Төрийн эрх мэдлийн буруу хувиарлалт нь банкны тогтолцоог гажуудуулах үндэс болж байна

32_77443118e6f06dc1efa144bcd1c04dc6425be41e1.     Төрийн эрх  мэдэл хуваарилах онолын түүхэн хөгжил

     1996 онд Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль батлагдснаар Монгол Улсд хоёр шатлал бүхий банкны тогтолцоо үүсэн бий болох эрх зүйн үндэс бүрдсэн билээ.Банкны тогтолцооны хөгжлийн өнөөгийн байдал төрийн зүгээс банкыг удирдах үйл ажиллагаанд алдаатай бодлого байгааг харуулж байгаа юм. Тийм учраас банкны тогтолцоог өөрчлөх  нь  зайлшгүй. Энэхүү өөрчлөлт банкны тогтолцоог удирдаж буй төрийн удирдлагын үйл ажиллагаатай шууд холбогдож байгаа төдийгүй XX  зууны II  дугаар хагаст  нийгэм, төрийн  үйл ажиллагааны хүрээнд  гарч ирсэн  мөнгөний үүрэг, ач холбогдол  улам бүр нэмэгдэх үйл явцаар нөхцөлдөж байгааг  харгалзан үзэх цаг болсон байна.

   Төрийн хөгжлийн чиг хандлага  төрийн үндсэн чиг үүрэг/хууль тогтоох,  гүйцэтгэх, шүүх/- ээс  “мөнгөний” чиг үүргийг  тусад нь авч үзэхийг зүй ёсоор шаардаж байна.Монгол Улсын банкны тогтолцоо, банкны хууль тогтоомжийн хөгжлийн нэг үндсэн чиглэл нь  бусад/уламжлалт/  засаглалын салаа мөчрөөс “мөнгөний засаглал” –ыг хуульчлан хязгаарлах явдал юм. Үүнийг цаашид гүнзгийрүүлэн  үндэслэлийг нь гаргахын тулд  “төрийн эрх мэдэл” хуваарилах онол, түүний түүхэн хөгжлийн  агуулгыг ерөнхийд нь томъёолохоос эхлэх хэрэгтэй.

    Аристотель /МЭӨ 384-322 он / төрийн засаглалыг  дараах гурван элемент болгон ангилсан байдаг. Үүнд:

1.     Төрийн асуудлыг хэлэлцдэг засаглал

2.     Засгийн Газрын засаглал

3.     Шүүх засаглал  юм.

   Аристотелийн энэхүү ангилал орчин үеийн төрийн засаглалын  ангиллын үр хөврөл юм / Г.А.Тосунян. А.Ю. Викулин. Деньги и Власть. М., 2000. С-16 /  Уг ангиллын гол онцлог нь орчин үеийн онолынх шиг хууль тогтоох засаглал бус харин төрийн асуудлыг хэлэлцдэг засаглалыг авч үзсэн явдал юм. Төрийн асуудлыг хэлэлцдэг засаглалын эрх хэмжээнд дайн зарлах, бусад улстай энхийн гэрээ байгуулах,цуцлах, хууль батлах, гэмт хэрэгтэнд цаазаар авах ял ногдуулах, цөлөх, эд хөрөнгө хураах ял оногдуулах,төрийн засаглал/гүйцэтгэх/ -ын дээд байгууллагыг бүрдүүлэх, тухайн байгууллагын үйл ажиллагааны тайланг хүлээн авах, уг  байгууллагыг  хариуцлагад татах зэрэг асуудлууд хамаарч байв.Аристотелийн  энэхүү ангилал эртний Грекийн ардчиллын гол загвар байжээ гэж дүгнэж болно. Төрийн асуудлыг хэлэлцдэг засаглал орчин үеийн хууль тогтоох засаглалтай ойролцоо байгаа  нь Эртний Грект түүхийн  урт хугацаанд ардчилсан улсын төрийн зохион байгуулалтын үндэс бүрэлдэн тогтож байсны нэг илрэл.

    Ж.Локк /1632-1704 он/ Үндсэн хуульт төрийн онолын анхны төлөөлөгчд зүй ёсоор тооцогдох бөгөөд төрийн  эрх мэдлийг төрийн байгууллагуудын хооронд хуваарилах нь бүтэц, зохион байгуулалтын төдийгүй иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах зайлшгүй шаардлагаас үүдэлтэй болох тухай үзэл баримтлалыг /Локк.Д. Избранные философские произведения. М.,1960. Т. 2/ анх удаа гаргажээ.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …