Мэдээ мэдээлэл

April, 2014

  • 7 April

    Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төсөл өргөн барив

    УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.07/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барив. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нь хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзэж байна. Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж Улсын Их Хурлын тогтоолын төсөл …

  • 7 April

    Дахин ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт зарлалаа

    ЭМЯ-ны харьяа ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлалаа. Энэ удаад өмнөх шалгуурууд дээр удирдах албан тушаалыг 15-аас дээш жил хашсан байх үзүүлэлт нэмэгдсэн бөгөөд шалгаруулалт явуулах байр, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаарч жич зарлах аж. Бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн материалыг ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон  сонгон шалгаруулах комисс  энэ сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авна. Дашрамд дурьдахад, ГССҮТ-ийн …

  • 7 April

    Сансрын үзэсгэлэнт объектууд

    Сүүн зам Сүүн зам нь үнэн хэрэгтээ манай нарны систем оршдог галактикийн нэр юм. Гэхдээ энэ галактикийн дэлхийгээс тод харагддаг оддын бөөгнөрлийг ингэж нэрлэж хэвшжээ. Зарим од нь энгийн нүдээр харагдахгүй тул тэнгэрт үнэхээр сүүн цагаан зам мэт зурвас тодрон үзэгддэг байна. Сүүн зам намрын улиралд бүр сайн харагддаг. Андромедын галактик Манай галактикийн хамгийн ойрын хөрш. Хотын гэрэл гэгээнээс холхон …

  • 7 April

    Амралтын өдрүүдэд үерийн далан, суваг шуудууг цэвэрлэжээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх нийтийн их цэвэрлэгээний өдрүүдийг эхлүүлсэнтэй холбоотойгоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” 2014 оны 04 дүгээр сарын 05-наас эхлэн  нэгдсэн цэвэрлэгээ хийлээ. Амралтын өдрүүдэд үргэлжилсэн цэвэрлэгээний хүрээнд 88 рейсээр хог ачиж, Дэнжийн мянга, Ханын материал орчмын суваг шуудууг цэвэрлэн Офицер, Кино үйлдвэр, Хөдөө аж ахуйн буудал,Төв шуудан, 10-р хороолол, Чингисийн талбайн хонхтой саадны мод, бут, сөөгний …

  • 7 April

    Ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

    2013-2014 оны өвөл ихэнх нутгаар цас бага орсон, ойрын өдрүүдэд дулаарч, хуурайшилт ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл ихэсч байна. Хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч байгаа “Түймрийн эрсдэл бүхий бүс нутаг”-т оршин сууж, байрлаж, түр хугацаагаар зорчиж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар улсын хэмжээнд нийт 34 …

  • 7 April

    Д.Бадамхатан ОУ-ын тэмцээнээс алтан медаль хүртлээ

    БНСУ-д болсон хэт холын марафон гүйлтийн 13 дахь удаагийн Олон улсын нээлттэй тэмцээнээс манай улсын тамирчин Д.Бадамхатан алтан медаль хүртжээ. Тус тэмцээнд Д.Бадамхатан 100 км зайг гүйцээж, олон орны эрэгтэй, эмэгтэйчүүдийг манлайлсан бол уг төрөлд Монгол Улсын рекордыг  давхар эвдсэн байна. Тэрбээр өнөөдөр 22.30 цагт эх орондоо ирэх аж.

  • 7 April

    Соёлын төв өргөө балетын тайзтай болно

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/222 дугаар захирамжаар нийслэлийн Соёлын төв өргөөнд нэмэлт балетын тайз байгуулахыг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлд үүрэг болгожээ. Нийслэл,  Монголын Балетын хөгжил сантай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан бөгөөд тус сан нь олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчилж, залуу уран бүтээлчдийг бэлтгэн, дэмжиж олон улсын тэмцээн наадмыг эх орондоо зохион байгуулах зорилготой …

  • 7 April

    Нисэхийн цэвэрлэх байгууламж бохирыг 98 хувь цэвэршүүлнэ

    Буянт-Ухаа орчимд баригдах орон сууцны хороолол, барилга байгууламжийн инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг Үндэсний барилга Консерциумийн гишүүн компани болох Гэрэгэ констракшн ХХК,  БНТУ-ын SPG, ARITM  групп хамтран гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэн өглөө. Нисэхийн цэвэрлэх байгууламж нь  Хан-Уул дүүргийн 9,10 хороонд байрлах төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг, архив …

  • 7 April

    Машины лизингийн бүрдүүлэх материалууд

    Хаан банк Бүрдүүлэх материал: • Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/ • Цалингийн орлоготой бол: Цалингийн тодорхойлолт, бусад баримт /НД дэвтэр, шаардлагатай тохиолдолд цалингийн цэс эсвэл дансны хуулга • Бизнесийн орлоготой бол: Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт • …

  • 7 April

    “Энержи ресурс”-ийн ТУЗ-ийн хурал Хонконгт болно

    Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” буюу “Энержи ресурс” компанийн ТУЗ-ийн хурлыг ирэх тавдугаар сарын 14-нд Хонконгт зохион байгуулахаар болжээ. Хурлын үеэр 2013 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, ТУЗ-ийн зарим гишүүдийг дахин сонгох гэнэ. Учир нь тус компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтдаг П.Батсайхан, П.Очирбат, Ж.Үнэнбат нарын сонгуульт хугацаа дуусгавар болж байгаа юм байна. Тэдний хувьд ажлаа хүлээлгэн өгөхөөс гадна ТУЗ-ийн гишүүний …

  • 7 April

    Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ

    Монгол Улсын эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд ямар нэгэн шок нэмэгдэхгүй гэж Сангийн яамнаас таамаглаж байна. Өнгөрсөн үеийн шок эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж, урт хугацааны чиг хандлага руугаа аажмаар буцна гэж үзэж буйгаа танилцууллаа. 2014 оны эдийн засгийн төсөөллийг гаргахдаа хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөхгүй байгаагаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсныг тооцсон байна. Мөн ойрын ирээдүйд түүхий эдийн үнэ …

  • 7 April

    Кевин Дюрант, Майкл Жорданы амжилтыг эвдлээ

    “Оклахома Сити Тандер” багийн лидер Кевин Дюрант NBA-д 41 тоглолт дараалан 25-аас дээш оноо авч, алдарт Майкл Жорданы амжилтыг эвдлээ. Майкл Жорданы 40 тоглолт дараалан 25-аас дээш оноо авсан дээд амжилттай тэнцээд байсан Кевин Дюрант өнөөдөр /IV.7/ “Феникс Санс” багийн эсрэг 38 оноо авсан юм. Дюрантын энэхүү түүхэн амжилт цааш үргэлжлэх боломжтой. Кевин Дюрант өнөөдөр 38 оноо, 11 удаа самбараас …

  • 7 April

    Нийт өргөдөл, гомдлыг дунджаар 13 хоногт шийдвэрлэж байна

    Нийслэлийн иргэдээс 1-р улиралд ирүүлсэн 28949 өргөдөл, гомдлын 91,6 хувийг шийдвэрлэжээ Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 1-р улирлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтад иргэдээс 2014 оны 1-р улиралд нийт 28949 өргөдөл, гомдол ирүүлснээс 26503 өргөдөл буюу 91,6 хувийг шийдвэрлэж, …

  • 7 April

    Г. Уянга гишүүн 2 өдрийн турш иргэдтэй хамт сандалтай жагсаал зохион байгуулна

    УИХ-ын гишүүн Г.Уянга энэ сарын 14,15-ны өдрүүдэд Чингисийн талбай дээр “Монголын нэг өдөр-2014” нэртэй сандалтай жагсаал зохион байгуулахаар болжээ. Г.Уянга гишүүн энэ тухайгаа “Миний бие чуулганы завсарлагаар Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн 19 хороонд “Нэг хороо-нэг өдөр” хөтөлбөрөөр сар гаруй хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд мянга гаруй иргэнтэй нэгбүрчлэн  нүүр тулан уулзаж, 2000 гаруй өргөдөл гомдол хүлээн авлаа. Энэ нь төр засгийн …

  • 7 April

    МҮЭХ, МАОЭНХ хамтран УИХ-д хандаж сонордуулга гаргажээ

    МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО, МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ХУРАЛД ХАНДАЖ ГАРГАСАН СОНОРДУУЛГА 2014 оны 04 дүгээр                                                                                                   Улаанбаатар сарын  04-ний  өдөр                                                                                                          хот             Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд хоёр оронтой тоогоор өссөн ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ болон валютын ханшны өсөлт, төгрөгийн худалдан авах чадварын уналт зэргээс …