Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 10 February

    “Харанхуйд цэнхэртэхүй” номын нээлт боллоо

    Өнөөдөр Интерном номын их дэлгүүрт Өвөрмонголын зохиолч Б.Тогтомжийн “Харанхуйд гэрэлтэхүй” шүлгийн номын нээлт боллоо. Номын нээлтэнд олон зохиолч уран бүтээлчид хүрэлцэн ирсэн бөгөөд Like HD-н захирал Б.Эрхэмбаяр, Модернист яруу найрагч Б.Галсансүх, Болор цомын эзэн Д.Болдхуяг нар хүрэлцэн ирж баяр хүргэлээ. “Харанхуйд цэнхэртэхүй” номыг монгол крилл бичигт хөрвүүлэх ажлыг Монцамэ агентлагийн Хөх хот дахь сэтгүүлч Б.Занданхүү хийсэн байна. Харанхуйд цэнхэртэхүй ном …

  • 10 February

    Монголын Үндэсний шигшээ болон Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

     Монголын Үндэсний шигшээ болон Залуучуудын шигшээ багийн  бүрэлдэхүүн зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр МХБХ-ны байранд боллоо. Тус хуралд МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Пүрэвсүх, Монголын Залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батнасан нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монголын Үндэсний шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  урьдчилсан шатны тоглолтонд оролцохоор 1-р сарын 16-наас бэлтгэлдээ гарсан. …

  • 10 February

    Дуучин Акбота харийн оронд шинэ амьдрал эхлүүллээ

    “Universe best songs” наадмаас урлагийн гараагаа эхэлж байсан үзэсгэлэнт төрхтэй дуучин С.Наран шиг хоолойтой бүсгүйг өдгөө танихгүй хүн ховор болжээ.Акбота “Мотив”-ийн Ганбаатай амьдрал зохиож, анхны үрээ тэврээд хоёр тийшээ болсон ч фэнүүд нь өнөө хэр нь дуучин бүсгүйг Ганбаагийн эхнэр хэмээн дуудах дуртай байдаг юм билээ.Анхны нөхрөөсөө салсан тэрбээр нэгэн үе шинэ найз залуугаа цахим хуудсаараа “гайхуулж”, хайрандаа умбаж яваагаа …

  • 10 February

    Хакухо эх орондоо ирнэ

    Мэргэжлийн сумогийн 69 дэх аварга Хакухо Даваажаргал энэ сарын 15 буюу ирэх ням гаригт эх орондоо ирнэ. Тэрбээр кюүшюү башёд түрүүлж, Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд рекорд тогтоосон Тайхо их аваргын амжилттай зэрэгцсэн юм. Ингэж Японы үндэсний спортын дээд амжилтыг эвдсэн түүнийг Мэргэжлийн сүм бөхийн холбооны Ерөнхийлөгч Хитаноуми “Хакүход одоогоор өрсөлдөгч алга даа” хэмээн үнэлсэн билээ. Дашрамд дуулгахад сар шинийн үеэр …

  • 10 February

    ШӨХТГ-ын шалгалтаар Мобиком-д хэд хэдэн зөрчил илэрчээ

    Мобиком корпораци ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг.Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомж …

  • 10 February

    ШӨХТГ-аас мэдээлэл хийв

    Өнөөдөр ШӨХТГ-аас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалтуудын дүгнэлтийг олон нийтэд мэдээллээ. Хэвлэлийн хуралд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан оролцож шинэ ажлаа аваад хийж хэрэгжүүлсэн хяналт шалгалт, арга хэмжээнийхээ талаар мэдээлэв.1. Үнэ тогтворжуулах хөтөлбөр ШӨХТГ-аас 2013 онд Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын хамтарсан А-2/06 тоот тушаалаар батлагдсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамтай …

  • 10 February

    Я.Содбаатар гишүүн Өндөр гэгээн Занабазарын ойг тэмдэглэх санал хүргүүлэв

    УИХ-ын гишүүн Я.Содбаатар Монголын төр, нийгэм, соёл урлаг, шашны нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт санал хүргүүллээ. Монгол Улсын төрөөс Монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хүндэтгэл үзүүлэх ёслолыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Анх 1995 онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх …

  • 10 February

    Сюрприз дүүрэн ” Романтик Улаанбаатар” үзэсгэлэн худалдаа эхэллээ

    Хүн төрөлхтний  хайрын баярт, баяр баясгалан нэмэхээр Улаанбаатар Их дэлгүүрт “Романтик Улаанбаатар”  сугалаат, үзэсгэлэн худалдаа эхэллээ.  Эрхэмсэг эрчүүд, үзэсгэлэнт охид бүсгүйчүүд та бүхэн хайртай хүндээ олон гайхалтай  бэлэгнээс сонголт хийхээс  гадна сугалаанд оролцож азаа үзээрэй.  Мөн хайртдаа бэлэглэх шоколадаа хүссэн дүрс , үгээрээ хайлуулан авахаас  гадна  “Сүүдрийн зураг” –аа  хосоороо авхуулан өөрийн хайрын түүхийн гэрч  болгон хадгалаарай. Энэ зураг таны …

  • 10 February

    Багахангай дүүргийн АН-ынхан ахмадуудаа хүлээн авч уулзлаа

    Э.Галбадрал даргатай Нийслэлийн Багахангай дүүргийн АН-ынхан уламжлал ёсоор жил бүр ахмадуудаа хүлээн авч уулздаг билээ. Энэ удаад дүүрэг, нийслэл улсынхаа төлөө олон жил тасралтгүй ажилласан буянтай буурал ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн сар шинийн бэлэг гардуулан хүлээн авч уулзлаа. PHOTONEWS.MN

  • 10 February

    АТГ-ын дэд даргыг шинээр томилов

    Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.11.Лхагва гараг/ нэгдсэн хуралдаан 09 цаг 50 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал хэлэлцэв. УИХ-ын дарга З.Энхболд Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хорооны даргаар Сономцэрэнгийн Мэндсайханыг томилуулахаар санал болгож …

  • 10 February

    Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдлын талаар хэлэлцэж байна

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шинжилгээний дүнг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийг хамруулан хэлэлцүүлэг хийлээ. Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдлыг хангуулахад төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн явцад тавигдах дотоод хяналтыг сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хийгдэж буй уг хэлэлцүүлэгт ХХААЯ, МХЕГ, НМХГ болон дүүргийн холбогдох …

  • 10 February

    Авлигын хэргийг шийдвэрлэлээ

    Увс аймгийн Өмнөговь сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Л  нь ажиллаж байх хугацаандаа М, Б, П нарыг ажилд оруулж өгнө гэж удаа дараагийн үйлдлээр хээл хахууль авсан, М, Б, П нар нь хээл хахууль өгсөн хэрэгт  аймгийн прокурорын газраас  яллах дүгнэлт үйлдэж  сум дундын 24 дүгээр  шүүхэд шилжүүлсэн  байна. Шүүх хэргийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хянан …

  • 10 February

    Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг баталлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/119 дүгээр захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн …

  • 10 February

    Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд нэгдэж “эко парк” байгуулна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж буй хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах цогц шийдэл бүхий “Эко парк” байгуулах юм. “Эко парк” байгуулснаар хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэрүүд түүхий эдээр хангагдаж …

  • 10 February

    Чонон сүлд кино Оскарт нэр дэвшинэ

    БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэсэн “Чонон сүлд” кино нээлтээ хийгээд удаагүй байна. Тус кинонд Монголын жүжигчин Р.Анхням тоглосон билээ. Тэгвэл тус кино Оскарын наадамд  нэр дэвшихээр болжээ. Энэ талаар кино найруулагч Аннойд Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад киногоо 2-р сарын 27-ноос эхлэн монгол хадмал орчуулгатайг нь хүргэхээр ажиллаж байгаа гэнэ.   Г.Эрдэм