Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 13 November

    Цагийн ажилд ормоор байна уу

    Манай улс цагийн ажлын системд дөнгөж хөл тавьж байгаа “балчир нас”-ны хүүхэд л гэсэн үг. Цагийн ажилд орохыг хүссэн, авахыг хүссэн эрэлт нийлүүлэлт их байдаг ч тэднийг холбож өгөх ажил дутагддаг. Тиймээс МЗХ өнгөрсөн зунаас дэргэдээ “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийг байгуулж ажил хайгч залуус, ажил олгогч эздийн гүүр болсоор байна. Өнгөрсөн жил Хөдөлмөрийн яамтай хамтраад “Ажилтай орлоготой, Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлээд …

  • 13 November

    Р.Чойномын бүжгэн жүжгийн цомнол анх удаа тайзны бүтээл болно

    Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсан 1975 онд хүүхдэд зориулан “Чин зоригийн дууль” нэртэй бүжгэн жүжгийн цомнол бичжээ. Гэвч түүний урын санд нэр нь л хадгалагдах энэ бүтээлийн эхийг олж чадалгүй 2011 оныг хүрсэн гэнэ. Олон хүний гар дамжин явсаар хоёр жилийн өмнө Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболдын гарт бүжгэн жүжгийн цомнол нь ирж, тэрбээр хөгжим бичин, тайзны бүтээл болгохоор …

  • 13 November

    Оюун ухааныг хэмжих нь

    Оюуны хөгжлийн түвшинг тогтоох анхны тестүүд бүр 100-аад жилийн өмнө үүсчээ. Оюун ухааныг хэмжих талаар ихээхэн сонирхож байсан боловч төдийлөн сайн үр дүнд хүрч чаддаггүй байсан ажээ. IQ-intelligence quotient буюу Монголоор оюуны илтгэцүүр, оюун ухааны коэффициент гэсэн нэр томьёо ойлголтыг сэтгэлзүйн шинжлэх ухаанд анхлан Францын сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Альфред Бине оруулж ирсэн түүхтэй. Оюун ухааны тестүүд нь найдвартай байдаг …

  • 13 November

    Засаг даргын Тамгын газрын дарга нарын Улсын зөвлөлгөөн эхэллээ

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын Улсын зөвлөлгөөн Төрийн ордонд эхэллээ. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж сайжруулахтай холбогдсон “Нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах” асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн төв, 4 сум, нийслэлийн 9 дүүрэг, 3 хороонд нийтдээ 38 газар “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв байгуулагдан давхардсан тоогоор …

  • 13 November

    МИАТ-ийн экс удирдлагуудын хяналтын шатны шүүх хурал болж байна

    “Дайны эрсдлийн сан” хэмээх хуурамч данс үүсгэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт буруутгагдаад буй МИАТ-ийн экс удирдлагууд болох Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн нарын зургаан хүнд холбогдох хяналтын шатны шүүх хурал Дээд шүүхэд болж байна. Тэдэнд анхан болон давж заалдах шатны шүүхээс тус бүр 10-аас дээш жилийн хорих ял оноосныг эсэргүүцэн хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нар гомдол гаргасан дагуу тус …

  • 13 November

    Он гарсаар нас барагсдын 60 орчим хувийг эрэгтэйчүүд эзлэж байна

    Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн статистикийн мэдээг 2013 оны эхний 10 сарын байдлаар гаргажээ. 2013 оны 10 дугаар сарын байдлаар 66,277 эх төрж, өмнөх оны мөн үеэс 6,8 хувь буюу 4,192 төрөлтөөр нэмэгдсэн байна. Үүнээс 51 хувь нь хүү, 49 хувь нь охин төржээ.  Улсын хэмжээнд 2013 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 26 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх …

  • 13 November

    Аж ахуйн нэгжүүдийг ойр орчны 50 метр хүртэлх зам, талбайгаа цэвэрлэхийг анхаарууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг …

  • 13 November

    Дугаарын хязгаарлалтгүй болох талаар санал авч эхэллээ

    Нийслэлийн иргэдээс зам засварын ажил дууссан, хүйтний улирлал эхлэж байгаатай холбогдуулан дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай саналыг НЗДТГ-т  удаа дараа ирүүлж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэн, иргэдээс санал авч эхэллээ. Өнөөдрөөс эхлэн 48 цагийн хугацаанд “Хүйтний улиралтай холбогдуулан дугаарын хязгаарлалтгүй болохыг Та дэмжиж байна уу” гэсэн асуулттай санал асуулгыг …

  • 13 November

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюс мэдээллийн төвд: 11.00  цагт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт Нийслэлийн 38 дугаар дунд сургуулийн багш,эцэг, эхийн төлөө лөл газрын маргаантай асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. 12.30 цагт Цагдаагийн ар гэрийн холбооноос удахгүй мөрдөх Цагдаа гийн албаны тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлнэ. 13.00 цагт Монголын үндэсний сагсан бөмбөгийн …

  • 13 November

    М.Энхболдын урилгаар улс төрийн намуудын дарга нар уулзана

    МАН-ын XXVII дугаар их хурлаас шинээр сонгогдсон МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр улс төрийн бусад намуудын дарга нартай нээлттэй уулзалт ярилцлага хийх гэж байна. Тэрээр эл нээлттэй уулзалтыг санаачлан уриалга хүргүүлсэн бөгөөд уулзалт “Улаанбаатар” зочид буудалд 12.00 цагт болох юм. МАН-ын даргын санаачилсан тус уулзалтаар улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллаж зөв шийдэлд …

  • 13 November

    2014 онд төрөөс баримтлах “Мөнгөний бодлого”-ын талаар хэлэлцэнэ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: – 2014 оны Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг – 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийн хүрээнд Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, – Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд, – Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, …

  • 12 November

    11 сарын 11-ний өдөр дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2013 оны 11-р сарын 11-нд 189 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 162 жолооч хурдны зөрчил гаргасан байна. дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!

  • 12 November

    Японд ууль шувууны кафе нээгдлээ

    Бүтээлч япончууд муурын кафегаас хальж, цааш нь ууль шувууны кафе нээхээр шийджээ. Энэхүү зоогийн газарт толгой, гар дээрээ зэрлэг шувуу суулгаад хоол идэж болох юм байна. “The Owl Cafe”-гаар үйлч­­­­­­­­­­­лүү­­лэгч­дийн тоо тас­рах­­­гүй байгаа гэнэ. Учир нь шувуудыг айлгаж, үргээх­­гүйн тулд тус кафед нэг дор цөөн тооны хүн үйлчлүүлэх боломжтой аж. Үүнээс гадна үйлчлүүлэгчид ууль шу­вуунд хүрч, тэдэнтэй ярьж, гэрэл гялбуулан …

  • 12 November

    Б.Сайтиевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох манай тамирчид тодорлоо

    2013 оны ХI дүгээр сарын 29-ХII дугаар сарын 1-ний өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болох ОХУ-ын Гавьяат тамирчин, олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн болон европийн 6 удаагийн аварга, МҮОХ-ны “Чингис трофей” шагналт, оросын алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын IХ дэх удаагийн тэмцээнд манай орноос оролцох бөхчүүд тодорчээ. Үүнд 42 кг-ын жинд Мөнх-Эрдэнийн …