Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 16 February

    Нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат “Монгол- Хятадын барилгын салбарын уулзалт 2015”-д оролцлоо

    Монгол, Хятадын барилгын салбарын ажил хэргийн хоёр дахь удаагийн уулзалт 2015 оны 2 дугаар сарын 09-нөөс 11-ний өдрүүдэд Бээжин хотноо боллоо. Уулзалтад Монгол Улсын Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат тэргүүтэй төр засаг, бизнесийн салбарын 50 орчим байгууллагын 80 гаруй төлөөлөгч, БНХАУ-ын 75 байгууллагын 140 гаруй төлөөлөгч, ӨМӨЗО, Ляонин …

  • 16 February

    Өнөөдөр болох үйл явдал

    10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай, Үнэлгээний хороонд иргэний төлөөллийг томилох тухай, Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553 11:00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн …

  • 16 February

    Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагнал гардууллаа. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ 2014 шагналыг  “Гацуурт” компанийн газар тариалан, мал аж ахуйн салбарт нэвтрүүлсэн техник, технологийн шинэчлэл, бүтээн байгуулалт, Дулааны 4-р цахилгаан станцын суурилагдсан хүчин  чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл, Хөтөлийн “Цемент-шохой” компанийн хуурай аргын технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэлд тус тус хүртээлээ. Дээрх байгууллагуудыг шагнасан …

  • 16 February

    Жүжигчин Батушка, Дөлгөөн нар “Учрал” кинонд хамтран тоглоно

    Монголын кино урлагт “Богино хэмжээ”-ний бүтээлээрээ үзэгчдэд танил болж, өөрийн байр суурийг эзэлсэн кино  найруулагч Б.Чингүүнийг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр “Танхай тээгч” Монголын уран сайхны киног бүтээж үзэгчдийн хүртээл болгосон билээ. Дараагийн бүтээлдээ аль хэдийнээ ханцуй шамлан орсон тухайгаа дуулгасан “Auro” фильм “Учрал” уран сайхны киноныхоо зураг авалтыг хийж байгаа гэнэ. Уг киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Алдар, Б.Мишээл, …

  • 16 February

    Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж МАН-ын бүлэг үзлээ

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар арилжааны банкинд бага хүүтэй байршиж байгаа Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн менежментийг зөв хийх замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад ашиглаж болох эсэх асуудлыг хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, ахмад настны тэтгэврийн зээлийн жилийн 18 хувийн хүүг 9 хувь болгон бууруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Өнөөгийн байдлаар 190 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй байгаа ба үүнд …

  • 16 February

    УИХ-ын дарга З.Энхболд, С.Е.Нарышкин нар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ

       Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин нар хоёр орны сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, миний урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улс Оросын …

  • 16 February

    Ерөнхий сайд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргад бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкинд бараалхлаа. Энэ удаагийн албан ёсны айлчлал нь уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа  Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын …

  • 16 February

    Бурхан урлаач Д.Ухаанзаяа: Хүүхдэд ус, ургамал, уул хад, мод, чулуу, адгуус амьтан, шувууны нэр өгч болохгүй

    “Цаглашгүй гэрэлт” төвөөс санаачлан бурхан урлаач, МУСТА Д.Ухаанзаяа “Ханийн тэнгэр, Үрийн буян” сэдэвт лекцээ шинийн наймны билэгт сайн өдөр буюу энэ сарын 26-ны өдөр 18:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд  тавих гэж байна. Тухайн лекцэд хүрэлцэн ирсэнээр заяаны ханиа хэрхэн сонгох, эр эм хүн хэрхэн зохицон амьдрах, ханийн тэнгэртэй байхын учир шалтгаан, ханийн тэнгэр доройтохын учир шалтгаан, үрийн буянтай байх болоод үрийн буян доройтох шалтгаан, энхрий үрдээ нэр хайрлахад юуг анхаарах зэрэг та бидний анхаарах …

  • 16 February

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ

    2014 оны 01 дүгээр сарын 21-нд Налайх дүүргийг Эко Налайх дагуул хот болгох тухай иргэдийн санал асуулга болсон. Уг санал асуулгаар Налайхчууд дүүргээ хот болгох саналыг 96,4 хувийн саналаар дэмжсэн билээ. Энэхүү санал санаачилгыг гаргаж, Эко Налайх дагуул хотын хөтөлбөр төслийг боловсруулан нийслэлийн ИТХ-д өргөн барьсан хүн бол тус дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан юм. Сайнбуян агсны үр хүүхдүүд …

  • 15 February

    Нийслэлд 4 хүн амиа алдаж 13 хүн осолд оржээ

    2015 оны 02-р сарын 15-с 16-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1291 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 7, бусдын биед гэмтэл …

  • 15 February

    Замын цагдаагийн газраас “Сар шинэ” хэвлэлийн хурал хийлээ

    Сар шинийн баярын 1, 2-ны өдрүүдэд хотын зах гэр хороололын замууд ачаалал их авч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулахаас гадна механик түгжрэл саатал ихээр бий болгодог учир замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, эгнээ байр буруу эзлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зэрэг үйлдлийг ихээр гаргадаг. Энэ жилийн хувьд сар шинийн баяр олон хоног үргэлжилж …

  • 15 February

    Хакухо М.Даваажаргал “Монгол улсын хөдөлмөрийн баатар” цол хүртэж байгаатай холбогдуулан хүндэтгэл үзүүлнэ

    Монгол Улсын гавъяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалд “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар” цол олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, “Эх нутгийн иргэд” ТББ, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо хамтран хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг маргааш буюу 2 дугаар сарын 17-ны өдөр 12:00 цагаас Их эзэн Чингисийн талбайд зохион байгуулах тул уг …

  • 15 February

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч дарга С.Амарсайхан “Галзууруулагч” хэмээх Модон хонь жилийн босгон дээр дүүргийн ахмад настай, азай буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Сайн номун хийдийн лам нар 1000 зул өргөх ёслол зохион байгуулж Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Хийморийн сан, 4 уулын зэрэг ном хурж сүсэгтэн олныхоо заяа буяныг даатгалаа.  

  • 15 February

    Битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч, ард иргэддээ дараах санамж, сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.  “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ  иргэдийн аюулгүй, амгалан тайван  байдлыг ханган, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт тавин, өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллана. Мөн олон нийтийн аюулгүй байдлыг …

  • 15 February

    Дүүргүүдэд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн зөрчил буурчээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүргүүд дээр  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт гэмт хэргийн шинжтэй нийт 525 гомдол мэдээлэл ирсэн. Өмнөх 14 хоногтой харьцуулбал 33,7%-иар буурсан. …