүүрэг, Улаанбаатар хот дах 21 аймгийн Залуучуудын Холбоо,  Асуудал эрхэлсэн байнгын хороо, Тусгай салбар холбоо, Дэргэдэх байгууллагуудын дарга, тэргүүнүүд …

  • 28 April

    Залуу дугуйчид нэгдэж Хатан туулаа цэвэрлэлээ

    Ундны усны эх үүсвэр болох Туул голоо хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин клуб”, Каннондале дугуйн дэлгүүр хамтран “Хатан туул голоо хайрлан, Хамгаалъя” аянаа 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Залуус хог түүхийн зэрэгцээ эх орон, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж, байгальд ээлтэй эко тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан юм.  Уг ажилд …

  • 28 April

    Хонхны баяраа архигүйгээр тэмдэглэхийг уриаллаа

    Нийслэлийн хотын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд ЕБС-ын 213 сургуулийн нийт 26102 сурагч, 94 их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 22000 орчим оюутан төгсөнө гэсэн судалгааг Монголын оюутны холбоо болон Нийслэлийн Боловсролын газраас гаргасан байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын оюутны холбоо,Сурагчдын холбоо, Нийслэлийн Боловсролын газар хамтран оюутан сурагчдад хандаж төгсөлтийн хонхны баярыг “Эрдмийн баяр” …

  • 28 April

    Нийслэлийн зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ 2015.04.20-04.26

    Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.04.20-04.26-ны байдлаар тоймлон хүргэж байна. Агаар бохирдуулагч эх үүсвэрүүд 7 хоногийн дундаж агууламж /NO2, SO2-Мг/м3, PM10, PM2.5- мкг/м3/ Автомат суурин харуулын байршил 1-Толгойт 2-МҮОНРТ 3-Амгалан 4-Нисэх Азотын давхар исэл (NO2) 0.021 мг/м3 0.031 мг/м3 0.29 мкг/м3 0.014 мкг/м3 Хүхрийн …

  • 28 April

    Шууданчид орон даяар ажил хаялт зарлана гэв

    “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас ньчөлөөлснийг шууданчид эсэргүүцсээрбайгаа билээ. Тиймээс Чингисийн талбайд жагссан шуудангийн ажилчид сэтгүүлчдэд дахин мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газар, УИХ-ын дарга, УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороонд шаардах бичиг удаа дараа хүргүүлсэн аж. Мөн захиргааны хэргийн шүүхэд хандаж хэрэг үүсгэх захирамж гаргуулжээ. Гэвч ямар нэгэн шийдэлд хүрэхгүй учир дахин хэвлэлийн хурал хийж байгаа аж. …

  • 28 April

    СТА Намуунаа анхны бие даасан “ONE MOMENT” цомгийн талаар мэдээлэл хийнэ

    Монголын рок попын ертөнцөд “Киви” хэмээх өвөрмөц өнгө төрх, имидж бүхий хамтлаг хэдэн жилийн өмнөөс залуусыг байлдан дагуулж байна. Рок попын ертөнц дахь “Хар сувд” хэмээгддэг дуучин Намуунаа нь МУСГЗ, Оросын холбооны Буриад улсын УГЗ Д.Ухнаагийн “амины ач охин” төдийгүй  “Киви” хамтлагийн амин сүнс яах аргагүй мөн. Тэрээр  рок попын “тогоо”-нд хамгийн өвөрмөц дүр төрх, имижтэй гэдгээрээ эрхгүй ялгардаг. Тэгвэл …

  • 28 April

    “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

    Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээнийг өнөөдөр амжилттай зохион явууллаа. Энэ жилийн тэмцээн нь Нэгдсэн үндэстний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй …

  • 28 April

    Нийслэлд ослоор нэг хүн нас баржээ

    2015 оны 04-р сарын 27-с 28-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1496 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6 хүн, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 13, танхайрах гэмт хэрэг 5, залилан мэхлэх гэмт хэрэг 1, зам тээврийн …

  • 28 April

    ” S.W.A.T. MASTER CROSS-2015″ уралдаан боллоо

    ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Монголын автоматеруудын холбоо, Тусгай албадын ахмадын холбоо, Монголын автомашин мотоциклын холбоо хамтран ” S.W.A.T. Master cross-2015″ уралдааныг зохион байгууллаа. 2006 оноос хойш уламжлал болон зохиогдож байгаа энэхүү тэмцээнд нийтдээ 56-н тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээний тэргүүн байранд Хаан, Шинэ барилга, Speed AMKлубын тамирчин, спортын мастер Л.Ариунболд, дэд байранд Доктор авто сүлжээ компаны …

  • 28 April

    Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын төв телевизэд ярилцлага өгөв

    Энэ дөрөвдүгээр сарын 25-ны орой ОХУ-ын төв телевиз РТР сувгийн “Вести в субботу” нэвтрүүлгээр Оросын телевизийн нэртэй сурвалжлагч С.Б.Брилёвын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлага нэвтрүүлэг гарав. Сэтгүүлч С.Б.Брилёв өөрийн орны болон гадаадын орнуудын төрийн тэргүүнүүдтэй ярилцлага хийдгээрээ алдартай хүн юм. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхийлөгч асан Д.Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, Ерөнхийлөгч Б.Обама, Их Британий Ерөнхий сайд Ж.Мейжор, Т.Блейр …

  • 28 April

    УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар сургууль цэцэрлэгийн барилгуудыг яаралтай эхлүүлж, ашиглалтанд оруулах чиглэл өглөө

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өнөөдөр /2015.04.27/ Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Эрүүл мэнд, спортын яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар болон албаны бусад хүмүүстэй уулзаж Сонгинохайрхан дүүрэгт баригдах сургууль, цэцэрлэгийн барилгуудыг яаралтай эхлүүлж ашиглалтад оруулах чиглэл өглөө.    УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэлэхдээ, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийгмийн салбарт 8 …

  • 28 April

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

    Сүүлийн үед цаг агаарын хуурайшилтын нэн аюултай байдлаас Нийслэлийн нутаг дэвсгэр, ногоон бүс бүхий газруудад ой, хээрийн түймэр, өнжмөл өвс шатааснаас үүдэн галын аюулын дуудлага, мэдээлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, байгууллага, хуурайшилтын улиралд ойн дагалдах баялаг ашиглахгүй байх, аялал зугаалгаар явахгүй байхыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхааруулж байна. Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан …

  • 28 April

    “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2015” хөдөлмөрийн яармаг болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын судлаачдын нийгэмлэгтэй хамтран аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч,  ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах …

  • 28 April

    Хүний амь нас хэрцгийгээр хороосон этгээдэд 21 жилийн ял оноолоо

    Дархан-Уул аймгийн харьяат 25 настай Б.Мөнхбат гэгч нь 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат Ш-ийг хүчиндсэн, шунахайн сэдэлтээр эд зүйлийг нь авах зорилгоор хоолойг нь боож амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. Энэ хэрэгт Дархан-Уул аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1/ Шунахай …

  • 28 April

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Япон Улс хамтран ажиллахаар боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаны төлөөлөгчид 2015 оны 4 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Япон Улсад албан томилолтоор ажиллалаа. Томилолтын хугацаанд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид АНТА буюу Бүх Японы аяллын агентуудын холбооны тэргүүн, Японы Либерал ардчилсан намын ерөнхий зөвлөлийн дарга Тошихиро …