Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 13 February

    “Чөлөөт хос” насанд хүрэгчдэд зориулсан хайрын жүжиг 3 сарын 1-ээс эхлэн тоглогдоно

    Улсын драмын эрдмийн театрын тайзнаа УГЗ Ч.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” насанд хүрэгчдэд зориулсан хайрын жүжиг 3 дугаар сарын 1-ны өдрөөс өдөр бүр 21 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Жүжгийн дүрүүдэд Э.Тодгэрэл, Ц.Баясгалан СТА, Г.Дөлгөөн- аюуш нар тоглож байна. Хөгжмийн зохиолч Ж.Энхбаяр, Зураачаар Б.Мягмарсүрэн нар ажиллаж тус жүжгийг амилуулжээ.     Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас …

  • 13 February

    НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглуг энэ сарын 11-ний өдөр Хууль зүйн яаман дээр Хууль зүйн сайд хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд хатагтай Сезин Синаноглу Хууль зүйн сайдад шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэсэн бөгөөд сайд Д.Дорлигжав хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар товч танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцсон юм.

  • 13 February

    Хоёрдугаар сарын 12-ны гэрэл дохио, хурд хэтрүүлсэн зөрчил

    ЗХУТөв 2015.01.01-02.12-ны байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 8194 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. 2015 оны 02-р сарйн 12-нд гэрэл дохионы зөрчил 97, хурд хэтрүүлсэн 114 зөрчил бүртгэгджээ.  Их хотын соёлтой жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо ЗХДүрмээ баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцоорой. УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ Гэрэл дохионы зөрчил № PassDate PlateNumber ReasonCode Violation Info 1 …

  • 13 February

    “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” МАН-ын бүлгээс

    УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэе. УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ, Ард иргэд ээ,             Өвөг дээдэс, өтгөс буурлаа хүндэтгэн дээдэлдэг сар шинийнхээ баярын өмнө улс орныхоо нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг …

  • 13 February

    Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

    Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр өглөө 09 цагт Эрүүл мэнд, спортын яамны А зааланд эхэллээ. Зөвлөгөөнд УИХ, ЗГ-ын төлөөлөгчид болон НҮБ, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Dr Soe Nyunt-U, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид болон Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн Эрүүл мэндийн салбарын 150 гаруй удирдах ажилтнууд оролцож байгаа юм. Зөвлөгөөн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Эрүүл мэндийн салбар 2014-2015 …

  • 13 February

    Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан өнөөдөр ажлаа хүлээж авлаа

    Монгол Улсын Их Хуралтай зөвшилцсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж М.Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий Прокуророор томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улсын Ерөнхий Прокурорыг томилсон Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн гишүүдэд уншин сонсгож, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгаланд ажлын амжилт хүсэн ерөөлөө. Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат Улсын …

  • 13 February

    Тэнгэрийн улаачид газар нутгаа аврахаар нэгдэв

    Зайран, удгадыг байгаль дэлхийн хэлмэрч хэмээдэг. Тэд  Монгол орныхоо нуур цөөрөм,  нутаг нуга, уул ус, байгаль дэлхийгээ авран хамгаалахаар нэгэн дээвэр доор нэгдэж, ‘’Тэнгэрийн чуулган’’ нэртэй клубийг саяхан байгуулсан байна. Тэнгэр шүтлэгт монголчуудын язгуурын зан үйл болох бөө мөргөл сүүлийн жилүүдэд эрчимтэй дэлгэрч, айл бүрт өвгөд нь бууж,  удам сударынхаа үүх түүхийг хүүрнэн, үрс хүүхдийнхээ энхэл донхолыг засан, бие сэтгэлийг …

  • 13 February

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

    Нийслэлийн ЗДТГ-аас Билгийн тооллын XVII жарны хөхөгчин хонь жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд оюун ухаан, эрдэм мэдлэгээ дайчлан ажиллаж тэтгэвэртээ гарсан 120 гаруй ахмад настанд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч нар, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд болон хотын захиргаанд …

  • 13 February

    Г.Пүрэвбат: Согтохоороо омогтой болдог хүн урьд төрөлдөө асур явжээ

    Г. Пүрэвбат: Орчлон хорвоо тэр аяараа амьд зүйлсийн хэлхээ юм шүү -Ямар үед сүнс төрлөө олохгүй уддаг вэ? -Сүнс төрлөө олохгүй удах нь маш муу. Зарим хүн үхсэнээ мэддэггүй, огт итгэдэггүй. Өөрийгөө мөнх хэмээн баримталсан аймшигтай атгаг буюу үнэмшилд эзлэгдээд үхлийн тухай ямар ч бэлтгэл ойлголт байхгүй, зуурдад хэдэн мянган жилээр гацдаг тохиолдол бий. Энэ бол аймшиг. Орчлонд бясалгалаараа гацдаг тохиолдол …

  • 13 February

    Филиппиний загасчид ховор төрлийн махчин аварга загас барьжээ

    Филиппиний загасчид нэгдүгээр сарын хорин найманд маш ховор төрлийн Megamouth хэмээх махчин аварга загас барьжээ. Эрдэмтэд энэ аварга загасыг одоогоор 66 хүн л олж харсан тохиолдол байгаа хэмээн үзэж байна. Гэсэн хэдий ч энэ аварга загасны талаар мэдээлэл тийм ч их байхгүй байгаа бөгөөд  1976 онд АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцны дэгээнд баригдсан ганцхан тохиолдол байдаг байна. 1990-ээд оны судалгаанаас …

  • 13 February

    Ц.Амарсанаа: Мэтгэлцээн бол боловсролын арга хэрэгсэл юм

    Мэтгэлцээн урлагийн талаар ШИХИХУТУГ ХЗДС-ийн болон Лектор төвд сургагч багш Ц.Амарсанаатай цөөн хором хөөцөлдлөө. -Мэтгэлцээний урлагаар дамжуулан залуусын дунд салбар салбарт хэлэлцүүлэг өрнөж байна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү? -Намайг Ц.Амарсанаа гэдэг. ШИХИХУТУГ ХЗДС болон Монголын Лектор төвд сургагч багшийн ажил эрхэлдэг. Мэтгэлцээний салбарт хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь их утга учиртай. Бидний хэлж яриад байдаг иргэний нийгэм, төрийн оролцоо …

  • 13 February

    “Хайрын дууны үдэш”-ийг 3 Бүдүүн, Мотив, Sync хамтлагийн залуус мэдрүүлнэ

    Он жилууд улиран одох тусам Монголын рок, попын урлагт шинэ залуу хамтлагууд хүч төрөн гарч ирж, тэр ч утгаараа залуусыг уран бүтээлүүдээрээ байлдан дагуулж байгаа билээ. Тэдгээр хамтлаг дуучид дундаас сонсогчдын сонсох дуртай хамтлагийн нэг хэдийнээ болж чадсан “3 Бүдүүн”, “Мотив”, “Sync” хамтлагийн залуус Гэгээн хайрын баярын өдөрт зориулан энэ сарын 14-ны үдэш буюу маргааш “Хайрын дууны үдэш”-ийг бүх дурлалт хосууддаа зориулан эгшиглүүлэх гэж …

  • 13 February

    Испанийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ

    Испани улсын зүүн хэсэгт химийн үйлдвэрийн дэлбэрэлт болжээ. Уг дэлбэрэлт нь  Барселона хотын ойролцоо байрлах Les Komes де Igualada хотод болсон бөгөөд  гурван хүн гэмтсэн байна. Дэлбэрэлтийн уршигаар  агаарт маш олон химийн бодис, азотын хүчил, олон төмрийн хлорид хольц агуулсан улбар шар хорт үүл гарчээ. “Rossiyskaya газета” -ын мэдээлсэнээр дэлбэрэлтэнд өртсөн хохирогчид эмнэлэгт байна. Аврах албаныхан газар дээр нь яаралтай …

  • 13 February

    Мьянмарт болсон босогчдын мөргөлдөөнд 47 цэрэг амиа алджээ

    Мьянмар улсын Коканг овгийн босогчид болон засгийн газрын хооронд болсон мөргөлдөөнд бараг 50 цэрэг алагдсан хэмээн Мьянмар улсын хэвлэлд мэдээллэсэн байна.  Мьянмарын The Global New Light сонинд “Агаарын дайралт БНХАУ-ын хилийн ойролцоох Шан муж хүртэл үргэлжилсэн” гэсэн бол  BBC-ийн Мьянмар дахь сурвалжлагч Jonah Fisher “ Энэ мөргөлдөөн ойролцооголр 2 жил үргэлжлэхээр том мөргөлдөөн болсон” гэж хэлжээ. Хэдийгээр засгийн газар нь …

  • 13 February

    “Монголын Ураг Удам Уламжлал-2015 он” сэдэвт онол-эрдэм шинжилгээний хурал болов

    Монголын Ураг Удам Уламжлал холбооноос Мэдээлэл технологийн үндэсний паркад “Монголын Ураг Удам Уламжлал-2015 он” сэдэвт онол-эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хуралд эрдэмтэн судлаачид “Юнеско-гийн дэлхийн өвийн конвенцийг хэрэгжүүлэхэд тахилгат газар нутгийн ач холбогдол”, “Зөөлөн ястаны зарим хүмүүсийн угийн бичиг”, “Угийн бичиг хөтлөхийн учир утга”, “Ураг хамгаалах уламжлалт Монгол сэтгэлгээ”, “Угийн бичиг ба техник технологийн дэвшил”, “Монголын ураг удам уламжлал …