Мэдээ мэдээлэл

April, 2014

  • 1 April

    Орон сууцны үнэ өссөөр л цалин гэж шүлэс

    Болсон болоогүй, метр квадрат нь хүрсэн хүрээгүй, чанартай чанаргүй орон сууцнуудын үнэ тэнгэрт хадсаар л  “Мастер пропертис” ХХК Улаанбаатар хот дахь орон сууцны үнэ ханшийн талаар тогтмол судалгаа хийдэг. Уг судалгааны гуравдугаар сарын дүн гарсан байна. Улаанбаатар хотод зарагдаж буй орон сууцны нэг ам.метрийн дундаж үнэ гуравдугаар сарын байдлаар хоёр сая 353 мянган төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны …

  • 1 April

    Зохиолч Б.Ойдов “Хурд” хамтлагийн алтан пянзыг гардан авчээ

    “Эрх танхай нүргэлээн”, “Ужид цэнгэлийн манан”, “Үлэмж сэтгэлийн тусын тулд”, “Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв”, “Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, “Монголын цуутай нударган тулаанчид” зэрэг сонирхолтой номуудаараа уншигчдыг ямагт байлдан дагуулсаар ирсэн зохиолч Б.Ойдов саяхан “Хурд” хамтлагийн алтан пянзыг гардаж авчээ. Америкт тавьхан ширхэг хэвлэгдсэн энэхүү алтан пянз хэн хүний гарт очихооргүй ховор нандин …

  • 1 April

    Бие биенээ хайрлая, БУРМААГ БҮХНЭЭС ИЛҮҮ ХАЙРЛАЯ!

    “Чингис хааны менежментийн холбоо”-ны тэргүүн Данзанбалжирын Энхтайван хурц дайчин үгээрээ хуудуутай улс төрчдийг үе үе айлгаж, ичээж явдаг нэгэн. Гэхдээ тэр үнэнийг хэлдэг. Тиймээс түүний түс тас үг бусдын зүрх сэтгэлд сум шиг л тусдаг. Иймэрхүү үгнээс нь айж ичсэн улс төрчид түүнийг шизотой энэ тэр гэх мэтээр элдэвлэх нь бий. Яруу найрагч О.Дашбалбар агсаныг амьд ахуйд түүний шулуун шударга …

  • 1 April

    Хятадын эрх баригчдын эсрэг зарга мэдүүлнэ

    Хятадын Засгийн газар тус улсад “Google”-ийг орлодог Байду хэмээх интернет хайлтын системд Хятадын ардчиллыг дэмжигч хөдөлгөөнтэй холбоотой бүхий л контентод хяналт тавих эрх олгожээ. “Utro”-д бичсэнээр үүний гол зорилго нь, ардчиллыг дэмжигчдийн суртал ухуулгыг бүрэн хаах ,хянах явдал юм байна. Үүнд дургүйцсэн зохиолч , продюссер зэрэг найман хүн нийлж, Хятадын эрх баригчдын эсрэг зарга мэдүүлэхээр болсон гэж “Фокс Ньюс” мэдээллээ. …

  • 1 April

    Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд

    Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд   2014 оны 01 дүгээр сарын 24-ний байдлаар   Нэг. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд 1. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, 2009.09.09, ЭЗБХ, Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт/ 2. Иргэний …

  • 1 April

    УИХ-ын гишүүд Филиппин Улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаатай танилцана

    УИХ-ын гишүүн Д.Батцогт, З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл, Я.Содбаатар болон албаны бусад хүмүүс Филиппин Улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаа, Эмийн хууль, хүнс эмийн байгууллагын эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалттын тогтолцоотой танилцаж, туршлага судлахаар өнөөдөр тус улсыг зорилоо. Засгийн газраас “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын төсөл” болон “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт”-ийн төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Уг төсөлд …

  • 1 April

    161752 нэр бүхий уйгаржин бичгийн толь үүсгэжээ

    Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээний шинэтгэлд томоохон үүрэг оролцоотой ажиллаж байгаа агентлаг бол Улсын бүртгэлийн ерөнхий газар. Ачаалал өндөртэй, чирэгдэл ихтэйгээрээ ямагт шүүмжлүүлж ирсэн энэ байгууллагын ажилд ямар шинэчлэл хийгдэж, үйлчилгээ нь хэрхэн хөнгөн шуурхай болж байгааг ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар танилцууллаа. Тус газраас олгодог бүртгэл, лавлагааны бүх баримт бичгийг ТҮЦ машинтай холбосноор иргэд заавал биечлэн ирж үйлчилгээ …

  • 1 April

    11 аймагт Оношилгооны нэгдсэн төв ажиллаж эхэллээ

    Хэнтий аймагт ажиллаж буй Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Оношилгооны төвийн нээлтэд оролцлоо. Ерөнхий сайдын төсвийн 50 тэрбумын багцаас санхүүжүүлж Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгуудад Оношилгооны нэгдсэн төв байгуулагдаж, нээлтийн арга хэмжээ эдгээр аймгуудад нэг цаг хугацаанд болсон юм. Энэхүү арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар болон албаны бусад …

  • 1 April

    Нийслэлийн хар дансанд орох аж ахуйн нэгж, Үнэлгээний хороо, Улсын комиссын бүрэлдэхүүнийг 4-р сарын 15-ны өдөр зарлана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” А/143 дугаар захирамж гаргасан. Захирамжаар Авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон. Мөн зөрчил гаргасан гүйцэтгэгч аж ахуйн нэгж …

  • 1 April

    “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх ажлын хэсгийг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулах тухай А/218 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах ажлын хүрээнд …

  • 1 April

    Цэнхэр өнгийн өндөг худалдаалж эхлэв

    Солонгос улсад анх удаагаа цэнхэр өнгийн өндөгийг худалдаалж эхэллээ.     Латин Америкийн орнуудад дах  нутгийн уугуул иргэдийн өсгөдөг тахианаас цэнхэр өнгийн өндөг гардаг бөгөөд өндөгний чиглэлээр өсгөдөг тахианаас 2 дахин зузаан хальстай, онцгой шим тэжээлтэй  өндөгтэй энэхүү тахиаг өнгөрсөн 2008 оноос эхлэн Солонгос улсад суурьшуулж эхэлсэн байна.      Зургаан  жилийн дараа анхны үр ашгаа өгч буй энэхүү өндөгийг гаргаж …

  • 1 April

    Германаас 13 сая ам.долларын хөрөнгө татжээ

    Монгол Улсын “Хөгжлийн банк” олон улсын зах зээлд бонд гаргахаас гадна санхүүжилт татах үйл ажиллагааг илүү олон хэлбэрээр явуулахаар зорьж байгаагаа мэдээллээ. Одоогоор Германаас таатай нөхцлөөр 13 сая ам.долларын хөрөнгө татах ажил эцсийн шатандаа явж байгаа юм байна. Энэ нь барилгын материалын үйлдвэрлэлийг санхүүжүүлэхэд чиглэх ажээ. Мөн цаашид БНХАУ-тай байгуулсан гэрээний хүрээнд санхүүжилт татахыг ч мэдээллээ. 2012 онд “Хөгжлийн банк” …

  • 1 April

    Солонгост осол гаргасан Монгол жолооч эрэн сурвалжлагдаж байжээ

    Энэ сарын 30-ны оройн 23.46 цагийн орчим Жүнгбүк аймгийн  Асан хотын  Ёнгинмёнг  тосгоны  (충남 아산시 영인면 토정로) дэргэдэх нэгэн зам  дээр Аванте маркийн суудлын автомашин, замын хажуугийн шонгийн модыг хүчтэй мөргөсөн осол  гарсан билээ.    Тосгоны дэргэдэх замаар хурд хэтрүүлэн давхиж байсан уг машин  бага зэрэг уруудах хэсэг дээр ирээд  хурдаа дийлэлгүй эсрэг урсгалд орон,замын  цаана байсан шонгийн  цементэн баганыг мөргөн зогссон ба уг …

  • 1 April

    Төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломжтой боллоо

    Даваа гарагаас эхлэн бүх бизнес эрхлэгчид өөрийн компанитай холбоотой мэдээллээ Төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломжтой болсон талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бүх мэдээллийг ТҮЦ машинаас авдаг болж байгаа юм. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд үргэлжилсэн бүртгэлийг цахимжуулах ажлын хүрээнд ихэнх мэдээллийг цахим хэлбэрээр авах боломжтой болсон байна. Мөн дөрөвдүгээр сарын 15-наас …