Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 14 November

    Дархлаажуулалттай давхцаж илэрсэн өвчний талаарх мэдээлэл

    Сахуу, татрангийн вакциныг 7, 15 настай хүүхдүүдэд дархлааг сэргээх зорилгоор товлолын дагуу хийдэг. Уг вакцин нь ямар нэгэн нян вирус агуулдаггүй. Мөн вакциныг хийсний дараа хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалж 10 хувьд нь халуурах, хэсэг газар улайх, хавдах шинж тэмдэг илэрдэг бөгөөд энэ нь 2-3 хоногийн дотор ямар нэгэн эмчилгээгүйгээр өөрөө арилдаг байна. 2013 оны уламжлалт Дархлаажуулалтын 10 хоногийн үеэр нийт …

  • 14 November

    Итгэлт хамбын тайлагдашгvй нууц

    Энэ хүний биологийн нас нь 161.   1852 онд төрөөд 1927 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэдэг. Өөрийнх нь гэрээс ёсоор таалал төгссөнөөс хойш 75 жилийн дараа намайг гаргаарай хэмээн шавь нартаа захиж үлдээсэн байдаг. 2002 онд шавь нар нь гаргасан. Үнэхээр гайхалтай үзэгдэл болсон. Ямар нэгэн муудсан, үжирсэн зүйл огт байгаагүй . Энд нэгэн болсон явдлыг сонордуулахад: Энэ хүн амьддаа эрдэм мэдлэг төгс …

  • 14 November

    “Жижиг, дунд үйлдвэрийг 2014- 2016 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэлэлцүүллээ

    Нийслэлийн хөдөлмөрийн газраас “Жижиг, дунд үйлдвэрийг 2014- 2016 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг 2013 оны 11-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй  жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, иргэд, бизнес инкубатор төвүүд, мэргэжлийн холбоод болон Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн газар, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож хөтөлбөрт тусгах санал болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар харилцан …

  • 14 November

    Хүмүүсийн дунд гараад байгаа зарим цуурхлыг Ерөнхий сайд няцаалаа

    Дундговь аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны төлөвлөгөөнд туссан зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилтын гурав нь биелээд байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут”  уулзалтынхаа эхэнд хэллээ. Хүүхдийн 20 000 төгрөг олгоно гэж Шинэчлэлийн Засгийн газар шийдвэрлэж, олгож байгаа. Энэ …

  • 14 November

    Францын Гадаад хэргийн сайдын хийсэн айлчлалын талаар ГХЯ мэдэгдэл гаргалаа

    “Францын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Гадаад харилцааны сайд Л.Болд уран олборлох гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан” гэх ташаа мэдээллийг зарим хэвлэлийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацаж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч дараах мэдэгдлийг хийж байна. Тус айлчлалын үеэр талууд иргэд харилцан зорчих, хөдөө аж ахуй, археологи, нотариатын салбарт …

  • 14 November

    Хуулийн төслийн цахим хэлэлцүүлэг явагдаж байна

     Хуулийн төсөлд саналаа өгнө үү Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/47 дугаар тушаалаар байгуулагдсан ХАБЭА-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж, ажлын хэсгийн болон ХАБЭА-н Үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлж, холбогдох байгууллага, төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг, уулзалт ярилцлагыг хийж, гарсан саналыг тусгасан болно. Энэ удаа хуулийн төслийг Хөдөлмөрийн яамны веб сайтад байрлуулж, цахим хэлэлцүүлгийг 2013 оны 12 дугаар сарын …

  • 14 November

    БНХАУ 10 жилийн бодлогоо тодорхойллоо

    Хятадын үе үеийн шинэ удирдагчид ажлаа хүлээж аваад Намын төв хорооны гишүүдийн бүгд хурлаа хийж ирэх 10 жилд барих бодлогоо танилцуулдаг уламжлалтай. Дөрвөн өдөр хаалттай үргэлжилсэн Хятадын коммунист намын гуравдугаар хурал өндөрлөлөө.  Хурлаар улс орныхоо ирэх арван жилийн бодлогыг тодорхойлж олон зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд чөлөөт зах зээлийн бодлогыг зоримог хэрэгжүүлэх ч төрийн өмч эдийн засгийн гол тулгуур багана хэвээр …

  • 14 November

    Үхрийн ястай мах 155 төгрөгөөр өсч, цул мах 34 төгрөгөөр буурсан байна

    Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 11-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 16 нэрийн барааны үнэ тогтвортой, 7 нэрийн барааны үнэ буурсан, 9 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ 2013 оны 11-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар …

  • 14 November

    11 сарын 13-нд зөөж, шилжүүлсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл

    2013 оны 11-р сарын 13-нд 45 тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн байна. ЗХУТ дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!

  • 14 November

    Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдлаа

    Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн нэг болох Шүүх байгуулах тухай хуульд заасны дагуу Дорнод аймагт Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1-р шүүх, иргэний хэргийн давж заалдах шатны 1-р шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8-р шүүх, сум дундын 10-р шүүх байгуулагдлаа.

  • 14 November

    Согтож, шартахаас бүрэн хамгаалах эм бүтээж байна

    Калифорнийн их сургуулийн эрдэмтэд согтолт, шарталтаас хамгаалах эм бүтээж байна. Тэд 15-20 шил пивотой тэнцэх хэмжээний спиртийн төрлийн ундааг хулгануудад 2 цагийн дотор уулгаж туршсан байна. Ердийн нөхцөлд хулганууд согтож, хөдөлгөөн нь эрс удаашран эцэстээ “тас үсэрч” байсан бол согтолтоос хамгаалах шинэ төрлийн бэлдмэлийг уулгасан хулгана бараг согтоогүйгээр барахгүй 15 минутын дотор эрүүлжиж байжээ. Хулганы бие спиртийн төрлийн ундаанд хүний …

  • 14 November

    Дэвхрэг Мөнхбат

    Манай говьд дэвхрэг гэж амьтан бий. Хаа хүрэх, юу хийхээ мэдэхгүй хаашаа ч хамаагүй үсрэнэ. Түүнд өдөр тутмын ажил гэж байхаас алсын зорилго байхгүй. Эндээс үсрээд тэнд бууна гэсэн нарийн тооцоолол ч байдаггүй байх. Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Мөнхбат дэвхрэгтэй их адилхан юм аа. Түүнийг залуучуудын холбоонд очиход олон хүн сэтгэл хангалуун байлаа. Ажлаа авмагцаа “Паркаа аварья” гээд …

  • 14 November

    Аймаг бүрийн нэг сумыг орчин үеийн төв суурин болгоно

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын Улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байгаа. Өнөөдөр тус зөвлөгөөнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилтуудыг орон нутагт зохион байгуулж  хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй хүмүүс бол ЗДТГ-ын дарга. Та бүхний ажлын үр дүн ард иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлсэн, авлига хээл хахуультай яаж тэмцсэн, бүтээн байгуулалтыг …

  • 14 November

    “iPhone 6”-гийн тухай мэдээлэл задарч эхэллээ

    “Apple” компанийн шинэ бүтээгдэхүүн бүрээс хүмүүс технологийн сүүлийн үеийн дэвшлийг олж харж, мэдрэхийг хүсдэг нь гарцаагүй билээ. “iPhone 5”-ын тухай мэдээлэл нээлтээ хийх хүртлээ домог мэт яригдаж, бараг л шилэн утас мэт ойлголтыг зарим хүнд төрүүлээд амжсан.  Силиконын компанийн дараагийн “Алим”-ын дэлгэц хамгийн бат бөх байх аж. Учир нь тэд  Аризонагийн шилний “GT Advanced Technologies” компанитай хамтран ажиллах болсон. Тус …

  • 14 November

    Дэлхийд алдартай “Мөсөн цирк” Монголд тоглоно

    Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр ердөө сар гаруйханы дараа айлчлан ирэх гэж байна. Мэдээж хүн бүр л өхөөрдөм хөөрхөн дүү, бяцхан үрсээ хэрхэн баярлуулах вэ гэж бодож байгаа биз. Тэгвэл энэ шинэ жилийн баяраар хайртай үрсдээ барих маш сайхан бэлгийн тухай эрхэм эцэг эхчүүддээ дуулгах нэгэн таатай мэдээ байна. “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ-ынхан Монголын үзэгчид, хүүхэд багачуудын …