Мэдээ мэдээлэл

April, 2014

  • 3 April

    Манай дөрвөн иргэн биеэ үнэлсэн хэргээр гадаадад саатуулагджээ

    Энэ оны эхний улиралд хилийн чанадад манай улсын нийт 56  иргэн гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ГХЯ-ны Консулын газарт ирсэн байна. Дээрх иргэдээс 20 нь хулгайн, 8 нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, 6 нь танхайн, 5 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний журам  зөрчсөн, 4 нь биеэ үнэлсэн хэргээр саатуулагдсан байна. …

  • 3 April

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш /4 сарын 2-ны байдлаар/

    Махны дундаж үнэ 2014 оны 4-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7635 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8555 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 75 төгрөгөөр, үхрийн цул мах 3.5 хувиар буюу 350 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний …

  • 3 April

    ”Нарантуул”-ын дулааны худгаас дахин цогцос олджээ

    Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” ОУ-ын худалдааны төвийн зүүн хаалганы хажууд дулааны худагт хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагаар Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад нэр хаяг нь тодорхойгүй 40-45 орчим насны эрэгтэй хүн дулааны худагт нас барсан байсныг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

  • 3 April

    Намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзана

    Улс төрийн намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар өнөөдөр Төрийн ордны Б танхимд 10:00 цагт уулзалдах гэж байна. Уулзалтаар намууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг онцлон ярилцаж, санал солилцох ажээ. МАН-аас санаачлан зохион байгуулдаг улстөрийн намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт өнгөрсөн нэгдүгээр сард болж байсан билээ.

  • 3 April

    Улаанбаатар хотыг дэлхийд сурталчилна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “МонЦамэ”, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар хамтран Монгол улс, Улаанбаатар хотын талаар тусгайлан бэлтгэсэн эерэг мэдээ, мэдээллийг түгээх замаар аялах жуулчлахад тааламжтай зорих газрын дүр төрхийг зорилтот зах зээлийн орнуудад бүрдүүлж улмаар улс, нийслэлд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой гэрээ байгууллаа. АНУ-ын Ассошиэтэд пресс, Английн Ройтерс, ОХУ-ын Итар Тасс, БНХАУ-ын Синхуа, Японы Киодо …

  • 3 April

    ДОХ-ын 5 шинэ тохиолдол бүртгэгджээ

    Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрөгч гуравдугаар сард нийт 841 хүн хандаж үйлчлүүлсэнээс 40 үйлчлүүлэгчид бэлгийн замаар дамжих халдвар оношлогдож, хяналтанд авагдаж, хавьтлын судалгаа хийж, эмчилгээнд орсон байна. Мөн өнгөрөгч сард ХДХВ-ын халдварын 5 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр лабораториор батлагдсан ХДХВ-ын халдварын нийт тохиолдлын тоо 158 болж, БЗДХ,ХДХВ-ын халдварын тархалтын судалгааны ажлыг  үргэжлэн явагдаж байгаа юм …

  • 3 April

    Онгоцны хар хайрцаг ердөө энэ сарын 7-ныг хүртэл дохиогоо илгээх л цэнэгтэй

    Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак сураггүй болсон онгоцны эрлийн ажиллагааг удирдан явуулж буй Австралийн Пертэд хүрэлцэн очсон байна. Тэрээр эрлийн ажиллагааны асуудлаар Австралийн Ерөнхий сайд Тони Эббот болон эрлийг удирдаж буй агаарын хүчний маршал асан Ангус Хюстон нартай уулзах юм байна. Эрлийн ажиллагаа дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байгаа ч одоогоор баттай ямар ч баримт олоогүй байгаа бөгөөд онгоц унасан …

  • 3 April

    Попын хааны цацагдаагүй 8 дуу бүхий шинэ цомог худалдаанд гарна

    Попын хаан Майкл Жексон агсаны олон нийтэд цацагдаагүй 8 дуу бүхий шинэ цомог ирэх тавдугаар сард худалдаанд гарах аж. Энэхүү цомгийн нэр нь  “Xscape” бөгөөд цомогт багтсан  дуунууд нь анхны бичигдсэн хувилбараараа хүрэх юм байна.

  • 3 April

    “Маршалын вагон музей” 6-р сараас иргэдэд нээлттэй болно

    Ирэх наймдугаар сард тохиох Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн ажлын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс Батлан хамгаалах яамтай хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа. Энэхүү уулзалтанд ойг тэмдэглэн өнгөрүүлэх салбар комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Ө.Батмөнх, комиссын гишүүн, хурандаа Г.Золзаяа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1 дүгээр орлогч дарга, “Халх голын ялалтын 75 жил”-ийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх …

  • 2 April

    АХМАДЫН ЗОЛБОО хамтлагийн “Нойргүй хоносон зургаан нот…” тоглолт болно

    Хөгжим бол ертөнцийн амьтай бүхэнд мэдрэгдэн нөлөөлж хүмүүний сэтгэлд  нэвтэрдэг түгээмэл хэл юм. Хүн бүртэй ижилхэн ойлголцох энэхүү сонгодог хэлээр боломжийг олгох нэгэн тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэх болсондоо байртай байна. … УРИН ХАВАР ИРЛЭЭ, УЛААНБААТАРЫН ҮДЭШ, ТАЛЫН МОНГОЛ АЙЛ, СЭХҮҮН САЛХИ, ХЭРВЭЭ ЧИ ДАРС БАЙСАН БОЛ, 40 МЯНГАТЫН БЛЮЗ, ХОСЛОН ДУУЛЪЯ, ХАЙРЫГ МИНЬ ЧИ СОНС, ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ, …

  • 2 April

    Иргэд цалингийнхаа 25-30 хувийг өгөөд 3-5 жилийн дотор байртай болох боломжтой болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл НОСК буюу Нийслэлийн орон сууцны корпораци байгуулах талаар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Улаанбаатар хотод 180 мянга гаруй орон сууцны хэрэгцээ үүсээд байгаа судалгаа гаргажээ. Жилд 15 мянга орчим орон сууц ашиглалтад орж байгаа ч нийт хэрэгцээний 10 хувийг л хангадаг байна. Харин орон сууцтай болохыг хүссэн иргэдийн 80 орчим хувь нь урьдчилгааг …

  • 2 April

    Хилийн ойролцоох зургаан газар түймэртэй байна

    Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл хийж, хилийн ойролцоох зургаан газар түймэртэй байгааг дуулгав. Түймрийг  унтраах арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа гэнэ. Мөн хилээр тарваган шийр ургамлыг их хэмжээгээр гаргах үйлдэл удаа дараа гарч байгаа талаар тодруулбал Дорнотын Эрээнцавын хилийн боомтоор ихээхэн хэмжээний тарваган шийр хилээр гаргадаг сүлжээг илрүүлж холбогдох хүмүүсийг нь саатуулан шалгаж буй юм байна. Өчигдөр л гэхэд …

  • 2 April

    Солонгосчууд манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай машин бэлэглэжээ

    Сөүл хотын Сочу дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх IL төв, Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж , түрдэг тэргэнцэртэй хүн суулгах зориулалтаар тоноглососон 1 ширхэг тусгай машинийг бэлэглэжээ.    IL төв энэ жилээс эхлэн  ядуу буурай хөгжилтэй орнуудад  бэлэглэх  тусгай машинийг худалдан авахаар  хандивын мөнгийг цуглуулах аян зохион байгуулж эхэлсэн бөгөөд хамгийн анхны хандивын машинийг ийнхүү Монгол улсад бэлэглэсэн байна. …

  • 2 April

    “Оюутан-цэрэг”-үүдийн хичээл энэ бямбад эхэлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 192 тоот тушаалд үндэслэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд холбогдох байгууллагууд өнгөрсөн  сарын 27, 28, 29-нд нийт 64 их, дээд сургуульд бүртгэл явуулжээ. Нийт 450 гаруй нэгдүгээр курсын оюутнууд сайн дурын үндсэн дээр бүртгүүлээд байгаа бөгөөд “оюутан-цэрэг”-ийн хичээл 4-р сарын 5-аас эхлэх юм байна. Дашрамд дурьдахад, одоогоор оюутан цэргүүдийн анги хуваарилалт явагдаж байгаа бөгөөд …