Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 13 September

    Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоо энэ сарын 25-ыг хүртэл ажиллана

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэхь Шаргаморьт чиглэлийн 26 аман дахь зуслангийн газрыг өмчлүүлэхээр болсон. Үүний дагуу Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоог дээрх зуслангийн зам дагуу байгуулж, холбогдох судалгааг хийж эхэлсэн бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай байна. Түр товчоо энэ сарын 25-ны өдрийг хүртэл ажиллах юм. Тухайн иргэн энэ товчоонд хандсанаар өөрийн зуслангийн газрыг өмчилж …

  • 13 September

    Н.Алтанхуяг, Шинзо Абэ нар “стратегийн хөтөлбөр”-т гарын үсэг зурна

    -News агентлагийн тоймч З.БОРГИЛМАА Японы Токио хотноо ажиллаж байна- Монгол, Японы хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах яриа хэлэлцээг өнөөдөр Токио хотноо хоёр орны Ерөнхий сайд нарын төвшинд хийх юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн төвшинд хүргэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Японд айлчлах үеэрээ анх хөндөж, үүнээс хойш гурван жилийн дараа буюу өнгөрсөн гуравдугаар сард тус улсын …

  • 13 September

    Буудлага спортын “АЗИЙН МАСТЕРУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ” тэмцээн өнөөдөр нээнэ

       Буудлага спортын 12 дахь удаагийн “АЗИЙН МАСТЕРУУДЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн манай эх оронд энэ сарын 12-16 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөж буй уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын холбоо”, хамтран зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо”, “Батлан хамгаалах туслах нийгэмлэг”, “БХТН-ын …

  • 13 September

    Залуу жүжигчин А.Ганчимэг МУСТА боллоо

     Өчигдөр Тэнгис кино театрт нээлтээ хийсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд гол дүр бүтээсэн залуу жүжигчин А.Ганчимэг МУСТА цол тэмдэгээр энгэрээ мялаалгажээ. Киноны нээлтийн үеэр ССАЖЯ-ны сайд хадагтай Ц.Оюунгэрэл эрхэм цолыг жүжижгчин бүсгүйд өөрийн биеэр гардуулж баяр хүргэн, кино группын хамт олонд ч мөн  уран бүтээлийн өндөр амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүлжээ. СУИС-д суралцсан оюутан ахуй цагаасаа эхлэн олны танил болж, УДЭТ-ын алтан …

  • 13 September

    Улсын дээд шүүх Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын асуудлыг хэлэлцэнэ

     УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймгаас сонгогдсон, МАН-аас нэр дэвшигч  Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар  нартай холбоотой асуудлыг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцэх гэж байна. Увсын хоёр нэрээр ичнээ таних болсон хоёр гишүүн болох Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахууд сонгогчдод мөнгө тараасан болох нь Эрүүгийн хэргийн шүүхээр тогтоогдсон ч  тэднийг нэр дэвшихдээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэсэн шийдвэрийг хяналтын шатны захиргааны хэргийн …

  • 13 September

    Жолооч та 9 сарын 11-ний өдөр дүрэм зөрчсөн юм биш биз?

    Замын хөдөлгөөний удирдлагын төвд 9 сарын 11-ний өдөр  гэрлэн дохионы 156 , хурд хэтрүүлсэн 178 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.  2013/09/11 04:56:47 0064УНК SPEED 71km/h 2013/09/11 22:15:33 0104ДК SPEED 70km/h 2013/09/11 06:16:29 0114УНМ SPEED 75km/h 2013/09/11 10:06:31 0151УБО SPEED 69km/h 2013/09/11 06:06:28 0186УНБ SPEED …

  • 13 September

    Дүрэм зөрчсөн жолооч нарын 54% нь төлбөрөө төлжээ

    2013 оны 9-р сарын 11-ны 15:00 цагт 16633 иргэнд торгуулийн баримтжуулсан хуудас хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 4977 бол хурд хэтрүүлсэн 11656 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Эдгээр дүрэм зөрчсөн иргэд 84,660,000 төгрөгийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд төвлөрүүлсэн байна. 2013 оны 9-р сарын 10-ны өдрийн байдлаар 370 тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргажээ. Жолооч та замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан соёлтой оролцоорой гэж Замын хөдөлгөөний Удирдлагын төвөөс мэдээллээ.

  • 13 September

    Нийслэлийн гурван байршил дахь зөрчилтэй барилгуудыг нураах захирамж гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод баригдаж буй зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцэлж, хуулийн дагуу шийдвэрлэхээр захирамж гаргаж холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч байгаа. 09 сарын 10-ны өдөр “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай” А/853 тоот захирамж гаргасан бөгөөд тус захирамжийн 6, 7 дахь заалтаар зарим зөрчилтэй барилгын ажлыг зогсоож, хуулиас дээгүүр эрх мэдэл гарган ямар ч барилгын ажил …

  • 13 September

    Төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэл энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болно

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, сонгон шалгаруулах ээлжит мэргэшлийн шалгалтын тов зарлагдсан. Энэ талаар нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.АЛТАНЦЭЦЭГЭЭС тодрууллаа.  – Төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэл хаана, хэзээ болох вэ?  Нийслэлийн нутгийн захиргааны 8 байгууллагаас   зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон …

  • 13 September

    Улаанбаатар “Цайны замын хөгжил”-ийн тулгуур төв болно

    Монгол, Хятад, ОХУ-ын соёл, аялал жуулчлал, худалдаа тээврийн 250 гаруй жилийн  түүхтэй“Цайны зам”-ыг уламжлан хөгжүүлэх асуудлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 3 орны 31 хот, аймаг, сум суурин газрын 250 гаруй зочин төлөөлөгч, эрдэмтэн мэргэд, бизнесийн төлөөлөл оролцсон “Түмэн газрын цайны зам ба хотуудын хөгжил-II” чуулга уулзалт 2013 оны 09 сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Чуулга, уулзалтаар цайны замын сүлжээ,  хотуудынхамтын …

  • 12 September

    Амиа хорлох оролдлого нь бүтэлгүйтэж, өрөөлийн амийг хорлосон бүтэлгүй залуу

    Сонгинохайрхан дүүргийн VII хороонд есөн давхраас үсэрч амиа хорлохыг завдсан залуу хүний дээрээс унаж аминд нь хүрсэн харамсалтай ч гэмээр бүтэлгүй гэмээр  хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан билээ. Энэхүү хэргийг шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд шүүж  хэрэгтэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял шийтгэл ногдуулсан байна. Амиа хорлохыг …

  • 12 September

    Долларын ханш навс унаж магадгүй

    Аливаа ханш өссөний дараа, унадаг, унасны дараа өсч коррекшн хийдэг. Өөрөөр хэлбэл, зах зээлд оролцогчдын сэтгэл зүй хангалттай удаан хугацааны уналт эсвэл өсөлтийн дараа эргээд өсөх эсвэл унана гэсэн хүлээлтийг хийдэг. Энэ нь ханш эргээд богино хугацаанд хүчтэй унах эсвэл өсөхөд хүргэдэг. Жишээ нь, алт сүүлийн 12 жилд 270 доллараас 1900 доллар хүртэл өссөн. Тэгвэл алтны ханш 2013 он гараад …

  • 12 September

    Оюутолгой, Цагаан суврага чиглэлд өндөр хүчдэлийн шугам барихад Японы талтай хамтарч ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягын Япон Улсад хийж байгаа албан айлчлалын хүрээнд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон Японы Аж үйлдвэр, худалдааны Яамны харьяа Шинэ технологи, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Курота Кенжи нар дөнгөж сая /2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14.55 цагт/ Токио хотноо Монгол Улсын Эрчим хүчний Яам, Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн Яамны шинэ …

  • 12 September

    Хятадын цэрэг арми 10-р сарын 1-ээс Ши Жиньпины чангатсан дүрмээр ажиллана

    Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан засвар оруулсан “Хятадын ардын чөлөөлөх цэргийн сэргийлэн хамгаалах дүрэм”-ийг нийтлэх зарлигт гарын үсэг зурсан байна. Шинээр батлагдсан хууль дүрмийг 2013 оны 10-р сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэж захирамжилжээ. Энэхүү сэргийлэн хамгаалах шинэ дүрмийг нийтэлж хэрэгжүүлэх нь шинэ нөхцөл байдалд ХКН-ын цэргийн хүчнээ хүчирхэгжүүлэх зорилтыг биелүүлж, хуулийн дагуу цэргээ засаж, дүрэм журмаа чанд шаардан, цэрэг …

  • 12 September

    “Жаст”-ын Ш.Батхүү гарын үсэг дууриалган зурж, зээл авснаа мэдүүлжээ

    “Жаст” группийн захирал Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгээд багагүй хугацаа өнгөрч буй. Түүнийг хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Тэрбээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэлтэст өнгөрөгч долоо хоногт мэдүүлэг өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, “Стандарт” банкнаас олон сая ам.долларын зээл авахдаа Төрийн өмчийн хорооны дарга …