Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 27 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, үүний дараа Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцоод өнөөдөр орой эх орондоо ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгч 1 дүгээр сарын 18-20-нд Чех улсад хийсэн айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земантай ганцаарчилсан уулзалт, албан …

  • 27 January

    “Монголд үйлдвэрлэв 2015” Цагаан сарын үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр болно

    Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр 12:00 цагаас Мишээл экспо төвд болно. 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг дуустал  Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэрээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор …

  • 27 January

    Ханын материал орчимд инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/70 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны 2014 оны  75 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хорооны Ханын материал орчмын гэр хороололд барих  инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын жагсаалтыг баталлаа. Батлагдсан …

  • 27 January

    Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна

    Улаанбаатар хотын Цагдаагын газрын Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар сар шинийн баярыг угтсан өдрүүдэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотруу дунджаар 100.000 орчим тээврийн хэрэгсэл орж ирдэг. Тэдгээр тээврийн хэрэгслүүд орон нутгийн зам болон хотод замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс зам тээврийн осолд өртөх тохиолдол эрс нэмэгддэг байна. Мөн зогсоолын талбайн хүрэлцээ муутайгаас томоохон худалдааны төвүүд, зах орчим тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсч …

  • 27 January

    АТГ-аас эрүүгийн 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

    Авлигатай тэмцэх газар 2015 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 1 хэргийг …

  • 27 January

    “Монголын сайхан бүсгүй” зуурдаар нас баржээ

    Монголын үе үеийн сайхан бүсгүйчүүдийн эгнээнд бичигдэж, 1992 оны Монголын сайхан бүсгүй өргөмжлөл хүртэж байсан Ч.Чулуун-Эрдэнэ зуурдаар ам насаа алдсан харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Энэхүү харамсалтай хэрэг өнгөрсөн жилийн Валентины баяраар болж өнгөрсөн ч энэ талаархи мэдээлэл олон нийтэд цацагдах нь бүү хэл ойр дотны найзууд нь ч дуулаагүй өдий хүрсэн гэдэг. Анхны амьдралаа өөрөөсөө арав гаруй ах, …

  • 27 January

    Шадар сайд БНФУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгааг тохиолдуулан өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэхь БНФУ-тай хамтын ажиллагааны талаар Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Парист зэвсэглэсэн этгээдүүдийн халдлагын улмаас хүний амь эрсдсэн явдалд эмгэнэлийн захидал ирүүлсэнд Шадар …

  • 27 January

    Өглөө гурилан бүтээгдэхүүн их хэрэглэх нь…

    Өглөөд их өлссөн үедээ бид гарт таарсанаа ихэвчлэн иддэг шүү дээ. Тэгвэл өглөө идэж болдоггүй хоол хүнс гэж байдаг байна. Учир нь өглөө биедээ таарамжгүй хоол хүнс хэрэглэснээр ходоодны шарх, өвчнөөр өвдөх магадлалтай байдаг байна. Тухайлбал: Хийжүүлсэн хүйтэн ундаа: Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд …

  • 27 January

    Хавдар болон бусад олон төрлийн өвчнүүдийг анагаах нөлөөтэй жүүс

    Лууван, төмс, алим Энэхүү гайхалтай жор нэлээд эрт үеэс олонд танигдаж ирсэн бөгөөд та ч эрүүл мэнддээ зориулж хэрэглэх боломжтой. Энэхүү жорыг биенд хавдрын эсүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн тархалтыг бууруулах зорилгоор ашигладаг. Үүнийг бэлдэхэд тун амархан. Нэг ширхэг лууван, нэг ширхэг цагаан гаа, нэг ширхэг алим орно. Эдгээрийг хольж жүүс гаргаж авна. Лууван, цагаан гаа, алимаа сайтар угааж, хэрчим …

  • 27 January

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь ЭХЯ-нд ажиллалаа

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Эрчим хүчний яаманд ажиллаж, тус яамны удирдлага, газар хэлтсийн дарга нартай уулзлаа. Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар мэдээлэл хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар тодорхой санал дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбар 417-969 МВт-ын ачаалал авч байна. Үүний 20 орчим хувийг …

  • 27 January

    Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ

    Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лос Анжелес Лэйкэрс багийн зүгээс Коби Брайнтыг баруун мөрөндөө мэс засалд орно хэмээн мэдэгдлээ. Ингэснээр Кобигийн улирал дуусч байна хэмээн эх сурвалжууд бичиж байна.  Манай цагаар ирэх Пүрэв гарагт Лэйкэрст 19 дэх улиралдаа тоглож байгаа Коби Брайнт баруун мөрөндөө мэс засал хийлгэнэ гэдгийг өнөөдөр өглөө Лэйкэрсийн зүгээс мэдэгдлээ. Коби өнгөрсөн 7 хоногт Нью Орлеанс …

  • 27 January

    Дуучин Нарагийн “бяцхан ханхүү”

    Дуучин Нараг танихгүй хүн ховор. Урлагийнхан дундаа шулуун яриатай, хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг хэмээн түүнийг ойр дотных нь үнэлдэг. Тэрбээр өнгөрсөн онд ээж болж хөөрхөн хүүтэй болсон. Нярайлаад удаагүй байхдаа нэгэн байгууллагын рекламд тоглосон. Харин энэхүү рекламанд тоглохдоо өөртөө итгэлтэй байгаагүй аж. Гэвч рекламны санал тавьсан компанийн зүгээс түүний хөөрхөн нүдний “харц” чухал хэмээсэн гэдэг. Ийнхүү Нара …

  • 27 January

    “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг зогсоожээ

    Монголын уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх, монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол уран бүтээлийг радио, телевиз, цахим орчин, киноны зах зээлд нэмэгдүүлэх зорилготойгоор өнгөрөгч онд “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөлийг засгийн газраас баталсан билээ.    Улсын их хурлаас баталсан 2015 оны Улсын төсвийн …

  • 27 January

    Жолооч та камерын бичлэг шүүлгэхдээ

    Та хяналтын камер шүүлгэхийг хүсвэл хууль хяналтын байгууллагаас Замын хөдөлгөөний удирдлагын төвд хандсан албан бичиг авчиран шүүлгэнэ. Жич: Хяналтын камер нь 4 зүгт ээлжлэн хянадаг бөгөөд тухайн үеийн үйл явдлын дүрс бичлэг бичигдээгүй байх магадлалтай мөн яг одоо болж байгаа  замын саад, аваар ослыг татаж хараад тухайн тээврийн хэрэгслийн  улсын дугаарыг харах боломжтой байдаг. Хяналтын камерын дүрс бичлэг бичигдээд өнгөрсөн …

  • 27 January

    01 сарын 26-ны гэрэл дохио, хурдны зөрчил гаргасан талаарх мэдээлэл

    ЗХУТөв 2015.01.01-01.26-ны байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 4661 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. 2015 оны 01-р сарын 26-нд гэрлэн дохионы зөрчил 46, хурд хэтрүүлсэн 117 зөрчил бүртгэгджээ. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо болзошгүй ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн соёлтой оролцоорой. УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ Нэгдүгээр сарын 26-ны гэрэл дохионы зөрчил үзэх Нэгдүгээр …