Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 3 February

    Эрчим хүчний сайд Д.Зоригт АХБ-ны Зүүн Азийн газрын даргатай уулзлаа

    Эрчим хүчний сайд Д.Зоригт Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Аюми Кониши тэргүүнтэй багийг хүлээн авч уулзав. Эрчим хүчний сайд Д.Зоригт Азийн хөгжлийн банк Монгол Улсад 1993 оноос хамтын ажиллагааг эхлүүлэн тус хугацаанд нийт 18 төсөл дээр хамтран ажиллаж буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн бөгөөд эрчим хүчний салбарт хууль эрх зүй, дамжуулах түгээх сүлжээ, сэргээгдэх эрчим хүч, эрчим …

  • 3 February

    О.Нарантуяа: Ууц чанахад тусгай зөвшөөрөл авна гэсэн асуудал байхгүй

    Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын  замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд авто машиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулж эхэлсэн. Жилээс жилд Цагаан сарын баяр дөхөөд ирэхээр Нарантуул олон улсын худалдааны төв ачаалал ихтэй байдаг. Харин энэ ачааллыг бага ч гэсэн хөнгөлөх үүднээс хэдэн хэдэн өргөтгөсөн худалдааг зохион …

  • 3 February

    Нийслэлийн ЕБС-ын сурагчид шинэ цахим үнэмлэх ашиглаж эхэллээ

    Монгол Улсад анх удаагаа Нийслэлийн Боловсролын Газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран  сурагчийн цахим үнэмлэхийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Сурагчийн үнэмлэхийг 2 дахин хямд буюу 1400 төгрөгний үнэтэйгээр ашгийн бус зорилгоор гарсан бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн  хүчин төгөлдөр үйлчилж байна. Одоогоор нийслэлийн 173 сургуулийн 132,000 хүүхдэд олгожээ. Цахим үнэмлэх нь  сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан судалгаанд үндэслэн сурагчдын …

  • 3 February

    Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж эхэлнэ

    Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийн анхны уулзалт өнөөдөр боллоо. Энэ сарын 21-нд БОНХАЖЯ-наас “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан. Уг уулзалт ярилцлагын үр дүнд сайдын тушаалаар дээрх …

  • 3 February

    Ч.Сайханбилэг аймаг, дүүргийн удирдлагуудтай уулзалт хийв

    Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Семинар Улаанбаатарт хоёр өдөр үргэлжилж дууслаа. Энэ үеэр Монгол Улсыг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, энэ оны улсын төсөв, төсвийн тодотгол болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, орон нутгийн удирдлагуудын ажлын чиг үүргийг …

  • 3 February

    Хулгайлагдсан өвөө

    Өвөө алга болчихов. Хэн нэгний аав, магадгүй хэн нэгний дээд өвөг сураггүй алга болж, сурах хүнгүй эзэнгүйдэв. Найгал алаг үрсээ тойруулан, найман зүгийн шавь нараараа өргүүлж асан өвөө хулгайлагдсан гэдгийг эхэндээ хэн ч мэдсэнгүй. Гэтэл нэг л өдөр хотын захын нэгэн айлаас дүрээрээ гараад ирэх нь тэр. Дээд оюун санаанд дээлтэй биеэр хүрсний учир өвөө бурхны суудлаар жанч халж,гэгээрлийн мөн …

  • 3 February

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09:00 цагт Татварын Ерөнхий газрын төв байрны VIII давхарт татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд зориулсан ААНОАТ, ХХОАТ-ын тухай хууль тогтоомж, татварын тайлагнал, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алдагдлыг шилжүүлэн тооцох тухай, НӨАТ-ын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, Татварын цахим тайлан гаргах, илгээхэд анхаарах асуудлууд сэдвээр сургалт болно. 09:00  цагт  “Хог хаягдлын мененежмент” гэдэг хогоо хэрхэн хаях менежмэнт үү, “хаягдал, …

  • 3 February

    Сүхбаатарын талбайг өөрчилсөнтэй холбоотойгоор НИТХ дахь МАН-ын бүлгээс шүүхэд хандлаа

    Нийслэлийн АН-ын удирдлагуудын зүгээс Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж Чингимийн талбай болгох шийдвэрийг  2013 онд  жилд гаргасан. Тэгвэл энэ шийдвэр нь холбогдох хуулийг зөрчиж гарсан тухай мэдээллийг НИТХ дах МАН-ын бүлгийн гишүүд илэрхийлж байсан бол тэд энэ удаа  Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болсон нь хууль зөрчнийг илэрхийлэн дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Та бүхэнд нэхэмжлэлийн текстийг хүргэе   НЭХЭМЖЛЭЛ 2015 оны 1 дүгээр сар …

  • 3 February

    Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “эдийн засгийн алуурчин” гэдгээ хүлээн зөвшөөрч огцрох уу?

    Саяхан МАН-ын Шинэчлэлийн Хорооныхон сүр дуулиантайгаар Монголын Эдийн Засгийн алуурчдын  нэрийг зарласан. Эдгээр зарлагдсан хүмүүсийг эргэн санавал Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нарыг нэрлэж, нэг хүнийг нэрлэлгүй асуултын тэмдгээр дүрслэн харуулаад амжсан. Өнөөдөр бодит байдал дээр  үнэхээр  Монголын эдийн засаг хүндэрч, төсөв улайж, иргэдийн халаас …

  • 3 February

    Женко гишүүний үйлдвэр эхлээд махаа гаргаж дуусах ёстой юм байна, мөн үү Бурмаа сайдаа?

    Өнгөрөгч оны 11 дүгээр сард ХХААХҮЯ-наас “Малын мах экспортлох эрх олгох” тендер зарласан. Энэхүү тендерт нийт 34 компани, аж ахуйн нэгж материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд тухайн үед ажлын 10 хоногт багтаан дүнг эргэн мэдээллэнэ хэмээн материал хүлээн авсан албаны хүмүүс мэдэгдэж байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тус тендерийн дүн эцэслэн гараагүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, шалгаруулж дуусах хугацаа нь …

  • 3 February

    Хорватын Засгийн газар  60 гаруй иргэнээ зээлээс нь чөлөөлөх төсөл хэрэгжүүлхээр болов

    Хорватын Засгийн газар  60 гаруй иргэнээ зээлээс нь чөлөөлөх төсөл хэрэгжүүлхээр болов. “Шинэ эхлэл” нэртэй энэхүү төслөөрөө 5 мянган  долларт хүрэхгүй орлоготой мөн банканд байгаа зээлээсээ болоод хязгаарлалт  тавигдсан  хүмүүст туслах зорилготой аж. Тэрхүү хүмүүсийн зээлийг Хорватын улсын болон хувийн байгууллагууд нөхөн төлөх юм байна. Зарим мэргэжилтнүүд уг төсөл нь сонгуулийн өмнөх улс төрчдийн  занга  бөгөөд төслөөс сайн үр дүнд …

  • 3 February

    Монголд анх удаа эмэгтэй лигонер тамирчин ирлээ

    SBL Хасын хүлгүүд баг нь Супер лигт маш амжилттай тоглож байгаа билээ. Улирлын амжилт нь 5 хожил 2 хожигдолтой хүснэгтийн 2-р байранд явж байгаа. Энэ амжилтаа ахиулж багаа чангатгах үүднээс SBL Хасын хүлгүүд баг анх удаагаа эмэгтэй гадаад тамирчин авчирлаа. Монголын хамгийн анхны эмэгтэй лигонар тоглогчийг Дэстини Майсон гэдэг. Тэр UC Santa Barbara коллежийн шигшээ багт хүчин зүтгэж байгаад Монголын …

  • 3 February

    Б.Бат-Эрдэнэ: Гол мөрний урсац бүрэлдэх газарт 200 метрийн дотор ашигт малтмал олборлож болохгүй

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах үеэр УИХ-ын Б.Бат-Эрдэнийн хэлсэн үг  

  • 3 February

    Амьдрал богинохон…

    Бид ямар замаар, юу хөлөглөж , яах гэж энэ хорвоод ирснээ мэдэхгүй  яаж буцахаа ч бас  мэдэхгүй. Харин хайрлагдаж өссөнөө  мэдээ орсон цагаасаа мэдэрч, хайрлах хайрлуулахын учир шалтгааны ухаанаар л өссөн. Бурханы хайрласан буяныг хүртэж чиглүүлсэн зам зургаар л явж байгаа. Хүмүүс юу бодож байдаг, өөрийн үзэл бодлоо яаж илэрхийлж байгааг уншаад бидний сэтгэл өвдөөд, эмзэглээд, бид ч гэсэн өөрийн …

  • 3 February

    Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнийг батламжилжээ

     “Ардчилсан хүчний холбоо”-ны таван жилийн түүхэн ойд зориулсан баярын их хурлын арга хэмжээ өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Улсын драмын эрдмийн театрт боллоо. Монголоо шинэчлэх зорилго тэмүүлэлтэй, ардчилсан үзэл бодолтой, оюунлаг боловсон хүчнээр өдрөөс өдөрт эгнээгээ тэлж буй “Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллагын Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг билээ. Мөн тус холбооны дэд ерөнхийлөгчөөр …