Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 10 March

    Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокуророор ажиллаж байсан  А.Дулмаа, Д.Эрдэнэцэцэг нарыг өндөр насны тэтгэвэрт гарч байгаатай нь холбогдуулан хүлээн  авч хүндэтгэл үзүүллээ. Улсын Ерөнхий Прокурорын Газрын МШАХТХэлтэст хяналтын прокуророор ажиллаж байсан  А.Дулмаа  1996 онд МУИС-ын Хууль зүйн ангийг төгсөөд прокурорт ажилласнаас хойш прокурорын байгууллагад  тасралтгүй 18 жил ажиллажээ. Улсын Ерөнхий …

  • 10 March

    Монгол банк ба Эдийн засгийн хямрал нээлттэй хэлэлцүүлэг болно

    МАН-ын Шинэчлэлийн хорооноос “МОНГОЛ БАНК ба ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2015 оны  03-р 12-+ны өдрийн  12:00 цагт МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна.  Шинэчлэлийн хороо  өмнө нь   2012 оны сонгуулийн үр дүнд  байгуулагдсан Шинэчлэлийн гэх Засгийн газрын буруу бодлого, алдаатай үйл ажиллагаанаас болж улсын эдийн засгийг хямраасан, иргэдийн амжиргааг доройтуулсан гэж үзэж нэр бүхий хүмүүсийг …

  • 10 March

    Нийслэлээс олгож буй ЖДҮ-ийн зээлд хэрхэн хамрагдах боломжтой вэ?

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Сонгино, Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлнэ” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус бүсэд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийг зээлийн сонгон шалгаруулалтанд урьж байна. Сангийн зөвлөлийн шийдвэрээр зээлийн төслийн материалыг Капитал банкин дээр 2015 оны 03 дугаар сарын …

  • 10 March

    “Оюутан цэрэг” хөтөлбөр эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа гуравдугаар сарын 3-нд “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” захирамж гаргасан. Уг захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан цэрэг хөтөлбөрийг 2015 оны гуравдугаар …

  • 10 March

    Тохижилтын ажлын жишиг зураг төслийн даалгавар боловсруулж байна

    НИТХ – ын Тэргүүлэгчдийн А/166 дугаар тогтоолоор  “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам” батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээлэл хийлээ. Уг журмын хүрээнд тохижилтын ажлын жишиг зураг төслийн даалгаврыг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах …

  • 10 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09:30 цагт Үндсэн хуулийн цэц  өөрийн байранд хуралдаж, Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ. 10:00 цагт  “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны нээлт Батлан хамгаалахын их сургуулийн “Соёлын төв”-д болно. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ, ХХЕГ, Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагын удирдлага, албан хаагчид оролцоно. Утас: 99666553 10:00 цагт Үндэсний …

  • 10 March

    Эрчүүдийн тэвчдэггүй эмэгтэй хүний зан

    Yнэнч бус байдал. Эр хүн бүсгүй нь өөрийг нь хуурахыг тэвчихгүй. Түүний өмчийг хэн нэгэн булаасан, тэр өрсөлдөгч нь өөрөөс нь илүү байх вий гэсэн бодол тэднийг байж суух газаргүй болгодог аж. Ийм цохилтоос гарах түүнд тун ч амаргүй. Тэгэхээр хууралтыг чинь уучилна гэж үү… Эцэс төгсгөлгүй чалчих. Бүтэн цаг утаснаас дүүжлээстэй байх нь түүнд хардах нөхцлийг бүрдүүлнэ. Эсвэл уулзахаараа …

  • 10 March

    Г.Уянга гишүүн маргаашийн мэтгэлцээнд оролцохоо мэдэгдлээ

    МУГЖ дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дуудсан. МҮОНТВ-ээс маргааш буюу 03 сарын 11-нд цаг гаргаж өгсөн бөгөөд одоогоор  УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга болон О.Магнай, Б.Жаргалсайхан нар оролцохоо мэдэгджээ. Энэ талаараа УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн байна. “Өчигдөр орой дуучин С.Жавхлан ярилаа. МҮОНТ-ээр олон нийтийн өмнө Ерөнхийлөгч болон УИХ-ын 76 гишүүнтэй нээлттэй ярилцахаар цаг хүссэнийг МҮОНРТ-ийн …

  • 10 March

    Маргаашийн халз мэтгэлзээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох уу

    МУГЖ дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд болон бусад гишүүдийг халз мэтгэлзээнд дуудаад байгаа билээ. “Төр түмний халз мэтгэлзээн” сэдэвт энэхүү нэвтрүүлэг маргааш буюу 3 сарын 11-нд МҮОНТ-ээр шууд дамжуулан хүрэх юм. Одоогоор мэтгэлзээнд дуудагдсан төрийн гурван өндөрлөгөөс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түмэн олноо хүндэтгээд хүрэлцэн ирнэ хэмээсэн байна. Харин Ерөнхий сайд болон УИХ-ын …

  • 10 March

    “21 худалдааны төв”-д гарсан гал түймрээс 4 иргэнийг аварлаа

    Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах 21 худалдааны төвд гал гарсан гэсэн дуудлага ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн, мөн утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа. Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт утаанд …

  • 10 March

    ДОХ-ын вирусыг 15 минутанд илрүүлэх технологи нэвтрүүлжээ

    Ухаалаг гар утасны бага өртөгтэй программ хөгжүүлэгчид ухаалаг гар утсаар хүний бие дэх ДОХ болоод бусад өвчний вирусыг илрүүлэх шинэ программыг хөгжүүлж эхэллээ. Энэ нь дусал цусны тусламжтайгаар тухайн шинжилгээний хариуг ердөө 15 минутанд л гаргаж чадах боломжтой юм байна. Ухаалаг гар утсанд тусгай пластик хавтанг байршуулснаар түүн дээр нь цусны багахан дуслыг дусаах горимтой. Харин шинжилгээний хариуг мэдрэгчээс ирүүлсэн …

  • 10 March

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлаа тайлагналаа

    Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /3-р сарын 10/ 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Байнгын хорооны дарга Су.Батболд гишүүний мэдээлснээр бол т ус хороо тайлангийн хугацаанд 1 2 удаа хуралдаж, давхардсан тоогоор 18 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын …

  • 10 March

    Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болно

    “Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг болно. Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2015 оны 3-р сарын 12-ны өдөр Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулах хэлэлцүүлгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, Засгийн газар болон төрийн бусад байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо, хяналт, шинжилгээ, үнэлгээний аргачлалын талаар харилцан мэдээлэл солилцох, хууль …

  • 10 March

    13 настай охины жинг хасах гээд үхэлд хүргэсэн хэрэг гарчээ

    Жудо бөхөөр хичээллэдэг 13 настай охины жинг нь хасах гээд амь насанд нь хүрсэн хэрэг Дундговь аймагт гарчээ. Дундговь аймгийн жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болох байж. Энэ тэмцээнд оролцохоор Эрдэнэдалай сумаас ирсэн 13 настай охин өмнөх өдөр нь нас баржээ. Охины биеийн жин барилдах жингээсээ их байсан тул багш нь түүнийг “Жингээ хас” хэмээн нэлээд …

  • 10 March

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

    АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалтыг 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Энэ уулзалтад 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна. XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Ерөнхий …