Энэ онд Нийслэлийн Авто замын газрын захиалгаар 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км автозамыг шинээр барих бөгөөд 243.2 у/м гүүр, 9 байршилд гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нүхэн гарц 1, явган хүний гүүрэн гарц 2, байгалийн чулуун авто зам 1.84 км-ийг барина. Эдгээр ажлын нийт төсөвт өртөг нь 73 тэрбум 130 сая төгрөг байх юм. Он дамжуулан хэрэгжүүлэх: 1. …
Мэдээ мэдээлэл
March, 2014
-
25 March
100 буудалт даамын өсвөрийн УАШТ болно
100 буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх бямба (03.29) гаригт Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр эхэлнэ. Энэ оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш болж, ирэх долоо хоногийн лхагва гаригт (04.02) өндөрлөнө. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 5-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-16 насны ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглож, аваргуудаа тодруулна. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр …
-
25 March
Хохирогчдын ар гэрийнхэн Малайзын элчин рүү нэвтрэхээр цагдаа нартай мөргөлдөөн үүсгэлээ
Өчигдөр орой Малайзын элчин сайд сураггүй болсон Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрсөн Малайзын агаарын тээврийн Боинг 777- Е200 онгоцыг далайд осолдсон бөгөөд 370-р нислэгт зорчигч 227 хүн, нислэгийн багийн 12 гишүүн бүгд амь үрэгдсэнд тооцсон тухай мэдэгдэл хийсэн билээ. Тэгвэл эл мэдэгдлийг эсэргүүцсэн Хятадын 153 зорчигчийн ар гэрийнхэн болох 100 гаруй хүн нийслэл Бээжин хотноо орших Малайзын Элчин сайдын яамны гадна …
-
25 March
Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбсон нь агаарын тээврийн орлогыг бууруулжээ
Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвар бүхий иргэний нисэхийн үйлчилгээг бий болгох, иргэний нисэхийн салбарт төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, агаарын тээврийн салбарыг өмчийн олон хэлбэртэй, чөлөөт өрсөлдөөнтэй болгох зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгаад байна. Дотоодын агаарын тээврийн зах зээлд өнөөдөр “Аэро Монголиа”, “Хүннү Эйр”, “Изинис эйрвэйз” гэсэн гурван авиакомпани …
-
25 March
ОЮУТНЫ ТАЕКВОНДОГИЙН УЛСЫН АВАРГЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛНО
Монгол Улсын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн 2014 онд спортын 10 төрлөөр зохиогдож байгаа билээ. Одоогоор жудо, гандбол, волейбол, шатрын тэмцээнүүд явагдаж өнгөрсөн. Оюутны таеквондогийн анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээн 2014 оны гуравдугаар сарын 29- 30-ны өдрүүдэд МҮЭСТО-ны спорт зааланд болно. Энэ тэмцээнд ШУТИС, ХААИС, БХИС, ДХИС, ҮБТДС, МУБИС,ЭМШУИС, Хүрээ, УБДС зэрэг 20 орчим их, дээд сургуулийн баг тамирчид оролцохоор …
-
25 March
Маргааш “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлнэ
Бaйгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг маргааш 14:00 цагт Төрийн ордны “А” танхимд зохион байгуулна. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээх юм. Мөн “Усны салбарын хууль эрх зүйн тогтолцоо, усны нөөц, ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд” сэдвээр Усны үндэсний хорооны нарийн бичгийн …
-
25 March
Хууль бус хувьчлалд оролцсон, тендер будлиантуулсан этгээдүүд архивын материал руу өнгөлздөг гэнэ үү
Монгол улсын хэмжээнд авлигын хэрэг буурсан үзүүлэлттэй ч бодит байдал дээр энэ хэрэг илүү нарийн, зохион байгуулалтай болсон гэх мэдээлэл байдаг. Авлигын нэгэн төрлийн далд хэлбэр бол төрийн байгууллагын ажилтнуудаар мэдээлэл гаргуулах явдал юм. Ялангуяа төрийн байгууллагуудын архивын баримтыг мэргэжилтнээр нь дамжуулан авч солидог, өөрчилдөг гэсэн мэдээлэл бий. Төрийн өмч хөрөнгийг хууль бусаар хувьчилж авсан, луйвардсан, тендер будлиантуулсан этгээдүүд энэ …
-
25 March
Шинжлэх ухаанд хайртай Монголчууддаа: Нанотехнологийн тухай
XX зууны үйлдвэрлэлийн технологийн аугаа дэвшлүүд нь хөгжлийнхөө оргил үед нэгэнт хүрчээ. Үүнийхээ хэрээр дэлхийн хүчирхэг улсууд энэхүү шаардлагад нийцсэн шийдлүүдийг гаргахыг хүсч, түүнийгээ амьдралд хэрэгжүүлж эхлээд байна. Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн нэр томъёонд “нано” гэсэн үг хэрэглэгдэх болж, нано-шинжлэх ухаан, нанотехнологи, наноматериал гэх олон салбар үүсч эдгээр нь амьдралд нэвтрээд хэдэн арван жилийн нүүрийг үзжээ. АНУ, Япон, Хятад …
-
25 March
“Буянт-Ухаа 1” хороололд бүртгүүлсэн иргэдийн ихэнх нь 2 болон 3 өрөө байр захиалжээ
“Буянт-Ухаа 1” хорооллын захиалгыг төрийн үйлчилгээний ТҮЦ машинаар гуравдугаар сарын 10-аас 14 хоногийн хугацаанд бүртгэж өчигдрөөр дуусгавар болсон. Энэ хугацаанд нийт 9081 иргэн байр авахаар бүртгүүлсэн байна. Бүртгүүлэгчдийн 3987 төрийн албан хаагч, 1729 залуу гэр бүл, 2385 ахмад настан, 980 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд бүртгүүлсэн иргэдийн ихэнх нь 2 болон 3 өрөө байр авахаар хүсэлт гаргажээ. “Буянт Ухаа 1” …
-
25 March
Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах дадлага, сургалт Пүрэв гарагийн 16 цагт болно
Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай” А/190 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-аар 2014 оны 3-р сарын 27-ны өдөр буюу …
-
25 March
Багануурын уурхайн нийтийн байрыг хувьчлах ажлын бэлтгэл хангагдаж байна
“Багануур” ХК-ийн балансанд бүртгэлтэй Уурхайн нийтийн байр болон 61-11 тоот, 58-15 тоот, 48-57 тоот, 56-34 тоот нийт 58 өрхийн орон сууцыг төрийн өмчийн хороо, “Багануур” ХК, дүүргийн төрийн захиргааны байгууллын шийдвэрээр хувьчлахаар болсон. 2014 оны 3 дугаар сард дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 17 дугаар тогтоол гарч дүүргийн Засаг даргаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй орон сууц хувьчлах товчоо байгуулагдсан. Мөн …
-
25 March
Крым, Украины мөнгөн тэмдэгтээ рублиэр сольж эхэллээ
ОХУ-ын харьяанд ороод удаагүй байгаа Крым Украины мөнгөн тэмдэгт болох гривенийг рублиэр сольж эхэлжээ. Одоо Крым болон Севастопольд татвар төлөх, төрийн албан хаагчдын цалинг тавих, тэтгэвэр, тэтгэмж олгох гээд бүх төлбөр тооцоог рублиэр хийх юм байна. Оросын засаг захиргааны гаргасан тооцоогоор 2016 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд гривенийг гүйлгээнээс бүрэн гаргах аж. Энэ хугацаа хүртэл гривениэр энэ хойгт бэлэн болон бэлэн …
-
25 March
“Southgobi Resources”нүүрсний ханш унаснаас үүдэж 237.5 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээжээ
Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources” компани өнгөрсөн онд нүүрсний ханш унаснаас үүдэж 237.5 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн байна. Үүнийг 2012 онд хүлээсэн цэвэр алдагдлын хэмжээтэй харьцуулахад хамаагүй өндөр дүн болжээ. 2012 оны хоёрдугаар улирлаас эхлэн үйл ажиллагаа нь зогсоод байсан Овооттолгойн олборлолтыг өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-ноос хэвийн болгоод байна. “Southgobi Resources”-ийн нүүрсний олборлолт 3.06 сая тонн болж, …
-
25 March
Хөвсгөлийн нисэх буудлын дарга М.Амарбаясгалан ноцтой ослуудыг нуун дарагдуулж байна
Гудамжинд лааз өшиглөөд явж байсан хэсэг нөхөд өнөөдөр УИХ-д суудалтай гурван бие даагч гишүүний буянаар ИНЕГ-т эзэн мэт сууж буй билээ. Бие даагч Ц.Даваасүрэн гишүүний ивээлд багтаж ИНЕГ-ын даргын зөөлөн сэнтийд заларч байсан тус газрын дарга асан С.Буяндалайг “Ажлаа хийхгүй байна” гэж салбарын сайд нь огцруулсан. Тэгвэл ямар ч мэдлэг туршлагагүй нөхдийн бөөгнөрөл тус газарт буй болсноос хойш энэ газрын …
-
25 March
Монгол-Швейцарийн зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол-Швейцарийн Гадаад хэргийн яамд хоорондын 3 дахь Зөвлөлдөх уулзалт энэ оны 3 дугаар сарын 24-ний өдөр Швейцарийн Холбооны Улсын нийслэл Берн хотноо болов. Зөвлөлдөх уулзалтад монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, швейцарийн талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудтай харилцах асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Б.Нобс нар төлөөлөгчдөө тэргүүлэн оролцов. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл