Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан маргааш 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Улс, аймгийн өндөр цолтой бөхчүүд хүчээ үздэг уг барилдаан ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй аж. Монгол Улсад нийт 38 харцага цолтон байдаг бөгөөд тэдэнд хүндэтгэл үзүүлэх барилдаан 2006 оноос зохион байгуулагдаж байгаа юм. Өнгөрсөн жилийн хүндэтгэлийн барилдаанд Улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэж …
Мэдээ мэдээлэл
January, 2015
-
23 January
Зөвхөн эрчүүдэд – эхнэрээ төрөхөд
Сvvлийн vед төрөхийн газарт эхчvvдийг төрөхөд нөхрvvдийг нь хамт байлгаж эгзэгтэй энэ vеийг хамт даван туулах завшааныг олгодог болсон юм. Хэрвээ та хоёр төрөхөд хамт байхаар шийдсэн бол төрөхөөс өмнө төрөх газарт нь очиж хамт байлцах боломжийн талаар асууж, төрөхийн ариун өрөөнд өмсөхөд шаардлагатай цэвэрхэн, цайвар өнгөтэй хувцас, шаахай, халаад зэргийг бэлдсэн байх нь зvйтэй.-Төрөлт эхэлсэн тэр цагаас эхлэн эхнэрээ, …
-
23 January
Савны гадуурх жирэмслэлт гэж юу вэ?
Жирэмслэлтийн олон янзын эмгэг байдгийн нэг нь умайн гаднах жирэмслэлт. Манайхан үүнийг савны гадуурх жирэмслэлт ч гэж ярьдаг. Үр тогтсон өндгөн эс умайн хөндийд орж аль нэгэн хананд нь бэхлэгдэж үр хөврөл болон бүрэлдэж өсөх ёстой байдаг. Гэтэл үр хөврөл үр дамжуулах хоолойгоор умайн хөндийд орохгүйгээр үрийн хоолойд юм уу эсвэл эхийн хэвлийн хөндийн эрхтнүүд дээр бэхлэгдэж байрладаг гэнэ. -Умайн …
-
23 January
Ядаргаа тайлах аргууд
1. Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унт. 2. Өглөөдөө 30-40 минут дасгал хий. Өлөн дээрээ 1 аяга буцалсан хүйтэн ус уу. 3. Өдөрт сүү, өндөгний шарыг заавал ид. 4. Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүнс ихээр хэрэглэ. Тухайлбал, хушга, газрын самар, буйлсийн самар, сэвэг зарам, вандуй, цурхай загас /щука/. 5. Ихээхэн туйлдаж ядарсан үед …
-
23 January
Заяаны ханьтайгаа учирснаа хэрхэн мэдэх вэ?
Заяаны хань буюу Англиар twin flame гэгдэх сүнсний нөгөө хэсэгтэй учирсан эсэхээ хэрхэн мэдэх аргуудыг танилцуулья. Сүнсний холбоосын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ихэр сүнс, хос дөл, дотно сүнснүүдийн талаар нийтлэлийг уншаарай. Дэлхий ертөнц энергийн түвшинд өөрчлөгдөж буйтай холбогдуулан заяаны учралууд олноор тохиох болжээ. Олон олон хос дөл буюу нэг сүнсний эрэгтэй, эмэгтэй хоёр тал нэгэн зэрэг төрж, бие биентэйгээ …
-
23 January
Хакухо сумо бөхийн оргил амжилтыг эвдлээ
Мэргэжлийн сумогийн 2015 оны Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд түүхэнд тэмдэглэгдэхүйц онцгой гайхамшигтай амжилтыг Хакухо М.Даваажаргал тогтоолоо. Улсынхаа наадамд таван удаа дараалан түрүүлсэн алдарт дархан аварга Жигжидийн Мөнхбатын отгон хүү Даваажаргал буюу мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо 33 дахь түрүүгээ хүртэж, монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ. Монгол бөхийн орон гэж бид ярих дуртай. Түүнийг нотлох бас дуртай. Тэгвэл аатай, аргатай, …
-
23 January
Шийдвэрээсээ ухардаг “унтаа УИХ” дэд сайдын орон тоо, төсөв зардлыг хэвээр үлдээв
Улс орны эдийн засаг хямарлаа гэж хаа сайгүй ярьж байгаа ч зөв бодлогоор улс орноо зөв удирдан залж чадаагүй ийм байдалд хүргэсэн эрхэм төрийн түшээд хэмнэлтийг өөрсдөөсөө хийхээс татгалзлаа. Өнөөдөр өглөөний чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, бүх яамдын дэд сайдын орон тоог хасаж, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах саналыг гаргаж, үүнийг нь гишүүдийн …
-
23 January
НИТХ-ын тэргүүлэгчид даваа гаригт хуралдана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 1 дүгээр сарын 26-ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Хөрөнгө бүртгэн авах тухай / Багануур дүүргийн 3 дугаар хороонд баригдсан 640 хүүхдийн сургуулийн барилга, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө / Хөрөнгө бүртгэн авах тухай / Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Саалийн ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баянголын ам, Улиастайн Зүүн …
-
23 January
Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн удирдах зөвлөл хуралдлаа
Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Удирдах зөвлөлийн хуралд Нийслэлтийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Д.Баттулга, удирдах зөвлөлийн гишүүд болон Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар оролцлоо. Энэ үеэр Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2015 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөгөө …
-
23 January
Улаанбаатарын өвлийн наадам 02 сарын 01-нд болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Улаанбаатарын өвлийн наадам 2015 оны 02 дугаар сарын 01–ний өдөр Туул гол дээр болно. Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны …
-
22 January
Жүжигчин Т.Билгүүн авто ослоор нас барсан нь үнэн үү
“Шинэ үе” продакшнтай холбоотой нэгэн мэдээлэл цахим сүлжээгээр тараад байна. Жүжигчид Хөх хотод аялан тоглолтоор явж байгаа бөгөөд хамтлагийн гишүүд авто осолд орсон талаар шуугиж байна. Ослоор жүжигчин Т.Билгүүн амиа алдаж хамт явсан хоёр жүжигчний биеийн байдал тааруу байгаа талаар тодорхой бус мэдээлэл түгэж эхэллээ. Энэ тухай жүжигчин Т.Билгүүний дүү өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ. Мөн Хөх хотод сурдаг оюутнууд энэхүү мэдээллийг …
-
22 January
УБ хотын цагдаагийн газар Нарантуул худалдааны төвд ажиллажээ
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нарантуул худалдааны төвтэй хамтран хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаа хот хөдөөгийн иргэдийн төвлөрөл ихтэй, худалдааны төвийн иргэд орж гардаг хаалган дээр халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх самбаруудыг байрлуулжээ. Гадаадын улс орнуудын жишгээр томоохон худалдаа үйлчилгээний газруудад сэрэмжлүүлэг байрлуулснаар тодорхой түвшинд буурсан судалгаа байдаг юм байна. …
-
22 January
“Налайх дүүргийг дагуул хот” болгох төслийг анх НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан өргөн барьжээ
Налайхчууд өнгөрсөн лхагва гарагт дүүргээ хот болгох санал асуулгад идэвхтэй оролцож, иргэдийн 96.1 хувь нь дээрх асуудлыг дэмжсэн билээ. Ингэснээр анх НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы санаачилсан, төрөлх дүүргээ хот болгох асуудлыг НИТХ-д өргөн барихаар боллоо. Удахгүй энэ асуудал НИТХ-аар хэлэлцэгдэж, дараа нь Засгийн газарт өргөн баригдсанаар УИХ-аар эцэслэн шийдвэрлэгдэнэ. Үүний үр дүнд Улаанбаатар хотоос алслагдсан Налайхчуудын хувьд амьдарч буй орчноо бие …
-
22 January
Бяцхан охинд бид л туслах ёстой
Хүний амьдрал сайхан сэтгэл, хайр, итгэл найдвар дээр тогтож байдаг ажгуу. Монголчууд бид өвдөж шаналсан нэгэндээ халуун сэтгэл, тусламжийн гараа сунгаж амьдрал бэлэглэсээр ирсэн сайхан сэтгэлт ард түмэн билээ. Аав ээжийн алаг үр болж ертөнцөд мэндлээд аймшигт өвчинтэй бяцхан зориг зүрхээрээ тэмцэж буй нэгэн “Гэрэлт зүрх”-эд туслах аянд Өглөө.мн сайтын хамт олон нэгдэж байна. Төрөлхийн цээж нь цөмөрхий, нурууны хүнд гэмтэлтэй …
-
22 January
Улаанбаатарын өвлийн наадам 2 сарын 01нд болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Улаанбаатарын өвлийн наадам 2015 оны 02 дугаар сарын 01–ний өдөр Туул гол дээр болно. Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл