Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 11 April

    Ирэх лхагва гарагт дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ

    НИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07.00-22.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байсан. Тус зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад орж, 144,7 км автозамыг өргөтгөн …

  • 10 April

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.10/

    2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин: 4 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын7 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь аймагт Улаанбурхан өвчний 907 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 199 тохиолдол (22%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Хоолны хордлого:  БГД-ийн “Хүрээ тулга” бүрэн дунд сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогын талаарх судалгааг 171 хүнд …

  • 10 April

    Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурал боллоо

    Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хоёр дахь удаагийн ээлжит хурал боллоо. Хурлаар 2011-2014 онд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж дууссан шинжлэх ухаан технологийн 9, цөм технологийн 2 нийт 11 төслийн үр дүнг хэлэлцэж, хүлээж авах боломжтой гэж зөвлөлийн хурал шийдвэрлэв. Мөн УНТЭ эмнэлгийн “Дунгийн суулгацын мэс заслын технологи”-т хийсэн үнэлгээний тайланг хэлэлцээд эрүүл мэндийн сайдын тушаалаар эрх зүйн орчинг бүрдүүлэн, эрүүл мэндийн …

  • 10 April

    Нийслэл Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газартай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Р.Шандор нар Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, хот байгуулалтын бусад асуудлуудаар хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, дэд бүтэц, эрчим хүч, дулааны болон цахилгаан станц, гэрэлтүүлэг, камержуулалт, инженерийн шугам …

  • 10 April

    Өчигдөр нийслэлд 4 хүн золгүй байдлаар нас баржээ

    2015 оны 4 дүгээр сарын 9-өөс 10-ны өдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1379 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 49 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед гэмтэл учруулах гэмт …

  • 10 April

    300 саяын тамхины цэг үү, 30 саяын алтан судар уу?

    Их хөлгөний оргил судруудын нэг “Жадамба”-ыг шинэ цагийн монгол хэлнээ дуун хөрвүүллээ гэж орчуулагч Л.Алтангэрэлийн хөдөлмөрийн монголын ард түмэн, тэр дундаа модернист зохиолч Г.Аюурзана их л баяр болж, өмнөтгөлийг нь хүртэл бичиж байсан цаг саяхан. Тэгвэл, энэ хөлгөн судрын эх хувь, хар цаасан дээр алтан үсгээр өрж, есэн эрдэнээр чимэглэсэн түүх, соёлын их өв маань АНУ-ын онлайн худалдааны e-Bay.com дээр …

  • 10 April

    ХУД-ийн Эрүүл мэндийн төв 7 төрлийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

    Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд нийлүүлж байгаа “ЦАХИЛГААН ШАТ БОЛОН ЭМНЭЛГИЙН ТОНОГ  ТӨХӨӨРӨМЖ”  хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр тус дүүргийн Эрүүл мэндийн төвд боллоо. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Байдраг, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал …

  • 10 April

    2030 он хүртэл Монгол Улс атомын эрчим хүч, цөмийн реактор ашиглах төлөвлөгөө огт байхгүй

    “Эрчим хүч ба хийн зах зээл-Монголд боломж бий юу” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явагдлаа. Эрчим хүчний сайд Д.Зоригтод хаяглан ирсэн асуултуудад дараахь хариултыг өглөө. -Монголоор хийн хоолой дайран өнгөрөх талаарх хэлэлцүүлэг боллоо. Энэ ер нь хэр боломжтой вэ? -Энэ бол том боломж байсан. ОХУ болон Хятадын хийн хоолойн асуудал маш олон жилийн турш яригдаж байж энэ жил шийдэгдсэн. Монголын талаас бол …

  • 10 April

    Монгол Улс нүүрсний эрчим хүчнээс татгалзахгүй

    “Coal Mongolia-2015” чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн гол сэдэв болох нүүрснээс цахилгаан эрчим хүч гаргах тухай асуудлаар Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатараас тодруулга авлаа. Тэрбээр “Монгол улс дэлхийн бусад улс оронтой харьцуулахад Улаанбаатараас өөр газар нүүрсхүчлийн хий ялгаруулдаг томоохон станцууд байхгүй. Тиймээс бид Европ, Хятадыг дуурайгаад ногоон хөгжил гэж давхих нь буруу. Яагаад гэвэл энэ тариф асар өндөр …

  • 10 April

    Бяцхан хүү төгөлдөр хууран дээрээс унаж амиа алдсан гэв

    Гурван настай хүүгээ эцэг нь сандлаар цохин хөнөөжээ гэх мэдээлэл цацагдаж, нийгмийг цочролд оруулаад байгаа билээ. Юутай ч 3 настай хүү гэмтэл авссан, эмнэлэгт хүргэхдэх замдаа нас барсан гэдэг нь тодорхой болоод байна. Харин төрсөн эцэг нь хүүгээ хөнөөсөн гэх мэдээлэлд талийгаачдын ар гэр няцаалт өгч байна. Тэд хэлэхдээ “Хуулийн байгууллагын өгч байгаа шиг эцэг нь хүүгээ төмөр сандлаар нүдсээр …

  • 10 April

    Жүжигчин Г.Анхбаярын загварлаг хувцаслалт

    Кино, дэлгэцийн салбарт багагүй уран бүтээлд дүр бүтээж чадварлаг залуу жүжигчин, дуучин хөтлөгч гээд түүнд өгөх нэр олон. Г.Анхбаяр нь инээдмийн төрлийн кинонд чадварлаг дүр бүтээдэг түүний хамгийн анхны олон ангит киноны дүр бол “Хайрын эрэлд” 40 ангит кино. Үүний дараагаар “Боловсрол суваг” телевиз “Эмоци” продакшны хамтын бүтээл “Гурван найз” цувралд гол дүрийг бүтээсэн.  Г.Анхбаяр нь хувийн амьдрал болоод амьдрал …

  • 10 April

    Ургамлын тоосны харшилтай хүн бүхний анхааралд

    Дулааны улирал ирж цаг наашилж байгаа нь сайхан ч харшилтай хүн бүхний хувьд хүндхэн өдрүүд эхэлж байна. Тэгвэл харшилаас болон шаналж буй хүмүүст зориулан “Ургамлын тоосны харшилаас урьдчилан сэргийлэхийн ач холбогдол” сэдэвт сургалтыг 04-р сарын 11-ний өдрийн 13 цагт Allergy-Med арьс харшлын эмнэлэгийн хурлын зааланд зохион байгуулах гэж байна. Уг сургалтанд харшилийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн докторууд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх …

  • 10 April

    ”Алтжин бөмбөгөр” шатаж байна

    Яг одоо нийслэлийн төв хэсэгт орших “Бөмбөгөр” худалдааны төвийн “Алтжин бөмбөгөр” шатаж байгааг эх сурвалж мэдээллээ. Гал анх 12 цагийн орчимд гарсан бөгөөд одоогоор тус төвийг битүү утаа бүрхсэн байдалтай байна. Галын дуудлагаар Нийслэлийн онцгой байдлынхан газар дээр нь ажиллаж байгаа төдийгүй түрээслэгчдийг бүгдийг нь аюулгүй гаргасан ажээ.

  • 10 April

    Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхаа баталлаа

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, хяналтын газар, нийслэл, дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга нар ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахаа илэрхийлж Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх баталгааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь тухайн хүн хамт сурч байсан, сурч байгаа, гишүүнчлэлд нь бүртгэлтэй холбоод, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн, ах, дүү, хамаатан садан, …

  • 10 April

    “Шуурхай ажлын штаб” ажиллаж байна

    Энэ сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, 9 аймгийн 51 суманд цасан шуурга шуурч хаваржилт нэлээд хүндэрсэн. Үүний улмаас Булган аймагт 17000, Төв аймагт 14351 нийтдээ 31351 орчим толгой мал хорогдсон урьдчилсан мэдээ ирсэн бөгөөд хохирлын хэмжээ бүрэн гараагүй байна. Дархан-Уул, Булган, Төв аймгийн Онцгой комисс зарим сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, …