Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 29 March

    “Germanwings”-ийн II нисгэгч харааны бэрхшээлтэй байсан байж магадгүй

    БЕРЛИН. /NHK/. Иргэний агаарын тээврийн “Germanwings” компанийн осолдсон нисэх онгоцны хоёрдугаар нисгэгч харааны бэрхшээлтэй байсан байж магадгүй гэж мөрдөн шинжээчдийн хийсэн мэдэгдлээс иш татан Германы хэвлэлүүд мэдээлж байна. Ахмадыг бүхээгээс гарсны дараа онгоцыг санаатайгаар осолдуулсан байж болзошгүй гэж Андреас Лубицыг сэжиглэж байгаа билээ. Уг онгоцонд сууж явсан  зорчигч, нисэх багийн гишүүд нийлсэн 150 хүн бүгд амь эрсэдсэн юм. “Лутиц саяхан …

  • 29 March

    Хутгалуулсан цагдаагийн алба хаагч 23 оёдол тавиулжээ

    Цагдаагийн алба хаагч Яаралтай түргэн тусламж 103-ийн эмчийг зодсон гэх асуудал олны анхаарлыг татаж байна. Тангараг өргөсөн эмч, цагдаа нар хоорондоо ийнхүү муудалцаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг рүүгээ дайрч байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тодруулбал, хутгалуулсан цагдаа дуудлага өгч улмаар түргэнийхэн 40-өөд минутын дараа ирсэн учраас цагдаагийн алба хаагч түргэний эмчийг зодсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа юм. …

  • 29 March

    “УБТЗ”-ын дарга “гуталгүй”

    Монгол Улсын иргэн Л.Пүрэвбаатар нь Монголын хамгийн том компани “УБТЗ” ХНН-ийн даргаар 2014 оны 12 дугаар сарын 13-нд томилогдсон байдаг. Харин түүнийг томилогдохоос  гурав хоногийн өмнө Засгийн газар хуралдаж, “УБТЗ” ХНН-ийн Монголын талын эзэмшдэг хувийг Төрийн өмчийн хороо биш, Зам, тээврийн яам эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэн, үүний хариуг автал Л.Пүрэвбаатарыг томилох Ерөнхий хорооны хурлыг хойшлуулахыг хүссэн албан …

  • 29 March

    Тэнсэн болон хугацаанаас өмнө суллагдсан этгээдэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр зөвлөлдлөө

    “Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдэд тавьж байгаа хяналтыг сайжруулах” сэдэвт зөвлөгөөнийг Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэтлэстэй хамтран Нийтийн хэв журам хамгаалах газраас зохион байгууллаа. Зөвлөгөөн нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдэд …

  • 29 March

    Ц.Оюунгэрэл “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн нээлтэнд оролцов

    УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” Төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож нийгмийн олон салбарт манлайлах эмэгтэйчүүддээ хандан чин сэтгэлийн урмын үг хайрлалаа. Тэрээр “Эмэгтэйчүүд бидэнд урагш тэмүүлэх чин сэтгэл зүрх байдаг. Гагцхүү өөрийн хүслээр үл шийдэгдэх олон хүчин зүйл бидэнд нөлөөлж их цаг хугацаа зарцуулах шаардлага үүсдэг. …

  • 29 March

    Өнөөдрөөс нөөцийн мах худалдаанд гарна

    Нийслэлчүүдийн махны хэрэглээнд зориулж нөөцийн махыг худалдаанд гаргаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ жилийн хувьд нөөцийн махыг өнгөрсөн сараас худалдах байсан ч  нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгж улсаас авах урамшуулалын мөнгөө аваагүй учир худалдаанд гаргахгүй байсан. Харин өнөөдрөөс эхлэн иргэдийн хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудад бэлтгэсэн 14 мянган тонн нөөцийн махыг худалдаанд гаргахаар болжээ. Нийслэлийн зургаан дүүргийн 800-1000 …

  • 29 March

    Нийслэл рүү анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд оруулахгүй

    Нийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгдээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оруулахгүй байх …

  • 29 March

    Тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 728 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг тооцох журам”-д тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин ашиглан зөөж шилжүүлэхэд нийт зардлыг 55,000 төгрөг байхаар …

  • 29 March

    Зам талбайн цас мөсийг цэвэрлэн 4.5 тонн бодис цацлаа

    Нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос инженер хангамжийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд ачаалал өндөртэй ажиллаж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж 24-н байршилд цахилгааны гэмтэл гарсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”ХК засварлаж байна. СХД 29-р хороо “Драгон” авто вокзал төвд цэвэр усны Ф 200мм-н шугамын цоорсныг Ус сувгийг удирдах газраас гагнуур хийж хэвийн ажиллагаанд оруулсан байна.“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ  Улаанхуаран, ХУД, …

  • 29 March

    “Том” тамирчин, “том” бөх П.Сүхбат бурхны оронд оджээ

    Бөхдөө хайртай Монгол түмний хэлж, нэрлэж заншсанаар “Том” П.Сүхбат таалал төгсөж, Монголын их спортод нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. П.Сүхбат 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлжээ. Монгол Улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Адъяатөмөрийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж эхэлснээр түүний их спортод амжилт гаргах эхлэл суурь нь тавигджээ. П.Сүхбат 1981 оны бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс …

  • 29 March

    МЗХ-ны 5 дугаар их хурлын үндсэн илтгэл

    МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН МӨНХБАТ Их хурлын төлөөлөгчид өө,             Залуус аа, найз нараа,             Хүндэт зочидоо, Эрхэм иргэдээ! Та бүхэндээ Монголын Залуучуудын Холбооны V Их хурлын босго өндөр индэр дээрээс энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Сайхан хаваржиж байна уу? Монголын залуучуудын байгууллагын Их хурлыг хуралдахыг олон залуус хүлээж байсан. Тийм хүсэлт, санал ч ихээр …

  • 29 March

    Нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялсан аж ахуйн нэгж, иргэнд газар эзэмших эрх олголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон  дараахь нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид тус тус 20 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд: Б.Мөнх-Учрал нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох  201 сая төгрөгийг …

  • 29 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Эрчим хүчний салбар зохицуулах хорооны 19 дүгээр уулзалт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно. Утас: 99773800, 88008516 10:00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордоны танхимд тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт сургалт зохион байгуулна. Утас: 88081985 11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн …

  • 28 March

    МЗХ-ны даргаар А.Мөнхбат дахин сонгогдлоо

    Өнөөдөр Монголын Залуучуудын холбооны тавдугаар их хурал хуралдаж байна. МЗХ 12 жилийн дараа 5 дугаар их хурлаа зохион байгуулж өнгөрсөн жилүүдийн алдаа оноо, амжилт бүтээлээ шүүн хэлэлцэж байна. Тус их хурлаар МЗХ-ны Ерөнхийлөгчөөр А.Мөнхбат, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр МОХ-ны Ерөнхийлөгч н.Батбаяр нар  сонгогджээ.    

  • 28 March

    Эхийн хайр “сургамжит өгүүллэг”

    “Би хүүхдээ харж болох уу?” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Түүнд өлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй. Эх үрийг харж байсан эмч нүүр буруулан, цонхоор харан зогслоо. Хүүхдийн чих байхгүй байлаа. Хүүхдэд үзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхүй гэж оношилжээ. Түүнээс хойш он жил …