Монгол Улсад одоогийн байдлаар 28-30 мянга орчим гадаадын иргэн ажиллаж, амьдарч байгаа талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв. Хуулиар 90 мянгаас дээшгүй гадаадын иргэд Монголд оршин суухыг зөвшөөрсөн байдаг бөгөөд гадаад иргэдийн дийлэнх нь БНХАУ, Ардчилсан Солонгос, Вьетнам улсын иргэд юм. Сүүлийн жилүүдэд амьдран суух зөвшөөрөлгүй Вьетнам иргэд ихсэх болсон бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар /хуучнаар …
Мэдээ мэдээлэл
April, 2014
-
4 April
Мэргэжлийн сумогийн 71 дэх Ёкозуна Какүрюү Ананд аваргын анхны ёслогоогоо үйлдлээ
Мэргэжлийн сумогийн 71 аварга цолыг хүртсэн шинэ Ёкозуна Какүрюү буюу Монгол улсын иргэн Мангалжавын Ананд мэргэжлийн сумогийн холбооны удирдах зөвлөл болон олон нийтийн өмнө анх удаагаа Ёкозунагийн ёслолыг хийжээ.Үүний дара тэрээр хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултанд хариулт өгсөн байна.
-
3 April
Иргэд дэмжвэл, ирэх намраас цагаан, ногоон хоёр янзын хогны уут тараана
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас айл өрхүүдэд “Азийн цагаан дагина” хогны ногоон уут тараах ажлыг түр хугацаанд зогсоосон байна. Өрх бүрт сард 15 ширхэг хогны уут тараах ажилд 4.3 тэрбумыг зарцуулж байгаа нь иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулаад байсан юм. Тиймээс хогны уут тараах эсэхийг нийслэлийн иргэдийн саналыг авч шийдвэрлэхээр болсон юм. “Хөндлөнгийн байгууллагуудын иргэдээс авсан саналаар иргэдийн 70 орчим хувь нь …
-
3 April
Дэлхийн эрүүл мэндийн өдөр болох гэж байна
Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлье” сэдэвт хэвлэлийн бага хурлыг 2014 оны 4-р сарын 7-ны өдрийн 11 цагт “Монгол ньюс” хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулан “Дамжуулагчаар дамжих халдварт өвчний сэргийлэлтийг илүү сайн болгоё” уриаг ДЭМБ-аас дэвшүүлж байгаа аж. Зоонозын өвчин судлалын үндэсний төв
-
3 April
“Гудамж” төсөл 13 биш 3 уулзвар ашиглалтад оруулна
Эдийн засгийн хөгжлийн яам, “Гудамж” төслийн хүрээнд энэ онд нийслэлийн 13 уулзвар, 100 гаруй км автозамыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөж байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас энэ онд “Гудамж” төслийн хэрэгжүүлэх автозам, уулзваруудын ажил багассан байна. Тодруулбал, 13 уулзвар ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан нь ердөө гурван уулзвар болж багасчээ. Мөн энэ хүрээнд 10 гаруй км автозамыг шинэчлэх юм байна. “Гудамж” төсөлд Чингис …
-
3 April
Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын төслийн хурал боллоо
Монгол Улс 2010 онд “Азийн цөмийн хамтын ажиллагааны форум”-д гишүүнээр элссэн бөгөөд Цөмийн энергийн газраар дамжуулан 2010-2013 оны хооронд Монгол Улсад 10 төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээр төсөл бүрийг хариуцан ажиллаж буй зохицуулагчидтай хийх уулзалтыг өчигдөр Цөмийн энергийн газарт зохион байгуулсан юм. Эдгээр төсөл хөтөлбөр нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд төсөл хэрэгжих явцад цөмийн …
-
3 April
4 сарын 2-ны өдөр дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
2014.04.02-нд Улаан гэрлэн дохионы зөрчил илрүүлэгч камерт 142 зөрчил, Хурдны зөрчил илрүүлэгч камерт 563 зөрчил бүртгэгджээ. ЗХУТ дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!
-
3 April
“Аль Кайда”-гийн дайчдаас өшөөгөө авчээ
Йеменийн агаарын цэргийн хүчний байлдааны онгоц “Аль-Кайда” бүлэглэлийн дайчид орогнож буй Абьян мужийн Мах федид агаарын цохилт хийжээ. Энэхүү цохилт нь өнгөрсөн мягмар гаригт “Аль-Кайда” бүлэглэл Йеменийн цэргийн удирдагчийг хөнөөсний хариу ажээ. Агаарын цохилтын явцад “Аль-Кайда” бүлэглэлийн 17 дайчин амь үрэгдсэн байна. Энэ талаар “АР”-д мэдээлжээ. Агаарын дайралтын дараа зэвсгийн агуулахын зүүн хойд хэсгээс амь үрэгдсэн дайчдыг олсон байна. Йеменийн …
-
3 April
Дотоодын цэрэг өөр нэр, шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж Улсын онц чухал объектыг хамгаалах зэрэг олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг цагдаагийн байгууллага хариуцан гүйцэтгэхээр болсон. Хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Дотоодын цэргийн ангиуд татан буугдаж Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын харъяа анги /хэлтэс/-ийн бүтэц зохион байгуулалтаар хуучин гүйцэтгэж байсан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын …
-
3 April
Нийслэлийн бүх нийтийн цэвэрлэгээ 4-р сарын 19-нөөс эхэлнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2014 онд нийслэлийн хэмжээнд хийгдэх тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээний ажлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр, Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, Улаанбаатар такси ХХК, Монголын оюутны холбооны холбогдогдох хүмүүс хийсэн юм. Нийслэлийн хэмжээнд 2014 оны 04 дүгээр сарын 19-нөөс эхлэн 06 дугаар сарын …
-
3 April
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тойрогтоо ажиллана
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ирэх өдрүүдэд өөрийн сонгогдсон тойрог Чингэлтэй дүүрэгт ажиллах гэж байна. Тэрээр дүүргийнхээ 19 хорооны иргэд, сонгогчидынхоо санал бодлыг сонсох ба энэ сарын 4-нөөс уулзалт эхлэнэ. Уулзалтаар хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах, санаачилж боловсруулсан хуулийн төслийн талаар танилцуулах ажээ. Дүүргийнхээ иргэдийн санлыг сонсож, хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгах юм байна. Энэ …
-
3 April
Хаврын тариалалтад шаардлагатай үрийн 6800 тонн нь импортоор орж иржээ
Энэ оны хаврын тариалалтыг нийт 373.5 мянган га талбайд хийх бөгөөд үүний 304.5 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 24.1 мянган га-д тосны ургамал, 10.3 мянган га-д малын тэжээл тариалах юм байна. Хаврын тариалалтад нийтдээ 48 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарчээ. Аж ахуйн нэгж, иргэдийн хувьд 26.8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих …
-
3 April
Нүүрсний жишиг үнийг Хятадын http://en.sxcoal.com сайтын мэдээллээр тооцохоо больжээ
Сүүлийн нэг жил Хятадын en.sxcoal.com сайтын мэдээллээр тооцдог байсан экспортын нүүрсний жишиг үнэ энэ сараас өөрчлөгдөж, гэрээний үнээр тооцохоор болж байна. Өнгөрсөн сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын жишиг үнэ тооцох аргачлалыг өөрчлөхөөр болжээ. Экспортын нүүрсний жишиг үнийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахад хэрэглэдэг. 2007 оноос хойш мөрдөж эхэлсэн жишиг үнийг 2012 оны 10 дугаар сар хүртэл …
-
3 April
Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүд энэ сарын 15-наас эхлэн амралтын өдрүүдэд ажиллана
Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2 үе шаттайгаар эхэлсэн. Энэхүү ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 2014 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн 2014 оны 05 дугаар сарын 31-ныг дуустал Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүдийг …
-
3 April
Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнээс Б.Батзориг алтан медаль хүртжээ
ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХIХ удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт гуравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Азербайжан, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Монгол, Узбек, Украин, Энэтхэг, Япон зэрэг гадаадын 10 орон, ОХУ-ын бүрэлдхүүний Кемеров, Новосибирск, Эрхүү муж, Байгалийн чанадахь болон Красноярскийн хязгаар, Буриад, Хакас, Тува, Якутын бүгд найрамдах улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл