Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 11 February

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    Томуу, томуу төст өвчний мэдээ, албан: 2 дугаар сарын 2-ноос 8-нд улсын хэмжээнд 165.784 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.962 (6.6%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 0.6%, өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар бага, 10.000 хүн амд 39.7 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 0.3-аар их, өмнөх оны мөн үеэс 12.4 тохиолдлоор бага байна …

  • 11 February

    Дундговийн замд осол гарч нэг хүн амь алджээ

    Өнгөрсөн шөнө хөдөө орон нутагт авто аваарын ноцтой хэрэг гарсныг Замын цагдаадгийн газраас мэдээллээ. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт /аймгийн төвөөс 30 орчим км зайд/ Пургон автомашин онхолдож, машинд явсан дөрвөн хүнээс нэг нь нас барсан байна. 37 настай залуу машин дор дарагдаж амиа алдсан золгүй явдал болов. Бусад гурван хүн нь бэртэж гэмтээгүй байна. Ж.Батсайхан Эх сурвалж: 

  • 11 February

    200 гаруй зорчигчтой хөлөг сураггүй алга болжээ

    Газар дундын тэнгист 200 гаруй зорчигчтой хөлөг онгоц ор сураггүй алга болсон гэж НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг мэдээлэв. Далайд хоёр моторт завь осолдсон гэдэг дуудлага хүлээн авсан даруйд аврах ажиллагааг дөрөв хоногийн турш зохион байгуулж, есөн зорчигчийг аварчээ. Гэвч 203 зорчигч далайн давалгаанд цохигдон хөлөг онгоцтой хамт алга болсон гэж Италийн Карлотти Сами дахь НҮБ-ын төлөөлөгч мэдээлэв. Хөлөг онгоцонд Ливийн цагаач …

  • 11 February

    Атлантын далайд дэлбэрэлт болжээ

    Атлантын далайд байрлах Бразил улсын газрын тосны хөвөгч цамхаг дээр дэлбэрэлт болжээ. Өчигдөр болсон энэ дэлбэрэлтийн үеэр гурван хүн амь үрэгдэж, арваад хүн шархадсан байна.Бразилийн газрын тосны үндэсний агентлагийн мэдээлж байгаагаар өөр зургаан хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Дэлбэрэлт цамхагийн шахуургын хэсэгт болсон бөгөөд энд мөн олборлосон газрын тос,байгалын хийг ачилтанд  хадгалдаг байсан гэнэ. Энэхүү хөвөгч цамхаг Бразилийн …

  • 11 February

    74 настай уулчин Т.Гүррагчаа Эверестийн ууланд авирахаар бэлтгэлээ хийж байна

    Ховд аймгийн уулчдын холбооны тэргүүн, МУГТ Таваагийн Гүррагчаа өдгөө 74 насыг зооглож буй билээ. Гэвч тэрбээр дэлхийн зулай болсон Эверест ууланд авирахаар бэлдэж байна. Авиралтын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газраас томилогджээ. Мөн Ховд аймгийн төрөлх суманд нь аян өрнүүлсэн байна. Ахмад уулчин Т.Гүррагчаа Эверест ууланд Түвдийн талаас авирах төлөвлөгөөтэй байгаа аж. Г.Эрдэм

  • 11 February

    “Фэйсбүүк” Энэтхэгт үнэгүй интернэт түгээнэ

    “Фэйсбүүк” компани Энэтхэгийн зургаан мужид интернэтийн үндсэн үйлчилгээнүүдийг үнэгүй түгээх “Internet.org” төслөө хэрэгжүүлэхээр болжээ. “Фэйсбүүк”-ийн тэргүүн Марк Цукерберг “Бид “Internet.org” төслөө Энэтхэгийн зургаан мужид эхлүүлж, иргэдэд нь эрүүл мэнд, боловсрол, харилцааны, ажил эрэлхийлэх зэрэг зорилгоор ашигладаг интернэт дэх үйлчилгээг иргэдэд үнэгүй хүргэхээр боллоо. Энэтхэгт тэрбум гаруй хүн интернэтэд орох боломжгүй амьдардаг. Тэдний олонхи нь ердийн мэт үздэг олон боломжийг ашиглаж …

  • 11 February

    Эрүүл мэндийн даатгалаар 989 байгууллага үйлчилнэ

    Нийгмийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх байгууллагуудтай гэрээ хийлээ. 2015 онд нийт 989 байгууллага гэрээ хийж байгаагаас 103 нь төрийн өмчийн, хувийн хэвшлийн 162 эмнэлэг, 35 рашаан сувилал, 689 эмийн сан байгаа юм. Үүнээс Нийслэлийн хэмжээнд  төрийн өмчийн 28, хувийн хэвшлийн 81 эмнэлэг, рашаан сувилал 16, 188 эмийн сантай гэрээг байгуулжээ. Өнгөрсөн жил 247 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ …

  • 11 February

    БНХАУ-ын дарга Си Зиньпинд бэлгийн морьдыг хүргүүлэв

    Өнгөрсөн 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалд зориулж хийсэн бэсрэг наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань нарт ижил цоохор зүсмийн морьд бэлэглэсэн юм. Ижил сүрэгт нь өвөлжүүлсэн хоёр морийг БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүргүүлэхээр өнөөдөр Замын-Үүдийн гааль, хилийн цэрэг, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтаар …

  • 11 February

    Дүнжингаравт сар шинийн ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА болж байна

    Сар шинийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Дүнжингарав худалдааны төвд болж байна. 150 гаруй аж ахуйн нэгж оролцсон энэхүү үзэсгэлэн худалдаанаас хэрэглэгчид баярын ширээгээ чимэх амттан, цагаан идээ, гарын бэлэг, үндэсний хувцас, хөөрөг, даалин, үнэт эдлэл гээд бүхнийг худалдан авах таатай орчныг бүрдүүлжээ. Суман гүн, Өгөөж, MCS, Монос косметикс, Алиман сар, АПУ, Улаанбаатар гурил, Газар шим, Дорнод гурил, Мөнхийн шүүдэр, Аяс …

  • 11 February

    Монголд анх удаа ундны усны сав үйлдвэрлэв

    Ундны ус хадгалах болон зөөвөрлөх эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний зориулалтын түүхий эдээр хийсэн 25 литрийн багтаамжтай хуванцар савыг ‘’ЭйСиЭф’’ Олон улсын байгууллагын дэмжлэгээр үндэсний үйлдвэрлэгч ‘’Монвеком’’ ХХК үйлдвэрлэсэн талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр ‘’Монгол Ньюс’’ мэдээллийн төвд боллоо. Хэвлэлийн бага хуралд ‘’ACF Mongolia’’ Ус хангамжийн менежер Н.Жавзансүрэн ‘’ACF Mongolia’’ Төслийн зохицуулагч Пьер Франческо Донати ’’Монвеком’’ ХХК ерөнхий захирал Ц.Мэндсайхан ШУТИС-ийн …

  • 11 February

    Ургамлын гаралтай “100 наслаарай” цай нээлтэй хийлээ

    Өнөөдөр Дүнжингарав худалдааны төвд МУИС Монос группын хамтын бүтээл “100 наслаарай цай” нээлтээ хийлээ. Цай нь 5 жилийн судалгааны үр дүнд антиоксидантын үйлдэлтэй, хүний биед сөргөөр нөлөөгүй цай юм. Энэ цайны гол зүйл нь хүнийг залуужуулах увидастай юм. Антиоксидант нь хүний биед үүссэн чөлөөт радигалыг хоргүйжүүлэх, эсийг хамгаалахад хамгийн чухал бодис, исэлдэгчийн эсрэг нэгдэл юм. Цайны найрлагад Нарийн навчит, хөвөн оройт, …

  • 11 February

    НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотод ажиллалаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар тус байгууллагаас зохион байгуулсан “Хотын санхүүгийн ил тод байдал” сэдэвт олон улсын бага хуралд оролцлоо. Тус хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн төсөв, санхүүгийн ил тод байдлын” талаар илтгэл тавилаа. Айлчлалын үеэр Сөүл хотын ИТХ-ын дарга, Сөүл хотын захирагч нартай уулзаж,  хоёр хотын цаашдын хамтын ажиллагааг …

  • 11 February

    Нийтийн тээврийн баярын маршрут гарчээ

     Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/105 дугаар “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” захирамжаар замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07 цаг 40 минут болгосонтой холбогдуулан судалгаа хийж нийтийн тээврийн тээврийн үйлчилгээний алсагдсан 14 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулж, өөрчлөлт орууллаа. Шаардлагатай тохиолдолд иргэдийн зорчих эрэлтийг …

  • 11 February

    Энэ жилийн “Цагаан Уул” наадмын шүүгчид хэн байх вэ?

    Энэ жилийн   “ Цагаан Уул”  наадмыг  Монголын Залууучуудын  холбоо, Монголын Зохиолчдын  эвлэл, МҮОНРТ хамтран  маргааш  буюу 2 сарын 13 Нийслэлийн  Улаанбаатар чуулгат зохион байгуулахаар  болоод байгаа  билээ.  Энэхүү  наадамд  112  яруу найрагч бүтээлээ ирүүлснээс  2 дугаар  шатанд шилдэг 40 яруу  найрагч  шалгарч үлдээд байна. Залуу  яруу  найрагчдын чансааг тодорхойлдог энэхүү наадмын  шүүгчид  хэн хэн  байх  бол?  гэдэг асуулт нь  олон  …

  • 11 February

    Өнөөдөр Т.Дэлгэрмөрөн ахмадууддаа зориулж үнэгүй тоглолт хийнэ

    “Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн буурлууддаа хүндэтгэл илэрхийлсэн тоглолтоо өнөөдөр буюу 1 сарын 12-ны 15 цагаас Соёлын төв өргөөнд толилуулахад бэлэн болжээ. Тэрбээр ахмадууддаа үнэ төлбөргүй тоглох бөгөөд тоглолтын урилга тасалбарыг зургаан дүүргийн засаг даргын тамгын газар, ахмадын хороогоор дамжуулан дүүргийн тодорхойлолтыг үндэслэн ахмадуудад хүргэж буй юм байна. Мөн албан байгууллага, хувь хүмүүс дуучинтай холбоо тогтоож буурлууддаа буян түгээж …