Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүргүүд дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт гэмт хэргийн шинжтэй нийт 525 гомдол мэдээлэл ирсэн. Өмнөх 14 хоногтой харьцуулбал 33,7%-иар буурсан. …
Мэдээ мэдээлэл
February, 2015
-
15 February
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дундговь аймгийн улсын сайн малчдад шагналыг нь гардууллаа
2014 онд малын тоо 51,9 сая болж, өмнөх оныхоос 6,8 саяар өсч малчин өрхийн тоо 2007 оноос хойш 9 жил дараалан буурсан үзүүлэлттэй байсан бол энэ жил 150 орчим мянга болж, өмнөх оныхоос 4,4 мянгаар нэмэгдлээ. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтыг Засгийн газар үнэлж морин жилд ”Улсын сайн малчин”-аар 70 малчныг шалгаруулсан юм. Дундговь аймгаас улсын …
-
15 February
NBA All star 2015 сонирхолтой болж өнгөрлөө
NBA 2015 All Star Newyork хотноо 2015 оны ALL STAR” NewYork хотын Madison Sguare Garden”-д энэ амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Энэ жилийн All Star маш сонирхолтой боллоо .Бидний төсөөлж бодож байснаас онцгой байж чадсан юм. Тэр дундаа Slam Dunk үнэхээр гайхалтай байлаа. Шинэ залуу тоглогч Minnesota Timberwolves багийн гишүүн Zach Lavine 19 настай тоглогч хэний ч бодоогүй гайхалтай үзүүлбэрээр үзэгчдийг …
-
15 February
Сар шинээр эрүүл мэнддээ анхаарахыг мэргэжилтнүүд анхаарууллаа
Сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан Эрүүл мэнд Спортын яамнаас ‘’Хүнсний аюулгүй байдал зохистой хооллолт’’ сэдвээр зөвлөгөө өглөө. Үүнд эрүүл мэндийн яамны албаны хүмүүс болон Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн, 3-р эмнэлэгийн ерөнхий мэс заслийн эмч Д.Эрдэнэболд нар ард түмэндээ хандан мэдээлэл хийлээ. Тус зөвлөгөө, сэрэмжлүүлэгтХалдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх Осол гэмтлээс хэрхэн сэргийлэх гэх мэт сар …
-
15 February
Ариун хайр өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа
СБД-ийн залуучуудын холбоо 2015.02.14-ний өдөр гэр бүл судлаач Ж.Баясгалантай хамтран “Ариун хайр” өдөрлөгийг нийт хосууддаа зориулан амжилттай зохион байгууллаа. Бид хайр дурлал, гэр бүл, хүүхдийн хүмүүжил зэрэг олон сайхан сэдвээр сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ. Бид цаашдаа долоо хоног бүрийн бямба гаригт хувь хүний хөгжил, зан чанар харилцаа, багаар ажиллах чадвар, гэр бүл хүүхдийн хүмүүжил зэрэг олон сонирхолтой сэдвээр уулзалт ярилцлагыг үнэ …
-
15 February
Сар шинийн баярын үеэр аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Зөвлөлгөөний үеэр …
-
15 February
Сар шинээр замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё
Жил бүр шинийн 3-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос хөдөө орон нутагруу чиглэсэн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн нэмэгддэг бөгөөд тухайн замд гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал ихэсдэг. Иймд та бүхэн хотын болон хот хоорондын замд, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ …
-
15 February
Ерөнхий сайд орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Даланзадгад сумын Өнөд өвлөх урлахуй компанийн Даланбулаг цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2008 онд 5 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 19 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллуулж байна. Эднийх Оюу толгой, Хүннү ресурс, Хишиг арвин индустриал, Терра энержи зэрэг тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн томоохон компаниудаас гадна жуулчны баазууд, …
-
15 February
“Цагаан уул” наадмыг гэр бүлийн хосууд тэргүүллээ
Энэ жил “Цагаан уул” наадам 17 нас хүрлээ. Мөн хамгийн онцлогтой жил боллоо. Учир нь энэ жилийн наадам яруу найргийн нэгэн үеийг гаргаж ирсэн гэдгийг яруу найраг сонирхогчид онцолсон юм. Жил ирэх бүр хүрээгээ тэлж залуу яруу найрагчдын хоног тоолон хуруу даран хүлээдэг хайрын шүлгийн гэсэн тодотголтой “Цагаан уул” наадамд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн нийт 120 оролцогч бүтээлээ ирүүлсэнээс …
-
15 February
Жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг МУГЖ цолоор энгэрээ мялаана
Монголын хошин урлагийн гавьяат цолтон тун удахгүй нэгээр нэмэгдэх нь гэсэн таатай мэдээ сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд тун хүчтэй тархаж байна. Тэрхүү шуугианы эзэн бол ард түмэндээ “Амбий” хэмээх нэрээр хүндлэгдсэн жүжигчин Ц.Батхуяг юм. Уншигч, үзэгчид маань Амбийг аль хэдийн “Гавьяат” болсон хэмээн боддог. Гэвч авьяаслаг жүжигчин маань СТА цолтнуудын нэг хэвээрээ л байгаа юм. Түүнийг мэргэжил нэгтнүүд, …
-
15 February
Баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж хоёр асуудлыг шийдвэрлэн ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь заалт, дүрмийн 7.4.2, “Үндэсний их баяр наадмыг бөх, харваач, моринд сэргээшийг шинжилгээ хийх журам”-ын 5.1, 5.4 дэх заалт, Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний …
-
15 February
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн шингэрүүлсэн хийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх төсөл боловсруулна
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/129 дугаар захирамж гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн шингэрүүлсэн хийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх, хий, хийн бүтээгдэхүүн импортлох, түгээх, борлуулах, тээвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор төсөл боловсруулан батлуулах “Ажлын хэсэг-ийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, орлогч даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн ажиллана. Тус …
-
15 February
Сар шинээр 4 хоног амарна
“Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярыг хотол олноороо энэ долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлнэ. Сар шинийн баяраар хэдэн хоног амрах талаар сонирхсон иргэд цөөнгүй байна. УИХ-аас 2013 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдүүдийн тухай хуулинд өөрчлөлт оруулан сар шинийн баяраар гурав хоног амардаг болгосон. Энэ жилийн сар шинийн баярын шинийн нэгний өдөр энэ сарын 19-нд тохиож байгаа юм. …
-
15 February
М.Даваажаргалыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнана
Японы мэргэжлийн сүмо бөхийн бүх цаг үеийн амжилтыг эвдэн, дээд зиндаанд 33 удаа түрүүлсэн 69 дэх их аварга Монгол Улсын гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал өчигдөр 16.20 цагт эх орондоо ирнэ. Тэгвэл түүний гаргасан бахархам амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнахаар болжээ. Хакухо М.Даваажаргалд баяр хүргэх …
-
15 February
ОХУ-ын холбооны хурлын төрийн думын даргыг Чингисийн талбайд угтан мэндчиллээ
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг өнөөдөр Чингисийн талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хүндэт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл