Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 3 December

    Шатахуун импортлогч компаниуд ШӨХТГ-т торгууль төлөхгүй

    “Шунхлай трейдинг”, “Жаст-Ойл”, “Сод монгол групп” ХХК-иуд өнгөрсөн онд үгсэн хуйвалдаж зохиомлоор шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмж үүнээсээ 12 тэрбум төгрөгийн ашиг олж иргэдийг хохироосон хэмээн ШӨХТГ үзэж тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл ШӨХТГ-аас гаргасан эл шийдвэрийг шатахуун импортлогч компаниуд хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсаны дагуу холбогдох захиргааны хэргийг анхан болон …

  • 3 December

    Барилгын зөвшөөрөл авах шалгуур үзүүлэлтээр манай улс 25 байраар урагшилжээ

    Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу барилгын зөвшөөрөл олгох ажлыг хөнгөвчлөх, нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх ажлыг нийслэлээс өнгөрсөн оны 12 сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү ажлыг дүгнэж, ирэх онд  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлах зорилгоор “Барилгын зөвшөөрөл 2014 онд” хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын тамгын газар, АНУ-ын Олон Улсын хөгжлийн Агентлагын “Бизнесийг дэмжих санаачилга төсөл”-тэй хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн …

  • 3 December

    2014 онд “5А” зорилтын хүрээнд 338 ажлыг Улаанбаатарт хэрэгжүүлнэ

    Өнгөрсөн долоо хоногт хуралдсан /XI.28/ нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт”-ыг баталсан билээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын төслийг Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний  …

  • 3 December

    Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

    Арванхоёрдугаар сарын нэгний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бөгөөд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, …

  • 3 December

    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

    Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Жил бүрийн 12-р сарын гурваны өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас нэгдсэн нэг уриан дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалдаг юм. Энэ жилийн хувьд “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уран дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин манай орны хувьд өнөөдөр Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд албаны хүмүүс хэвлэлийн …

  • 3 December

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюсд: 11.00  цагт Чингэлтэй дүүргийн АН-аас сонгуулийн маргаантай асуудлаар мэдээлэл хийнэ. 11.30 цагт “Москвагийн мөсөн цирк Монголд” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. Бусад: 09:00 цагаас ЗТЯамнаас  цаг үеийн асуудлаар  Яамны 201 тоотод Хэвлэлийн Бага Хуралтай. 09.00-12.30 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн үндэсний 5 дахь илтгэлийг танилцуулах ёслолын ажиллагааг Эдийн засгийн хөгжлийн яамнаас зохион байгуулж байна. …

  • 3 December

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд хурд хэтрүүлсэн 228, гэрлэн дохио  241  зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна. PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2013/11/30 15:23:18 0028УБИ SIGNAL RED / 0.103 2013/11/30 15:12:46 0070УБҮ SIGNAL RED / 0.104 2013/11/30 23:44:44 0073УБУ SIGNAL RED / 0.065 2013/11/30 12:05:47 0218УНӨ SIGNAL RED …

  • 3 December

    Байнгын хороод болон Ажлын хэсэг хуралдана

    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: • Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд. Жич:-Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулиудын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа эсэх түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлбэл зохих …

  • 2 December

    Оюуны спортынхон олз ихтэй байна

    Английн Лондон хотод  болж буй 22 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдрийн 4 төрлийн дүн гарлаа. Монголын тамирчид нийт 10 медаль хүртэж мөн дэлхийн 3 шинэ дээд амжилт тогтоолоо. Одоогийн байдлаар нийт 7 төрөл явагдсан бөгөөд 17 медальтай явж байна. Өнөөдөр сүүлийн өдөр бөгөөд нийт 3 төрөл явагдана. Медаль авсан төрлүүд: Бага нас – Г.Тэмүүлэн …

  • 2 December

    Хамтлаг дуучидгүйгээр шинэ жилээ угтацгаая

    Монголчууд “цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна” гэж хэлдэг шиг хамтлаг дуучид  “үе үе нэг баяжина, шинэ жилээр үргэлж баяжина” гэдэг үгтэй гэнэ. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн,  төрийн болон төрийн бус байгууллагууд  ажилтнууддаа  цалингаа бүтэн тавьж чадахгүйд хүрч  байгаа  эдийн засгийн хямралтай үе урлагийн одууд,  хамтлаг дуучдад огт хамааралгүй бололтой. Тэд удахгүй болох шинэ жилээр байгууллага хамт …

  • 2 December

    Дэлхийн агуу сэтгэгчид /цуврал/: ПИФАГОР /Pythagoras, НТӨ 570-490/

    Намтар:  Энэ нэрийг та бүхэн  дунд сургуульд суралцаж байхдаа нэг бус удаа геометрийн хичээл дээрээс Пифагорын теорем гэдгээр сонсож байсан биз ээ. Грекийн Самос арал дээр худалдаачны гэр бүлд төрсөн. Бага наснаасаа эхлэн хөгжим, уран зураг, биеийн тамир сонирхож байсан бөгөөд үүнд нь тухайн үеийн шилдэг багш нар хичээл зааж байжээ. Идэр залуу насандаа геомерт, математик, одон орон зэргийг сонирхон …

  • 2 December

    Вашингтон хот дахь үрчлэгдсэн Монгол хүүхдүүдийг эргэжээ

    Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Тамгын хэлтсийн дарга Д.Амарсайхан, Харьяатын хэлтсийн дарга Т.Хангэрэл, мөн хэлтсийн Хүүхэд үрчлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхгэрэл нар гадаадын иргэдэд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийн амьдрал, нөхцөл байдалтай танилцахаар АНУ-ын Вашингтон хотод 11 дүгээр сарын 15-24-ний өдрүүдэд албан томилолтоор ажиллалаа. Томилолтын хүрээнд “Холт олон улсын байгууллага” төрийн бус байгууллагын Монгол ба Солонгос хөтөлбөрийн захирал Паул …

  • 2 December

    Ноосны урамшуулалд дутагдах 11.8 тэрбум төгрөгийг зохицуулна

    11-р сарын 30-ны өдөр хуралдсан засгийн газрын ээлжит хуралдаанаар “Ноосны урамшуулал”-д шаардагдах хөрөнгийн дутууг зохицуулхаар болжээ. “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулах олгох тухай” журмаар гурав дах жилдээ ноосны урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. 2011 онд 21 аймгийн 229 сум, нийслэлийн хоёр дүүргийн нийт 32977 малчин, мал бүхий этгээдийн …

  • 2 December

    2013 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг инженер Н.Нацагнямын бүтээлд олгоно

    Инженер Н.Нацагнямын “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2013 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор засгийн газраас шийвэрлэжээ. Уг бүтээлийг бүх станц, дэд станцуудад суурилуулж, реактив чадлын асуудлаа шийдсэнээр эрчим хүчний систем ОХУ-аас салж бие дааж найдвартай тогтвортой ажиллах боломж нээгдэнэ, эрчим хүчний систем янз бүрийн доргилт аваарын үед найдвартай ажиллаж, …

  • 2 December

    Багш нарын мөнгөн урамшууллыг 12 шалгуур үзүүлэлтээр олгодог болно

    Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Уг журмыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд одоо мөрдөгдөж байгаа журмаас шалгуур үзүүлэлт, үнэлгээг илүү бодитой болгожээ. Тодруулбал, “нэгж хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт, сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хичээлийн …