Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 12 March

    ҮАБЗ санхүү, эдийн засгийн байдал болон бусад асуудлаар хэлэлцжээ

    ҮАБЗ-ийн тэргүүн болон гишүүд долоо хоног тутам ажлын уулзалт хийдэг уламжлал тогтоод байгаа билээ. Өнөөдөр болсон ажлын уулзалтаар ямар сэдэв хэлэлцсэн талаар ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржаваас тодрууллаа. -ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүдийн өнөөдрийн ажлын уулзалтаар ямар асуудал хэлэлцсэн бэ? -Өнөөдрийн ажлын уулзалтын эхэнд улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын товч …

  • 12 March

    Э.Мөнх-Эрдэнэ ДМИТРИЕВийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

    ОХУ-ын харьяа БҮГД найрамдах САХА улсын нийслэл Якутск хотноо ОЛИМП, Дэлхийн аварга Роман Дмитриевийн нэрэмжит ЗАЛУУЧУУДЫН эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд 12 орны тамирчид оролцож байгаа бөгөөд эхний өдөр 50, 60, 74, 96 кг-ын жингийн ангилалын барилдаанууд явагдаж, 74 кг-ын жингийн ангилалд барилдсан Сонгинохайрхан дүүрэг – Ирээдүй ЦОГЦОЛБОР сургуулийн бөх Энхтөрийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. Өчигдөр ОХУ, ИРАН, …

  • 12 March

    Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай 4700 хүн холбогдлоо

    Эдийн засгийн хөгжлийн сайдыг цахим ярилцлагад оролцож иргэдийн асуултад хариулах үеэр  4700 орчим  хүн хандаж мэдээлэл авлаа. Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн шалгаруулалтын явц, төслийн санхүүжилт болон зээлийн нөхцлийн талаар иргэд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас түлхүү асуулаа. “Чингис” бондын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр нээлттэй зарласан төслийн шалгаруулалтад нийт 1151 төсөл ирсний 888 төслийг эхний …

  • 12 March

    Өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай хийсэн гэрээг дүгнэнэ

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 сарын 17 өдрийн гэрээ дүгнэх тухай А/94 дугаар захирамжаар Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирал болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журам”-ыг баталсан. Журмын дагуу нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан гэрээний 2013 оны биелэлт, бизнес төлөвлөгөө, тусгайлан өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, 2014 оны зорилтот төвшинг батлах …

  • 12 March

    Хүүхдийн эрх автобусанд зөрчигдөж байна

    Нийтийн тээврээр зорчиход иргэдийнхээ амьдралыг тольдож болно гэдэг үнэн юм. Учир нь үүгээр төрөл бүрийн л хүмүүс үйлчлүүлэх аж. “Хөөе чи мөнгөө төлөөч. Төлж чадахгүй юм бол яах гэж суудаг юм. Алив буу, буу. Муусайн юмнууд” хэмээн мөнгө хураагч бүсгүй хэн нэгнийг ууртайхан зандарч эхлэв. Гайхан харвал цүнхээ дааж ядан зогсох бяцхан сурагч байна. Гэтэл түүний хажууд картаа үзүүлээд л …

  • 12 March

    “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн талаархи хэлэлцүүлэг болж байна

    Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн талаарх уулзалт, ярилцлага болж байна.  Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн тухай, Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн Б.Золзаяа “Жендэр, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг асуудлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлэх, тайлбарлах нь зөв бэ?” сэдвээр тус тус мэдээлэл хийж байгаа юм. Мөн уулзалтад …

  • 12 March

    З.Энхболд Солонгос улсыг зорьлоо

    УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар 2014 оны 3 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Тиймээс өнөөдөр тэрбээр Солонгос улсыг зорьлоо. Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий-тэй уулзалт хийж, тус улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхана. Мөн Солонгосын аж …

  • 12 March

    Нийслэлийн цэргийн штаб иргэддээ ажлаа танилцуулна

    Батлан хамгаалахын  сайд, Нийслэлийн Засаг даргатай Засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх талаар идэвхтэй хамтран ажиллахаар  2012 онд санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээнд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлэхээс гадна цэргийн болон цэргийн өмнөх насны залуучуудад эх орноороо бахархах, эх …

  • 12 March

    Барилга захиалагчийн албадыг нэгтгэнэ

    Төрийн байгууллагуудын харъяанд ажиллаж буй барилга захиалагчийн албадыг нэгтгэнэ  Ерөнхий сайдын гаргаж тавьсан “авлигажсан төсөв”-ийг хумьж цэгцлэх санаачилгатай холбогдуулан УИХ-ын 2013 оны 10 сарын 25-ны өдрийн 58 тоот тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн ажил даалгасан юм. Үүний нэг нь төсвийн хөрөнгөөр барилга байгууламж бариулах ажлыг нэгдсэн удирдлагад оруулах даалгавар юм. Юун түрүүнд яамдын дэргэдэх барилга захиалагчийн товчоо, албадыг нэгтгэж, Барилга захиалагчийн нэгдсэн алба …

  • 12 March

    Нийслэлийн бүтээн байгуулалтын төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг заавал хийлгэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Байгаль орчинд учруулж буй хохиролтой холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/152 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол улсын Ойн тухай хууль, Усны тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, дүгнэлтийг заавал …

  • 12 March

    231 жолоочийн автомашиныг зөөж шилжүүлэлгүй хүлээлгэн өгчээ

    Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг байна. Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж …

  • 12 March

    Малайзын онгоц гаднын нөлөө орсон тохиолдолд агаарт хэдэн мянган хэсэг болж дэлбэрдэг хэмээн мэргэжилтнүүд тайлбарласан байна

    Сураггүй болоод хэдийнэ тав хонож  байгаа Малайзийн агаарын тээврийн онгоц төлөвлөгөөт чиглэлээс хазайж баруун тийш эргэсэн нь армийн радарт бичигдсэн байна хэмээн Малайзын нисэх хүчнээс мэдээлжээ. Магадгүй Куала Лумпур руу эргээд ниссэн ч байж болох юм гэж холбогдох хүмүүс таамагласан байна. Гэхдээ яагаад буцаж нисэх болсон нь бас л нэг учир битүүлэг зангилааг бий болгож байгаа юм. Учир нь, онгоцонд …

  • 12 March

    ЗОРЧИГЧ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХЭД

    Зорчигч гэдэг нь: – Монгол улсад байнга оршин суудаггүй, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж гарч байгаа хувь хүн – Монгол улсад байнга оршин суудаг, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж гарч байгаа хувь хүн             Зорчигч гаалийн бүрдүүлэлт хийхэд: Тусгай журам тогтоогоогүй бол зорчигчийн биедээ авч яваа хувийн хэрэглээний эд зүйл болон биеэс тусдаа ачаа тээш, чингэлэгээр явуулсан бараанд …

  • 12 March

    91.5 хувь нь иргэдийн өмчийг хулгайлсан тохиолдол байжээ

    Улаанбаатар хотод барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг 521 аж ахуйн нэгж байдаг аж. Харин эдгээрийг зохицуулах хууль эрх зүйн орчин, хяналт тавих байгууллага нь тодорхойгүй байгаа учраас энэ асуудалд чиглэсэн журам гаргахаар хэлэлцэж байна. Цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар гэмт хэргийн газраас алдагдсан эд зүйлсийн 29 хувь нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжин зах зээлд нийлүүлэгдэж байна гэсэн дүгнэлт гарчээ. Тухайлбал, өнгөрсөн онд …

  • 12 March

    Хужаа мотоциклийн хулгай ихэсчээ

    Монголчуудыг мориноос нь буулгаж чадсан хужаа “төмрийн сэг” хөдөөд аюул дагуулсаар байгаа талаар хэвлэл мэдээллээр чамгүй удаан хугацаанд бичиж байна. Урин дулааны улиралд гэхэд л мотоциклийн ослоос шалтгаалан долоо хоногт 5-10 хүн эмнэлэгт хүргэгдэж ирдэг бөгөөд зарим нь бүр насан туршдаа тахир дутуу болдог талаар орон нутгийн эмч нар төр засгийн удирдлагуудад хүргэж байсан билээ. Тэд шаардах бичиг хүртэл илгээж, …