Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаатай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хоршоодын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, малчид, газар тариалангийн салбарын жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг хоршооллын хөдөлгөөнд хамруулан тэдний орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нь сайжруулж, төрийн үйлчилгээний үр дүнг сайжруулах …
Мэдээ мэдээлэл
February, 2015
-
8 February
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал юм. Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцож, бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөж байна. …
-
8 February
Өнөөдөр болох зарим үйл явдал
11:00 цагт Их өвгөдийн онгон шүтээн болсон “Ноён уул”-ыг стратегийн орд нэрийн дор харийнханд найр тавин өгч, “урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж харь элгийн хүмүүст хямралыг давах хөрөнгө оруулалт нэрээр өгч байгааг эсэргүүцэн “Босоо Хөх Монгол” Гал үндэстэн холбооны зүгээс Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, улмаар улс төрийн суулт хийж эхэлнэ. 12:00 цагт газар өмчлөлийн II ээлж бүртгэлийн үйл …
-
8 February
Удирдаач Ц.Батчулуун гуай таалал төгсчээ
Монгол улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, АЖ Ц.Батчулуун гуай хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Монголын урлагийн сор болсон авъяаслаг уран бүтээлч түүний гэр бүл, төрөл төрөгсөд, ах түү, хамаатан саданд гүн эмгэнэл илэрхийлье. Тэрбээр Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, Ерөнхий удирдаачаар олон жил ажилласан. Олон арван уран бүтээлийн тайлан тоглолтыг бие даан тавьсан хүн юм. Тэрбээр дан ганц …
-
8 February
Бөөгийн толь
Энэ явдал тун санамсаргүй тохиолдсон юм. Гайтай учрал гэхээсээ сүсэг бишрэлээс болсон гэвэл үнэнд дөхөх магадлал их. Тэр өдрийн үдийн алдад би хүнсний зүйл цуглуулахаар зах руу явлаа. Амралтын өдөр биш ч захын хашаа хонины хашаанаас ч илүүтэйгээр хүнээр завсар зайгүй чигжээстэй. Хоёр гартаа тор дүүрэн ачаа унжуулж зүтгэсэн би түлхүүлж, нудруулж, шахуулсаар хашаанаас арай гэж гараад зам руу эргэтэл …
-
7 February
Өсвөрийн шатарчид Солонгост нөхөрсөг тоглолт хийлээ
УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачлагаар өнгөрсөн жил Завхан аймгийн бүх сумдад нэгэн зэрэг “Өсвөрийн Монгол шатарчид-9999” тэмцээн зохион байгуулагдсан билээ. Энэ нь дэлхийд анх удаа 9999 шатарчин нэгэн зэрэг оюун ухаанаа сорьсон чухал үйл явдал болсон. Тэгвэл тус тэмцээнд ялагч болсон 30 хүүхэд багш нарынхаа хамтаар энэ өдрүүдэд БНСУ-д аялж, тус улсын шатарчин хүүхдүүдтэй нөхөрсөг тоглолт хийсэн байна. Онцлоход, Завхан аймгийн …
-
7 February
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй
Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэгтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргасан. Тус захирамжаар, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор автомашины Улсын дугаарын тэгш сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ. Хэрэв авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын …
-
7 February
Занданшуулсан шарилыг нутагт нь шүтээн хэлбэрээр зална
Нийслэлээс занданшуулсан шарил олдож монголчуудыг байтугай дэлхий нийтийг дэлдийлгэсэн явдал болсон. Тэгвэл өчигдөр энэхүү шарил ямар хүнийх байсныг тогтоож, асуудал нааштайгаар эргэж, ном журмын дагуу сайн үйлсийн талд ирснийг ажлын хэсгийнхэн хэллээ. Занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын энгэрт 200 гаруй жилийн түүхтэй бунхлагдан оршиж байжээ. “Өвгөн гэсэр лам” хэмээн олноо өргөмжлөгдсөн их хувилгаан багшийнхаа бунханы …
-
7 February
Бид гурван сая хүнтэй болж, харин өвөрлөгчид 25 сая болжээ
Монголчууд бид саяхан гурван саяулаа болсон билээ. Харин бидний туурга нэгт өвөрмонголчууд 25 сая хүн амтай болжээ. Албан мэдээлэл сөхвөл 2014 эцсээр Өвөр Монголын байнгын оршин суугчдын хүн амын тоо 25 саяыг давсан байна. Сэтгүүлч Статистикийн товчооноос мэдээлснээр 2014 оны эцсээр Өвөр Монголын байнгын оршин суугчдын хүн амын тоо 25 саяыг давж, 25.05 саяд хүрсэн ба өнгөрсөн оны мөн үеийнхээсээ …
-
7 February
Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйгээ зураг шигээ хөөрхөн биш хэмээн зоджээ
Фэйсбүүкээр танилцсан эмэгтэй нь зураг шигээ хөөрхөн биш байсанд уурласан эр эмэгтэйг зодож танхайрсан хэрэг Хятадад гарчээ. Тэрээр Хуан гэх залуу фэйсбүүкээр танилцсан Сиожин хэмээх том алаг нүдтэй, долгиолсон гоёмсог үстэй царайлаг бүсгүйтэй танилцаж болзоо тогтоожээ. Гэвч хэрэг явдал буруугаар эргэсэн байна. Учир нь Сиожин гэх эмэгтэй амьдрал дээр зураг шигээ биш төдийгүй эсрэгээрээ мариалаг, жижиг нүдтэй, нүүр нь батгатай …
-
7 February
ХДХВ-ын шинжилгээг гар утсаар өгдөг болно
Аливаа өвчнийг оношлоход улам бүр хялбар болж байна. Саяхан Колумбын Их сургуулийн эрдэмтэд ухаалаг гар утасны тусламжтайгаар 15 минутын дотор ХДХВ, тэмбүү зэрэг бэлгийн замын халдварт өвчнийг оношлох шинэ технологи нээсэн байна. Одоогоор эдгээр өвчнийг оношлоход зориулсан машиныг 18 мянган ам.долларын өртөгтэйгээр үйлдвэрлэж байгаа бол эрдэмтдийн бүтээсэн шинэ технологи ердөө 34 ам.долларын үнэтэй байх гэнэ. “Science Translational Medicine” сэтгүүлд бичсэнээр …
-
7 February
Японы банкинд хүн дүрст роботууд ажиллана
ТОКИО. /АР/. Японы “The Bank of Tokyo — Mitsubishi UFJ” банкинд хүн дүрст роботууд ажиллана гэж “The Telegraph” сонинд мэдээлж байна. Францын “Aldebaran Robotics SA” компанийн бүтээсэн “NAO” роботууд нь гурван хуруутай, 58 см өндөр, 5,4 кг жинтэй аж. Тэд банкны үйлчлүүлэгчдийн асуултад хариулж, мөн 19 орны хэлээр ярьж чаддагаас гадна нүүрний хөдөлгөөнөөр хүний сэтгэл хөдлөлийн байдлыг таниж мэддэг гэнэ. …
-
7 February
Эмэгтэйн хүнд айлын бэр болоход үл зохих нас гэж бий
Бэр болоход үл зохих нас гэж байдаг ажээ. Энэ талаар бурханч лам Г.Пүрэвбат ийн ярьжээ. Хулгана жилтэй эмэгтэй 17, 18, 26, 27, үхэр жилтэй эмэгтэй 14, 16, 18, бар жилтэй эмэгтэй 17, 22, 26, 30 насандаа айлд бэр болж очих хэрэггүй. Эдгээр заасан насанд гэрлэвэл аж амьдрал, ажил үйлс, ирээдүй хойчид нь сайнгүй төдийгүй элдэв саад бэрхшээл, гай тотгор, ихтэй …
-
7 February
Сураггүй алга болсон залууг хайж байна
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн оршин суугч иргэн 23 настай Б гэгч залуу нэгдүгээр сарын 30-нд 22:00 цагийн орчим Жинст багийн нутаг “Уран байгаль” зочид буудлаас гэр рүүгээ яваад сураггүй болсон байна. Энэ тухай мэдээллийг хоёрдугаар сарын 3-ны өдөр өгсөн бөгөөд Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, нэг автомашин, Цагдаагийн газрын таван албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл