Эстон улсын иргэн, фикикийн ухааны доктор Майт Мюнтель хэд хэдэн гадаад хэлийг богино хугацаанд эзэмших программ зохиосон аж. Түүний санааг дэмжсэн хөрөнгө оруулагчид программыг илүү сайжруулж, олны хүртээл болгохын тулд нэг сая еврогийн хөрөнгө оруулжээ. Майт Мюнтель цөмийн судалгаа хийдэг Европын төвд ажиллаж эхлэхдээ франц хэл сурах шаардлагатай болсон учир хэлний хичээлийг ном үзэх, CD сонсохоос өөрөөр хийх зорилго тавьжээ. …
Мэдээ мэдээлэл
April, 2014
-
4 April
Эмэгтэй гишүүд Япон улсад айлчилжээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон Улсад айлчиллаа. Төлөөлөгчид Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ю.Обучитай уулзаж, Монгол, Японы эмэгтэй парламентчдын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцсан байна. Түүнчлэн, Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд хоёр орны хууль тогтоогчид хоорондын хэлхээ холбоо нэн чухал болохыг хоёр …
-
4 April
Энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгийг зорино
Дэлхийн халуун цэгийг зорих дайчдаа үдэхээр Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл мөн хүрэлцэн ирсэн байв. Афганистан Улсад явагдаж буй Эвслийн цэргийн хүчний “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн хамгаалалтын ротын …
-
4 April
Санал асуултын дүн гартал хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараана
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс 2013 оны 09 сараас хог хаягдлын шинэ менежментийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Ил задгай хог хаяулахгүй, халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс хэрэгжүүлж эхэлсэн энэ ажлын хүрээнд айл өрх, албан байгууллага бүрт сар болгон 15 ширхэг хогны ногоон уут олгож байгаа. Энэхүү хогны ногоон уутны тараалтыг цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэх санал асуултыг иргэдийн дунд …
-
4 April
Цагт 100 км хурдлах “Төмөр замын автобус” 6-р сараас нийслэлийнхэнд үйлчилж эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Засаг даргын санаачилсан төмөр замаар хүн тээвэрлэх зориулалт бүхий “Railbus”-ыг Улаанбаатар хотод явуулах талаар ярилцсан юм. Улаанбаатар төмөр замаас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, 1 замтай үед өдөрт 3 удаа, хос …
-
4 April
Газар тариалан эрхлэгчдэд шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоно
Хаврын тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 5.8 мянган тонн дизел түлш шаардлагатай байгаа аж. Тиймээс нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 20.1 мянган тонн дизель түлш шаардагдах тооцоог гаргаж холбогдох яам, агентлагуудад хүргүүлэн хамтран ажиллаж эхэлжээ. Удахгүй болох тариалалтад шаардагдах шатахууныг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох боломжийг бүрдүүлэх зорилгоор нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд үнэ, борлуулах нөхцлийн талаар …
-
4 April
Хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй
Насаараа төрийн албаны хар бортой зууралдаж яваа найз маань “Жирийн иргэд хууль дүрмийг яг таг хэрэгжүүлдэг. Харин дарга нар зүгээр нулимдаг. Дарга нар хэзээ ч хуулийн дагуу ажил хийнэ гэж байдаггүй” хэмээн гасалж суусан. 1990 онд Монгол улс 55 хуультай байлаа. Харин одоо 800 хуультай болсон. Уг нь хэрэгжүүлдэг бол хангалттай олон хууль бидэнд байна. Гэвч хуулийг хэрэгжүүлж нийгэмд үлгэр …
-
4 April
Өмнөд Солонгосын эргээс Монголын далбаатай усан онгоц алга болжээ
Монголын далбаатай, усан онгоц Өмнөд Солонгосын эрэг орчимд алга болсон талаар BBC мэдээлж байна. Тус онгоцны багийн гишүүд Хойд Солонгосын иргэд байжээ. Өмнөд Солонгосын эргийн харуул хамгаалалтын албанаас мэдээлснээр тэд өнөө өглөө эрт дохио хүлээн авсан гэнэ. Дамжуулсан координатын дагуу дээрх хөлөг онгоц Йосу боомт хотоос умард зүгт 130 км-ийн зайд байсан гэнэ. Аюулын дохио хүлээн авсны дагуу ирсэн аврах …
-
4 April
Солонгост цагдаагийн газрын гадаа Монгол залуу амиа хорложээ
Солонгос улсын Сөүл хотын төв Шинданг дүүрэг дэх цагдаагийн хэсгийн гадаах хаалганы дэргэд тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Монгол улсын иргэн A(26) амиа хорлон нас барсан явдал боллоо. Монгол залуу А нь өчигдөр өглөөний 06.17 цагийн орчим Шинданг дүүргийн цагдаагийн хэсгийн гадаа 10 минут орчим эргэлдэн зогсож байхдаа хаалганы дэргэдэх хананд хүйтэн мэсээ ишээр нь зоож , …
-
4 April
Н.Батбаяр сайдаас болж “Гудамж” төсөл зогсоно
Чингис бондын мөнгөнөөс 200 сая ам.доллар гарч сайдын найз гэгдэх Б.Батболдын гарт очсон Сүр дуулиантайхан эхэлж байсан “Гудамж” төслийн ажил зогсох дээрээ тулжээ. Харин энэ асуудал эрх баригчдын дунд багагүй маргаан дагуулж эхлээд байгаа юм байна. Тодруулбал Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Энэ жил хотын зам шинэчлэх ажилд бондын мөнгөнөөс нэг ч төгрөг гаргахгүй” гэж хэлсэн нь хотын захирагч Э.Бат-Үүлийн …
-
4 April
Техникийн сааталтай гэгдсэн МИАТ-ын онгоц УЛААНБААТАР РУУ хөөрлөө
08:56 2014/04/04 Дөнгөж сая авсан мэдээллээр техникийн сааталтай гэгдсэн онгоц УБ-ын цагаар 08.35-д Инчоноос Улаанбаатар руу хөөрсөн талаар нисэхийн лавлах ажилтан мэдээллээ. Тус онгоц Чингис хаан олон улсын онгоцны буудалд 11.50 цагт газардах юм байна. 00:03 2014/04/04 МИАТ-ийнхэн онгоц нь ШАТАХУУН АЛДАЖ байсныг мэдээгүй хөөрөх гэж байв уу?! БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас 2014.4.3-ны 14:50 цагт Улаанбаатар руу хөөрөх ёстой байсан МИАТ-ын онгоцонд …
-
4 April
Б.Наранхүү гишүүн паркийн газар дээрээ 68 давхар цамхаг сүндэрлүүлэх нь
Монголын тэргүүн баячуудын нэг гэгдэх “Мон-Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой мэдээлэл infomongolia.com сайтад гарчээ. “Монголд хамгийн өндөр гэгдэх 68 давхар барилгыг Никкэн Сэккэй групп барихаар боллоо” гэсэн гарчигтай уг нийтлэлд дурьдсанаар энэхүү барилгын захиалгыг “Мон-Уран” компани өгсөн аж. Нэг компанийн хувьд барилгын захиалга өгөх нь энгийн асуудал мэт боловч энэхүү баригдах газрынх нь байршил олны анхаарлыг татсан, маргаантай …
-
4 April
60 метрээс унаад амьд үлдсэн муур
БНСУ-д зургаан сартай муур 24 давхраас унаад амьд үлджээ. Пусан хотын оршин суугч Шиний тэжээж байсан зургаан сартай муур, өнгөрсөн сарын 30-ны 23.00 цагийн орчим онгорхой байсан гэрийнхээ цонхоор доош унасан байна. Англи үүлдрийн Abyssinian төрлийн энэхүү муур нь орцны дэргэдэх 30 см урт, 20 см өргөн цэцгийн мандал дээр унасан бөгөөд ил харагдах ямар нэгэн гэмтэл аваагүй байсан гэнэ. …
-
4 April
НАСА ч бас ОХУ-д эсэргүүцэл илэрхийлнэ
Украины хямралтай холбоотойгоор АНУ-ын сансрын агентлаг НАСА ч мөн эсэргүүцлээ илэрхийлэн шахалт үзүүлэх зорилгоор Олон улсын сансрын станц дээр ОХУ-тай хамтран явуулж буй ихэнх үйл ажиллагаагаа түр зогсоохоор болжээ. Гэхдээ Олон улсын сансрын станц дээрх үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, аюулгүй байдлыг хангах тал дээр “Роскосмос”-той үргэлжлүүлэн хамтран ажиллана гэжээ. Талуудын хамтран ажилладаг хамгийн гол салбаруудын нэг нь сансар судлал тул …
-
4 April
Эрлийн ажлыг дэвшилтэт технологийн тусламжтайгаар хайна
Сураггүй болсон онгоцны ээлжит өдрийн эрлийн ажилд дэвшилтэт технологиор тоноглогдсон 20 гаруй усан онгоц, нисэх онгоц оролцуулахаар болсон бөгөөд цаг агаарын байдал таатай байгаа тул эрэл амжилттай болно хэмээн найдаж буйгаа Австралийн зүгээс мэдээлжээ. Энэ өдрийн эрлийг Энэтхэгийн далайн нэлээд алслагдмал хэсэгт ойролцоогоор 217 мянган ам км талбайд явуулах юм байна. Их Британийн шумбагч онгоц болон АНУ-ын загварчилсан хар хайрцаг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл