Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 19 March

    Манай хоккейчид анхны ялалтаа байгууллаа

    Абу Даби хотноо Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Challenge Cup” тэмцээнээс манай хоккейчид анхны ялалтаа байгуулжээ. Дөрөв дэх удаагаа оролцож буй тус тэмцээнд манай хоккейчид эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийж 3:10-аар хожигдсон бол уржигдар Хонконгийн багийг 9:2-оор буулган авчээ. Сонирхуулахад, тус тэмцээнд зургаан орны баг оролцож байгаа бөгөөд аваргууд энэ сарын 22-нд тодрох юм байна. Мөн манай тамирчид тус тэмцээнээс өнгөрсөн …

  • 19 March

    Ч.Амарболдыг Хорих ангийн аргазүйн зөвлөл суллах боломжтой гэж үзжээ

    2008 оны сонгуулийн дараах үймээн самууны үеэр албан тушаалаа урвуулан, албан үүргээ биелүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож, 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ч.Амарболдыг суллаж магадгүй болжээ. Учир нь түүнийг ялынхаа тал хугацааг биеэр эдэлсэн, сахилгын зөрчил гаргаагүй тул магадлангаар суллах боломжтой гэж Хорих ангийн аргазүйн зөвлөл үзжээ. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “ШШГЕГ-ын харъяа …

  • 19 March

    2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарлажээ

    Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. Иймд 2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарлажээ. Үүнтэй холбогдуулан логоны загвар шалгаруулах уралдааныг Гадаад харилцааны яамнаас зарлаж байна. Шалгарсан логог “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил”-ийн үеэр зохион байгуулах улс төр, соёл, урлаг, …

  • 19 March

    Баянхонгор болон Архангайчууд засгийн газрыг огцрохыг шаарджээ

    Хэтэрхий дампуу ажиллаж байгаа засгийн газрыг огцрохыг иргэд шаардлаа Ард түмний амьдрал, болоод эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэгтэй хүн бүхэн эвлэрчихсэн.  Гэтэл улс орныг удирдаж байгаа эрх баригчид болон бодлого тодорхойлогч Засгийн газрын эрхмүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар өдийг хүрлээ. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан баг болох УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Содбилэг, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намын …

  • 19 March

    Владимир Путин Крымийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зуржээ

    Өчигдөрхөн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус “Europe 1” радиод ОХУ-ыг “Их-8”-аас хассан тухай мэдэгдсэн билээ. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Крымийн удирдлагууд тус хойгийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээлэл өнөөдөр цацагдаж эхэллээ. Энэ тухай В.Путин думын ээлжит бус хамтарсан хуралдаан дээр “Крым үргэлж Оросын харьяанд байсаар ирсэн, энэ шийдвэр нь түүхэн шударга бус байдлыг залруулсан …

  • 19 March

    Банк бус санхүүгийн байгууллагуудтай санамж бичиг байгууллаа

    Санхүүгийн зохицуулах хороо нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой тус салбарын байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой хөгжлийг хангах, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн харилцан ойлголцлын санамж бичгийг 2010 оноос байгуулж ажиллаж байгаа аж. Жил бүр санамж бичгийн хүрээнд ажлын биелэлтийг тайлагнадаг байна. Тус санамж бичгийг өнгөрсөн баасан гарагт буюу 3 дугаар сарын 14-ний өдөр шинэчлэн байгуулжээ. 2013 оныг дуустал хугацаанд талуудын …

  • 19 March

    Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 85 хоног үлдлээ

    Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 85 хоног үлдлээ. Дэлхийн хүн төрөлхтөний аугаа их баяр цэнгэлийг “ЕТV”   телевиз  нэг сарын турш фанатууд та бүхэндээ “Тод харуулна”. Бразилд болох энэхүү тэмцээний бэлтгэл ажил дуусах шатандаа орсон мэдээ хүн болгоныг баярлуулж байна. Порту-Алегри хотноо баригдаж буй “Бейра-Рио” цэнгэлдэхийн ажил хугацаанд дуусна гэж зохион байгуулах хорооны удирдлагууд мэдэгджээ. Цэнгэлдэхийн нээлт дөрвөн сарын …

  • 19 March

    ”Ус-2014” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    “Ус-2014” үзэсгэлэнгийн нээлтийн арга өнөөдөр 10.00 цагт Ус сувгийн удирдах газрын Сургалтын төвийн байранд болж байна. Үзэсгэлэнд усны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож байгаа бөгөөд ус цэвэршүүлэх, ус хэмнэх, усыг дахин ашиглах чиглэлээр болон ус дамжуулах хоолой, насос, усны тоолуур зэрэг дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг дэлгэн харуулах нь ээ. Хот, суурины ус хангамж, ариутгах …

  • 19 March

    Ерөнхийлөгч МҮЭ-тэй хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр МҮЭ-ийн ерөнхийлөгч М.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Эрдэнэ нарыг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс орон даяар хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг МҮЭ дэмжиж буйг тус холбооны ерөнхийлөгч М.Амгаланбаатар илэрхийлээд тодорхой саналууд гаргаснаа мэдэгдэн Төрийн тэргүүнд гардуулж өгөв. Том төрөөс ухаалаг төр рүү шилжих …

  • 19 March

    Монголын уран бүтээлчид “Universal music mastering”-тэй хамтран ажиллана

    Үндэсний соёл урлагаа хөгжүүлэн, мэргэжлийн түвшний цогц бүтээл туурвих зорилготой “Ethnosphere”  нэртэй төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн зөвлөл болон мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжимчид, загвар зохион бүтээгчид, зураачийгхамтатгасан энэ төслийн нээлт ирэх сард болно. Орчин үеийн чиг хандлагатай үндэсний хөгжмийн бүтээл, хувцас загварын шоу, уран зураг нэгдэн Монголыг дэлхий дахинаа сурталчлах цогц бүтээл болох юм. …

  • 19 March

    Хятадад жирэмсэн Монгол эмэгтэй буудлаас үсэрч нас баржээ

    Өмнөд хөрш хамгийн чанга хуультай. Гэхдээ биеэ үнэлэлтийг өөгшүүлдэг нь олон баримтаас харагддаг.Ширээний үйлчилгээ, улаан дэнлүүний гудамж хятадын бүх хотод бий. Бээжингийн шөнийн цэнгээний газруудын нэг нь хотын төвөөсөө холгүй Салянтуны гудамж. Энд ёстой түм түжигнэж, бум бужигнасан газар. Гадаадын жуулчдын хөлд дарагдаастай. Харин энэ гудамжаас холгүй орших цэнгээний томоохон газруудын нэг “Hollywood” бааранд Монгол, Хятад, орос хүүхнүүд биеэ үнэлдэг …

  • 19 March

    Г.Мандахнаран дэлхийн чансаад 3-рт бичигджээ

    Энэ чансаанд АНУ-ын Д.Шульцийн нэрэмжит, Болгарын Дан-Коловын, Кубын Гранма Цом, Ираны Тахтийн цом, ОХУ-ын И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При”, Туркийн Яшар Догугийн нэрэмжит, Францын “Алтан Гран-При”, Шведийн “Клиппан хатагтай”, “Mongolia Open-2014” зэрэг олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргаж медаль авсан бөхчүүдийн чансаа дээшилсэн байна. Манай бөхчүүд гадаадад Францын “Алтан Гран-При” тэмцээнээс 3 алт, Болгарын Дан Коловын болон Яшар Догугийн тэмцээнээс тус …

  • 19 March

    “Монголын циркчдийн анхдугаар чуулган” болно

      Циркийн урлагийн зүтгэлтнүүд хамтарч энэ хавар “Монголын циркчдийн анхдугаар чуулган”-ыг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү чуулганаар Монголын циркийн үүсэл, түүхэн замнал, өнөөгийн болоод цаашдын чиг хандлагын талаар мэргэжлийн судлаачид илтгэл тавих аж. Монголын циркчид одоогоос гурван жилийн өмнө буюу Монголд циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойгоороо уулзалдаж, салбарын асуудлаа хэлэлцэж байжээ. Түүнчлэн циркийн урлагтай амьдралаа холбож, хүчин зүтгэж …

  • 19 March

    Улаанбаатар хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг хотын зүүн хэсэгт барихаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийн төмөр зам, дэд бүтцийг ашиглан барилгын материалын бөөний худалдаа, логистикийн төв болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг. Энэ дагуу нийслэлийн Засаг даргын А/178 дугаар захирамжаар  ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг төр ба …

  • 19 March

    Зорилтод бүлгийн эмэгтэйчүүдийн гар урлалын үзэсгэлэн худалдаа болно

    Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Бүсгүйн Урлан” 2014 үзэсгэлэн, худалдааг зохион байгуулахаар боллоо. Энэхүү үзэсгэлэнд нийслэлийн зургаан  дүүргийн  30 гаруй эмэгтэйчүүд өөрсдийн урласан бүтээлүүдээрээ оролцох юм.  “БҮСГҮЙН УРЛАН 2014” үзэгслэн худалдаа 2014 оны 03-р сарын 20-ны өдөр Монголын Хүүхдийн Ордонд 1100-1700 цагийн хооронд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.