Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 13 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.13/

    2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Орны ачаалал, албан: Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 679 орон дээр 630 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна. Шинээр хэвтсэн өвчтний 100 буюу 24.7% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 94% нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 21 буюу 22.6%-ийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна. Эх сурвалж: НЭМГ …

  • 13 March

    Прокурорууд сургалтанд хамрагдлаа

    Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн прокурорын газрын прокуроруудад зориулсан хуульчийн үргэлжилсэн сургалтыг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт судалгааны төвөөс 2015 оны 03 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Говь-Сүмбэр аймгийн төвд зохион байгуулжээ. Сургалт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйл, 183 дугаар зүйлээр эрүүгийн хэргийг зүйлчлэн шалгахад анхаарах асуудал, дээрх хуулийн адил болон ялгагдах байдал зэрэг сэдвээр явагдаж хуульчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлсэн …

  • 13 March

    Дугуй хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ

    Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-ийн “Prius” маркийн автомашины дөрвөн дугуйг оршин суух хаяггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн Г, П, Г нар нь бүлэглэн хулгайлжээ. Хэргийг  ЦЕГ-ын ахлах ахлагч П.Мөнхбат нь үйлдэл дээр нь илрүүлж баривчилсан байна. Хулгайч нарын арга нарийсч, тээврийн хэрэгсэлтэй хулгай хийдэг болсон тул иргэд анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслээ хараа хяналттай газар байрлуулж …

  • 13 March

    “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” улсын зөвлөгөөн боллоо

    “Мянганы хөгжлийн 4 дүгээр зорилт-Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” улсын зөвлөгөөн 2015 оны 03 дугаар сарын 09- 11-ний өдрүүдэд Улаанбатар хотноо боллоо. Уг зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын Хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүд болон нийслэлийн хүүхдийн зохицуулагч, зарим аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга зэрэг албаны хүмүүс оролцлоо. Зөвлөгөөнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Сү Ньют …

  • 13 March

    Та авто тээврийн хэрэгслийн татвараа хэзээ, хаана төлөх вэ?

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж …

  • 13 March

    НИТХ-ын ээлжит хуралдаан даваа гаригт болно

    НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 16-ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны …

  • 13 March

    Нийслэлээс олгож буй ЖДҮ-ийн зээлд хэрхэн хамрагдах боломжтой вэ?

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Сонгино, Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлнэ” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус бүсэд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийг зээлийн сонгон шалгаруулалтанд урьж байна. Сангийн зөвлөлийн шийдвэрээр зээлийн төслийн материалыг Капитал банкин дээр 2015 оны 03 дугаар сарын …

  • 13 March

    Өрхийн эмнэлгүүд зүрхний цахилгаан бичлэгийн аппараттай болжээ

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтын чанарыг дээшлүүлэх, эмч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилготой сургалт явууллаа. Сургалтыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нээж, Эрүүл мэнд, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа удирдан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зүрх судлалын тэнхмийн ахлах багш Н.Баясгалан, Шастины улсын 3 дугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн …

  • 13 March

    Тариаланчид хаврын бэлтгэл ажлаа хэлэлцэж байна

    Хаврын тариалалтын бэлтгэл ажлынхаа талаар тариаланчид зөвлөлдөн хэлэлцэж байна. ХХААЯ-н дээр болж буй эл зөвлөлдөх уулзалтын зорилго нь тариаланчид бэлтгэл ажлаа эрчимжүүлэх, төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх ерөнхий ойлголтыг ТББ болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд өгч хамтран ажиллахад оршиж буй. Энэ хүрээнд ч ХХААЯ-наас 2015 онд газар тариалангийн салбарт гарах өөрчлөлт, шинэчлэлт болон хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар яамны ГТБХЗГ-ын …

  • 13 March

    Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхэллээ

    Цаг уриншиж хөдөө нутагт их ажил ундарч, малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхэллээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 555.8 мянган эх мал төллөж, 546.3 төл буюу 1369 ботго, 1821 унага, 12.2 мянган тугал, 245.7 мянган хурга, 285.3 мянган ишиг хүлээн аваад байна. Төл бойжилт 98.8 хувьтай. Ховд аймгийн төллөвөл зохих эх малын 22.5 хувь төллөн одоогоор улсдаа тэргүүлж байна гэж …

  • 13 March

    Медальд хүрэх зам “С” зэрэглэлийн волейболын тэмцээн болно

    Монголын Волейболын залуучуудын холбооноос С лигийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын Залуучуудын Холбооноос энэ 3-р сарыг “Спортлог сар” болгон зарлаж, Медальд хүрэх зам “С” зэрэглэлийн волейболын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Монголын Волейболын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяр хэлэхдээ: “Энэхүү тэмцээний зорилго нь мэргэжлийн бус тамирчдыг спортоор хичээллүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, албан байгууллага, хамт олныг …

  • 12 March

    Монголын 500 алдартан оролцсон “Цагаан эсгийн ёслол”-ын ажиллагаа болно

    Монголын соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан, улс төр, нийгэм олон нийтийн нэрт зүтгэлтэнүүдээс бүрдсэн 500 гаруй зочид төлөөлөгчид оролцсон “Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн үйл ажиллагааг ҮДБЭЧуулгын хамт олон энэ сарын 2015 оны 3 сарын 18-нд  17:00 цагаас театрын өмнө талбайд зохион байгуулагдана.    Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч, Төрийн соёрхолт МУСГЗ Д.Төрбат нарын цомнол “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийн …

  • 12 March

    МАК-ийн өр Монгол тусгаар тогтнолд аюул занал учруулж байна

     Монголын хамгийн баян компаниудын нэг хэмээгддэг “Монголын алт” компани Хятадын талд 400 сая төгрөгний өртэй тул Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Гурвантэс сумдууд мөн Хилийн цэргийн 0166 анги, Шивээ хүрэнгийн Гааль 4 хоног тог цахилгаангүй байгаа аж. Хятадын талаас тус сумдуудын цахилгааныг хангадаг бөгөөд энэхүү өрийг барагдуулсны дараа тог цахилгаан нийлүүлнэ гэж мэдэгдээд байгаа тухай Ноён сумын засаг дарга ярилаа гэж …

  • 12 March

    146 “I phone 6” биедээ нуун хил давуулахыг оролджээ

    146 I phone 6 биедээ нуун хил нэвтрүүлэхийг оролдсон Хятадын иргэнийг өнгөрсөн долоо хоногт Хятадын Shenzhen мужийн гаалийн ажилтнууд илрүүлжээ. Тэрээр өөрийнхөө цүнхэнд 126 харин биедээ 20 гар утасыг наасан байсан нь тогтоогджээ. Хонг Конг улс нь хилээр тоног төхөөрөмж хууль бусаар давуулж болохгүй гэсэн хуультай ба тус иргэн нь энэ хуулийг мэдсээр байж зөрчсөн байна. Түүний баригдсан гол шалтгаан …

  • 12 March

    Л.Гантөмөр: Хөдөөгийн багш нар хүүхдээ хөгжүүлье гэсэн сэтгэлтэй ажиллаж байна

    Баянхонгор аймгийн төвд 12, сумдуудад 26 нийтдээ 38 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. БСШУ-ы сайд Л.Гантөмөр Баянхонгор сумын 9, 4-р цэцэрлэгүүдэд ажиллаж, Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн явцтай танилцсан юм. Хоёр дахь жилдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 4-р цэцэрлэгийн тухайд л гэхэд Монгол наадгайгаар хүүхэд бүрийг сургаж хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн багш нар бүх тоглоом, хөгжмийн зэмзэгүүдийг өөрсдийн гараар хийж …