Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 10 December

    Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье

    Манай улсад жил бүр хүйтний улиралд Томуу, томуу төст өвчнөөс /ТТӨ/ дэгдэлт маягаар тохиолддог. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр 2013 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар улсын хэмжээнд ТТӨ-өөр өвчлөгсдийн 88.2%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 66.7%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Иймд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг өгч байна. Томуугийн вирус хүнд хэрхэн …

  • 10 December

    Орбитоос 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрут

     Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан сургуулийн сурагчдыг тээвэрлэх их багтаамжийн автобусыг  тусгай маршрутаар  явуулж эхлээд байгаа юм.  Одоогоор СХД-ийн 22 дунд сургуулийн сурагчид бүрэн хамрагдах боломжтой 4 чиглэлд сурагчдын автобус үйлчилгээнд явж байна. Эдгээрээс Орбитоос 36-р сургууль хүрэх сургачдын автобусны …

  • 10 December

    Шинэ жилийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

    Цагдаагийн байгууллагад осгож, хөлдөж амь насаа алдах тохиолдлууд өдөр алгасалгүй бүртгэгдсээр байна.  Дийлэнх нь архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас  эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм. Ялангуяа баяр ёслолын өдрүүдэд энэ төрлийн дуудлага ихэсдэг тул иргэдийг тэмдэглэлт үйл явдал, шинэ жилийн баяр тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх , архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ харгалзах хүнтэйгээр гэр …

  • 10 December

    Гавьяат тамирчин Д.Лхагва дахин мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдлоо

    Сүхбаатар, Хан-Уул дүүр­гийн цагдаа нарт мө­рийтэй тоглоом тоглох ир­гэдийн тоо эрс нэмэгдсэн төдийгүй бүр ил цагаандаа гараад байгаа талаар мэ­дээ­лэл удаа дараа иржээ. Иргэдээс ирсэн дээрх гомд­лын дагуу томоохон баар, ресторан болоод зо­чид бууд­луудад гэнэтийн шал­галт хийхэд Хан-Уул дүүр­гийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Шинэ хурд” хороололд 46 настай эрэгтэй Д.Бат нарын дөрвөн иргэн мөрийтэй тоглоом тоглож байгаад хууль …

  • 10 December

    Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 9,49 төгрөгөөр чангарлаа

    Өчигдрийн Монгол банкнаас гаргасан хаалтын ханшнаас үзэхэд төгрөгийн ханш ам.доллар эсрэг 9,49 төгрөгөөр чангарлаа. Тодруулбал, ам.доллар төгрөгийн эсрэг 1723 төгрөг 22 мөнгөнөөс 1713 төгрөг 73 мөнгө хүрч 9 төгрөг 49 мөнгөөр суларсан юм. ам.долларын ханш ийнхүү суларч буй нь бусад валютуудад ч нөлөөлж евро төгрөгийн эсрэг 2353 төгрөг 83 мөнгөнөөс 2348 төгрөг 50 мөнгө хүрч 5 төгрөг 33 мөнгөөр,  Японы …

  • 10 December

    Өнөөдөр төв талбайд залуус 76 минутийн суулт хийнэ

    Өнөөдөр 13:00 цагаас Чингисийн талбайд НАМЗХ-ны 76 залуус 76 минутын суултыг  хийх гэж байна. Тэд Монгол улсад тулгамдаж байгаа 76 асуудлыг нэрлэж ийнхүү суулт хийхээр болсон бөгөөд  олон нийтийн санал асуулгаар тодруулсан уг асуудлуудыг УИХ-ын гишүүдээр шийдүүлэх зорилготой байгаа аж. гэхдээ лэ тулгамдаад буй 76 асуудлыг УИХ-ын гишүүдэд нэг нэгээр нь хариуцуулах бөгөөд эл үүргийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хэрэгжүүлэх юм …

  • 10 December

    VI цэцэрлэгийн 11 хүүхэд хордлого авч ХӨСҮТ-д иржээ

    Баянзүрх дүүргийн VI цэцэрлэгийн 11 хүүхэд гэдэсний суулга өвчний шинж тэмдэг, оноштойгоор ХӨСҮТ-д иржээ. Тэднийг шинжилгээнд хамруулж 7 хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул эмнэлэгт үлдсэн байна. өн хүүхдүүдээс авсан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа ч биеийн байдал  нь сайн байгаа аж. Одоогоор суулга өвчин гарсан байж болзошгүй тус цэцэрлэгт урьдчилсан байдлаар багш, ажилчид, хүүхэд нийлсэн 108 хүнээс …

  • 10 December

    Р.Амаржаргалыг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэлжээ.  Өмнө нь энэ асуудлыг ирц хүрэлцээгүйн улмаас хэлэлцэхээс татгалзаж байсан тус байнгын хорооны ирц бүрдсэн учраас ийнхүү хэлэлцэж эхэлсэн байна. Гэвч Р.Амаржаргалыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эцсийн шийдвэрийг ирэх пүрэв, баасан гаригуудад хуралдах УИХ-ын чуулганаар шийдвэрлэх юм.

  • 10 December

    Найруулагч Н.Наранбаатар “Төрийн соёрхолт” болно

    УДЭТ-ын ерөнхий найруулагч  Н.Наранбаатар “Төрийн соёрхолт” хэмээх эрхэм цолын эзэн болох гэж байна. Тодруулбал, түүний тайз дэлгэцийн урлагт 10 гаруй жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үнэлэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол цол хүртээхээр болжээ. Найруулагч Н.Наранбаатар нь “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Саран хөхөө”-гийн номч түшмэл Дарма, “Атга нөж”-ийн Жамуха, “Харц хатан”-ы Ёндонд тоглож байсан бөгөөд “Гамлет”,  “Тэнгэрийн хүү”, …

  • 10 December

    Тайландын сөрөг хүчний жагсагчдад “Засгийн газар огцорсон нь хангалтгүй” байна

    “Энхийн хувьсгал” явуулж буй Тайландын сөрөг хүчнийхэн өчигдөр засгийн газраа тарааж чадсан ч зорилгодоо хүрээгүй байна гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал,  сөрөг хүчний удирдагч Сутхеп Тхыаксубан өчигдөр мэдэгдэл хийхдээ “Ерөнхий сайдын парламентыг тараан, бүх нийтийн шинэ сонгууль явуулах тухай мэдэгдлүүд нь сөрөг хүчнийхний ялалт биш. Бидний өнөөдрийн зорилго–Засгийн газрын ордонг эзлэн авах. Бид “энхийн хувьсгал” явуулах өөрсдийн төлөвлөгөөнөөсөө хэзээ ч ухрахгүй.” гэсэн …

  • 10 December

    Зодоон хийсэн Монгол залуусыг албадан буцаахаар болжээ

    Өнгөрсөн 12 сарын 1-ний шөнө Сөүл хотын Юнгсан дүүрэг дэхь Итэвон шөнийн цэнгээний  гудамжинд, Солонгос иргэн Ким (46) найз бүсгүйтэйгээ зугаалж байсан ажээ. Тэрээр найз бүсгүйн  хамт  хамт нэгэн диско клубд орж хэдэн минут болоод гарч ирээд байхдаа,  өөр  бусад хүмүүстэй  гудамжинд  зодолдож байсан 3 Монгол залуустай таарсан байна. Иргэн Ким энэ зодооныг зогсоохоор шаардлага тавин  тэднийг салгаж байсан ч …

  • 10 December

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюсд: 11.00 цагт Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээнээс олон улсын залуучуудын аяны талаар мэдээлэл хийнэ. 11.30 цагт Монгол-Солонгосын уран зураачдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья. 12.00 цагт Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагын форумаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн URP-ын зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ. 12.30 цагт “Бүрэн цутгамал” ХХК-иас “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын асуудлаар хэвлэлийн хурал …

  • 10 December

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд хурд хэтрүүлсэн 207, гэрлэн дохио  241  зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна. PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2013/12/07 15:34:58 0110УНД SIGNAL RED / 0.062 2013/12/07 17:38:51 0120УНМ SIGNAL RED / 0.832 2013/12/07 21:16:59 0203УНЧ SIGNAL RED / 0.108 2013/12/07 10:07:50 0262УНН SIGNAL RED / …

  • 10 December

    Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн дүнгийн 50 хувийг Улсын төсөвт шилжүүлэхээр болов

    Нийслэлийн Засаг дарга “Мөнгөн төлбөрийн орлогын зарцуулалтын тухай” А/1071   тоот захирамж гаргалаа. Захирамжаар  цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаасан иргэдийн тоо, Нийслэлийн төрийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээг дүүрэг тус бүрээр тооцож гаргахыг нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатарт үүрэг болголоо. Мөн нийслэлийн төрийн санд төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 50 хувийг Улсын  төсөвт, 40 хувийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын …