Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 20 April

    Баянзүрхчүүд 668 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/130 тоот захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, нийт 676,670 м2 талбайн 668 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Дүүргийн Тамгын газрын хэлтэс албад, харьяа хэлтэсүүд, 28  хорооны ажилтан, албан хаагчид, цэргийн анги нэгтгэлүүд, аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, цэцэрлэгүүд ойр орчим дахь нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг  хийж …

  • 20 April

    3 сартай бяцхан үрээ хамгаалахын тулд өөрийн биеийг хамгаалах хэрэгсэл болгон золиосолжээ

    Өнгөрсөн гуравдугаар сард болсон аймшигт газар хөдлөлт, цунамийн үеэр Японд нэгэн ээж үрийнхээ төлөө өөрийгөө золиолсон нэгэн түүхийг хүргэе. Газар хөдлөлтийн дараа аврагчид нэгэн залуу эмэгтэйн байшинд хүрч очжээ. Гэрт орох үедээ аврагчид залуу эмэгтэйн амьгүй болсон биеийг нурангин доороос олж харсан байна. Гэхдээ аль хэдийнэ амьгүй болсон эмэгтэйн бие ямар нэг зүйл рүү тэмүүлсэн мэт харагдаж байлаа. Тэр залбирал …

  • 20 April

    Ч.Сайханбилэг: Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад эмэгтэйчүүдийн оролцоог бүтээлчээр дэмжих нь Засгийн газрын бодлого юм

    2013 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Эмэгтэйчүүдийн хөгжлийн үндэсний чуулганыг Эрдэнэт хотод зохион байгуулж, гэр бүлийн хөгжил, гэр бүлийн гишүүд,  эцэг, эхчүүдийн тэгш эрх,  үүрэг, хариуцлагын талаар хэлэлцэн зөвлөмж гаргасан байна. Энэ арга хэмжээний хэрэгжилт, биелэлтийн талаар дахин  дүгнэхээр  Төрийн ордонд Үндэсний чуулган зохион байгууллаа. “Эмэгтэйчүүдийн оролцоо-Хөгжилд” Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг …

  • 20 April

    Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж байна…

    Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд 2014 онд 5476,7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч, 7075.5 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийг 2013 онтой харьцуулахад цахилгаан эрчим хүч 6.7 хувиар буюу 344.4 сая кВт.цагаар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 4.3 хувиар буюу 305.2 мян. Гкал-аар тус тус өссөн байна. 2014 онд нийтдээ ОХУ-аас 389.98 сая кВт.цаг, БНХАУ-аас 999.26 …

  • 20 April

    Хууль бус томилгооны асуудлаар Төрийн албаны зөвлөлтэй хамтран хяналт шалгалтаар ажиллаж эхэллээ

    Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яаманд холбогдох хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж эхэллээ. Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд хууль бус томилгооны асуудлаар дээрх …

  • 20 April

    Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч, салхи ойрын өдрүүдэд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч, ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулж, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.7, 25.2, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2008 оны …

  • 20 April

    Богдхан уулын “Соёмботой”-д гал гарчээ

    Шуурхай удирдлагын төвийн 101, 105 дугаарын утсанд өнгөрсөн хоногт гал түймрийн тав, галын зөрчлийн найман дуудлага иржээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” хэсэг орчин талбайг хамарсан хөрсний өвс шатаж байсныг гал унтраах ангийнхан унтраасан байна. Энэ мэт гал гарч болзошгүй нөхцөл байдалтай гадаа их халж, хуурайшилт ихтэй байгаа учраас иргэдийг ил гаргах, хэрэв гал түлэх шаардлага …

  • 20 April

    Урьдчилсан байдлаар 40 гаруй айл өрх орон гэргүй болж, 3000 орчим мал хорогджээ

      Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болон түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.             Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой, …

  • 20 April

    Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан М.Л.Клойбер Монголд нас баржээ

    Монголд 12 сая евротой ирээд сураггүй алга болсон гэгдэж байсан Герман улсын иргэн Максимлян Лёонхард Клойбер нас барсан нь өнгөрсөн баасан гаригийн шөнө тодорхой болсон байна.  Түүний цогцос Голомт хотхоны нэгэн байранд байсан бөгөөд тэнд удаан хугацаагаар амьдарч байсан гэдэг нь нас барсных нь дараагаар илэрч байгаа аж. Харин нас барсан шалтгаан нь гадны ямар нэгэн нөлөөгүй бололтой. Цагдаагийхан эхний үзлэгээрээ …

  • 20 April

    Монгол наадам цогцолборын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа

    Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/294 дүгээр захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Монгол наадам цогцолборын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны …

  • 20 April

    Удааширсан хэргийг шуурхай шалгах сарын аян зохион байгуулжээ

    Баянхонгор аймгийн Прокурорын газар “Он дамжин удааширан хугацаа сунгагдан шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор 1 сарын хугацаатай аяныг зохион байгуулсан байна. 2015 оны 03 дугаар сарын байдлаар  2014 оны үлдэгдэл хугацаа сунгагдан шалгагдаж байгаа 46 хэргийг байсныг шалгаж шийдвэрлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар  32 хэрэг буюу 69.6 хувийг шийдвэрлэсэн ба үүнээс 12 хэрэг …

  • 20 April

    Монгол эрдэмтэд үр тарианы 100 орчим сорт гаргажээ

    ХХАА-н дэд сайд  Б.Батзориг    Дархан-Уул аймгийн  Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай   танилцлаа. Сүүлийн жилүүдэд  манай улсын  газар тариалангийн салбарт үйлдвэрлэл ихээхэн нэмэгдэж дотоодын үр тариа , төмсний хэрэглээгээ 100 хувь,  хүнсний ногоогоо 70 гаруй хувиар хангадаг болоод байгаа. Тун удахгүй хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогоо УИХ-ын чуулганаар батлуулах гэж байгаа хүнс хөдөө аж …

  • 20 April

    Үр тогтолт, жирэмслэлт, төрөлтийн талаар үндсэн ойлголт

    Сарын тэмдэг ирэх болсон үеэс эхлэн охидын өндгөвчинд сар орчим хугацаанд нэг өндгөн эс боловсордог. Тухайн үеийн биеийн байдал, ачаалал, сэтгэл санааны байдал зэргээс хамааран сарын тэмдгийн эхний болон дунд үед хөгжил нь гүйцсэн өндгөн эс өндгөвчний гадаргуун дээрх цэврүүнээс гадагшлана. Гадагшласан өндгөн эс нь эмэгтэй хүний үр дамжуулах хоолойн төгсгөлийн хэсэг болох салбангийн тусламжтайгаар үрийн хоолойд орж, 24-48 цагийн …

  • 20 April

    2015-2017 онд ДОХ-ын чиглэлээр 5 сая ам долларын төсөл хэрэгжүүлнэ

    Монгол Улс 2003 оноос хойш ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр 11 удаагийн нийт 50 сая ам долларын төсөл батлуулан хэрэгжүүлсний 16,5 сая ам.долларыг ДОХ-оос сэргийлэх үндэсний арга хэмжээнд зарцуулаад байна. Үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээнд зарцуулж буй нийт хөрөнгийн 70 хувийг Глобаль сангийн санхүүжилтээр буцалтгүй тусламж хэлбэрээр олгогддог. “Глобаль сан”-гийн санхүүгийн дэмжлэгээр нийт хүн амын …

  • 20 April

    Нийслэлийн зарим ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт болно

    Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтыг сонгон шалгаруулах зорилготой. Нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий Боловсролын  Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн  албан тушаалд  22  нийт 29 ажлын байранд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд: Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулийн захирлын албан тушаалд № Дүүрэг Албан тушаал …