Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.12/ хуралдаан 10 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж 4 асуудал хэлэлцэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон тус яамны ажлын хэсгийн гишүүд оролцсон юм. Уг хуулийн төслийг …
Мэдээ мэдээлэл
February, 2015
-
11 February
“Дижитал”-ын Баавар: Гадаад хүнтэй суувал охиныхоо мөчийг хуга цохино
Гэрээс нь хар тамхины төрлийн мансууруулах бодис илэрсэнтэй холбогдуулан хэцүү нэртэд хэдэн сарын турш зовсон “Дижитал” хамтлагийн ахлагч асан, Монголын хип хоп холбооны тэргүүн Ш.Батбаяр буюу Баавар өөрийгөө шатааж хүртэл үзсэн шийртэй эр. Санамсаргүй тохиолдлоор өрөөнд нь гал гарсан хэмээн мэдэгдэж, нэлээдгүй түлэгдсэн биеийнхээ шарх сорвийг олонд харуулж байсан тэрбээр БНСУ руу эмчилгээнд явснаар өнөөдөр хэн хүний царайг харахтай болсон. …
-
11 February
Малайзад “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киног гаргахыг хоригложээ
Энэ сарын 12-нд дэлхийд нээлтээ хийх “Грейгийн амьдралын 50 сүүдэр” Азийн зах зээлийг алдлаа хэмээн ТАСС агентлаг мэдээлж байна. Учир нь Малайзын эрх баригчид тус улс орон даяар театр, зурагтаар дээрх киног гаргахыг хоригложээ. “Грейгийн амьдралын 50 сүүдэр” Малайзын кино цензурын хорооноос эрх шүүмжлэлтэй тулгарсан байна. Энэ талаар “Тус киноны хуулбарыг үзээд Малайзын кино цензурын хорооноос улсын нутаг дэвсгэрт энэхүү …
-
11 February
Жүжигчин А.Гэрэлцэцэг: Долоон жил үерхсэн залуутайгаа хуримлах шаардлагагүй
“Маск” продакшны нүүр царай болж яваа авьяаслаг бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин А.Гэрэлцэцэг. Эрчүүдийн харааг булаасан сайхан бүсгүйн хувьд, төрсөн өдрийнхөө баяраар хамт олноосоо нэг өрөө байр бэлгэнд авч туйлын их баярласнаа нуудаггүй. Гэхдээ өдгөө гучин насны босго давж байгаа ч гэр бүлийн амьдрал зохиох тал дээр нэлээд хойргодуу нэгэн гэдгийг нь мэдэх хүн олон. Тэгвэл жүжигчин бүсгүй маань энэ тухай …
-
11 February
Цагаан сарын бүх барааг зээлээр авах боломжтой боллоо
Тогтмол орлоготой хүн бүрт зориулсан “Тусгай данс” хөтөлбөрийн хүрээнд цагаан сарын бууз, хэвийн боов, бэлгийн бараа, гэр ахуйн бараануудыг зээлээр авах боломжтой болжээ. Бүр гайхмаар нь, та нэг ч төгрөгийн урьдчилгаа төлөхгүйгээр 100.000 – 1.000.000 төгрөг хүртэлх үнийн дүнд тохирох бараа, үйлчилгээг шууд авч болох юм байна. Түүгээр ч зогсохгүй, буцаан төлөхдөө нэг ч төгрөгийн нэмэлт хүү төлөхгүй. Та “Тусгай …
-
11 February
Сар шинийн баяр ойртож хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр л
Монгол түмний баяр цагаан сар хаяанд ирлээ. Үүнтэй холбогдуулан айл өрх бүр сар шинийн бэлтгэлээ хийж байгаа байх. Тиймээс та бүхэнд зориулан зарим нэгэн хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг орууллаа. 2015 оны 2-р сарын 11-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2015 оны 2-р сарын …
-
11 February
Сар шинээр худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь
Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 18–нд 09.00 –24.00 цагийн хооронд ажиллаж, 02 дугаар сарын 19, 20, 21–нд амарч, 02 дугаар сарын 22-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 02 дугаар …
-
11 February
Нийслэлд ажил эхлэх цагийн шинэ хуваарийг даваа гарагаас мөрдөнө
Улаанбаатар хотод 1,2 сая гаруй иргэн амьдардгаас 70 хувь нь буюу 850 мянган гаруй иргэн хол, ойроос шалтгаалан нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцдог байна. Энэ нь тухайн цагт нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг ихэсгэж, түгжрэл үүсгэдэг тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Нөгөөтэйгүүр төрийн байгууллага, их, дээд сургуулийн ихэнх нь хотын төв орчмоор байрладаг тул иргэдийн 30 …
-
11 February
Сар шинээр 757 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр шинийн 1, 2, 3 буюу 02 дугаар сарын 19, 20, 21–ний өдрүүдэд өглөөний 08.00 цагаас 22.30 цаг хүртэл баярын хуваариар, шинийн 4 буюу 02 дугаар сарын 22–нд ердийн амралтын өдрийн хуваариар 08.00 – 22.30 цагийн хооронд үйлчилгээнд явна. Үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын 10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, тролейбус, туслах …
-
11 February
“Цагаан Уул-2015” наадмын 2 дугаар шатанд оролцох яруу найрагчдын нэрс тодорлоо
Монголын Залуучуудын Холбооноос “Хайрын сар”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Цагаан уул-2015” наадмын бичгийн шалгаруулалтанд 112 материал ирсэн бөгөөд Улаанбаатар хотоос 30 оролцогч тэнцсэн байна. Мөн орон нутгаас оролцож буй яруу найрагч залуус маань оролцох юм. Үүнээс гадна Өвөрмонгол улсаас яруу найрагч нар хүрэлцэн ирж оролцохоор боллоо. Эдгээр яруу найрагчид маань 2015 оны 02 сарын 13-ны 12:00 цагт Улаанбаатар чуулгын тайзан …
-
11 February
Хатаасан жимснээс өт гарчээ
Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цагаан сарын баярыг угтан хийж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үеэр Булган сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт худалдаалж байсан хаяг, шошгогүй, долоон кг-аар савлагдсан хатаасан жимснээс өт илэрчээ. Иймд тус дэлгүүрт худалдаалагдаж байсан нийт 56 кг хатаасан жимсийг хураасан байна. Мөн Бугат, Булган сумдын зарим дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан хэрэглэх болон хадгалах хугацаа …
-
11 February
Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт Төрийн ордон дахь Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурлын түүхэн ач холбогдол” зөвлөлгөөн болно. Утас: 88801647 09:00 цагт Стандартчилал, хэмжилзүйн газрын төв байранд Төв, орон нутгийн Стандартчилал, хэмжил зүйн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн, сорьцын хяналтын байцаагч, нягтлан бодогч нарын сургалт, семинар болно. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Стандартчилал, хэмжил зүйн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөнд …
-
11 February
Л.Баттогтох, Б.Нямгэрэл нар хошой аварга боллоо
2015 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ Спортын төв ордонд эхэллээ. Энэ тэмцээнд “Алдар”, “Хилчин” спорт хороо, “Аварга”, “Шонхор” биеийн тамирийн дээд сургууль, МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургууль, ҮБТДС, БТСДуС, “Арслан”, “Женко”, Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс”, Орхон аймгийн “Хангарьд”, “Харгант-Цамхаг” клуб, нийслэлийн Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Төв, Хөвсгөл аймаг, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль, Орхон аймгийн “Ирээдүйн одод” …
-
11 February
“Хэлж зүрхлээгүй” хайр уянгын драмын жүжиг маргааш тоглогдоно
#Хайр өөрөө ертөнцийг гэрэлтүүлнэ #Хүсэл тачаалын золиос нь хайр биш #Хоёр зүрхнээс зэрэг ундарсан хайр төгс байдаг #Хайраа илчлэх ганцхан боломж бол энэ өдөр #Хэлж зүрхлээгүй хайр уянгын драмын жүжиг Зохиолч С.Жаргалсайхан, Найруулагч Төрийн Соёрхолт Н.Наранбаатар, “Хэлж зүрхлээгүй хайр” /хуучин нэрээр “Нууц амраг чинь болъё”/ уянгын драмын жүжиг /Гэгээн хайрын баярт зориулав/ Гол дүрүүдэд: СТА Ц.Баясгалан, СТА Г.Эрдэнэбилэг СТА Г.Амгаланбаатар, СТА С.Болд-эрдэнэ, СТА Д.Баттөмөр …
-
11 February
Сул шороон хөрс бүхий гудамж, талбайг тохижуулна
Нийслэлийн Засаг дарга “Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай” А/123 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж, талбайг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгон тохижуулах ажилд тавигдах загварыг боловсруулж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл