Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 4 December

    3 настай охиныхоо толгойг тасдсан Ж-г прокурорт шилжүүлжээ

    Төв аймгийн Батсүмбэр суманд нэгэн эмэгтэй гуравхан настай охиныхоо толгойг тасдаж амийг нь бүрлэгсэн аймшигт хэрэг өнгөрсөн 10-р сарын сүүлээр гарсан билээ. Тэгвэл эл хэргийг үйлдсэн охины ээж Ж гэгчийн мөрдөн байцаалт дуусч хэргийг прокурорт шилжүүлээд байгаа аж.  Хэрэгтэн Ж-ийн хувьд “Хүчит шонхор” зах дээр малын гэдэс ангилж зардаг байсан бөгөөд хэрэг гарахаас өмнөхөн Батсүмбэр суманд айлын мал маллахаар ирээд …

  • 4 December

    Өнөөдөр нөөцийн махны бэлтгэл ажилын явцтай танилцана

    Өнөөдөр 12:15 цагаас Офицерүүдийн ордны зүүн урд байрлах “Тэнгэр” худалдааны төвийн агуулахаас эхлэн нөөцийн махны бэлтгэл ажилтай танилцан, мах бэлтгэгчдэд хэрхэн ажиллах талаар  чиг үүрэг өгөх гэж байна. Уг ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал ахлан явуулах аж. Нөөцийн махны худалдаа энэ сарын 25-аас эхлэх боловч шаардлагатай махны нөөц одоогоор 50 хувьд ч хүрээгүй байгаа …

  • 4 December

    Л.Болд сайд НАТО-гийн чуулга уулзалтад оролцож байна

    Афганистан дахь “НАТО-гийн Аюулгүй байдлыг дэмжих олон улсын цэргийн хүчний ажиллагаа” (ISAF)-нд цэрэг илгээгч  НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалт НАТО-гийн Төв байранд энэ сарын 3-нд эхэллээ. Чуулга уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Элчин сайд А.Вершбоутай хоёр …

  • 4 December

    Тайланд, Украин улсад болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

    Сүүлийн үед Тайланд, Украин Улсад улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан эдгээр улсад ажиллаж амьдарч буй болон зорчихоор төлөвлөж буй монгол иргэдэд  олон хүн цугласан газраар, мөн засаг захиргааны байрных нь ойр орчмоор явахгүй байхыг ГХЯ-наас сэрэмжлүүлж,  тус улсуудын хууль сахиулах байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна. ГХЯ

  • 4 December

    Бизнес эрхлэгчидтэй үйлчилгээ явуулах зөвшөөрлийн талаар төрийн байгууллагийнхан уулзалт хийнэ

    Бизнес эрхлэгчдийн анхааралд! Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зөвшөөрлийн шинэчлэлийн ажлын хүрээнд  Худалдан авах ажиллагааны газар, Хил хамгаалах ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Мал эмнэлгийн үржлийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, МҮХАҮТанхимаас олгож байгаа зөвшөөрөл, бүртгэл …

  • 4 December

    Өрөө төлөөгүй бүсгүйг шатааж, хороожээ

    Эрт дээр үеэс хуульгүйгээр шүүн шийтгэх ёс уламжлагдсаар ирсэн Төв Америкийн Гвантемал арлын улсад өрөө төлөөгүй эмэгтэйг амьдаар нь шатааж алсан хэрэг гарчээ. Бусдад өрөө төлөлгүй удсан эмэгтэйг Сан Хуан хотын 250 орчим иргэд хамтран урьдаас зохион байгуулж шатаасан бөгөөд эмэгтэйг шатаах явцдаа цагдаа хүчний байгууллагынханыг нэвтрүүлэхгүй байх хаалт хүртэл хийжээ. Өртэй эмэгтэйн гэрийг тэр чигт нь бүсэлж, чирч гарган …

  • 4 December

    “Гал үндэстэн холбоо”-ныхон бусдаас 67 сая төгрөг авсан нь тогтоогджээ

    Өнгөрсөн 9-р сарын 16-ны өдөр төрийн ордон руу гал нээж, хэд хэдэн обьектэд тэсрэх бөмбөг суурилуулсан байсан гэх “Гал үндэстэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц. Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох хэрэгт  Эрүүгийн хуулийн 91.2 буюу хүний амь насыг санаатай хороохыг завдсан мөн 177.1 зандалчлах гэсэн зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байгаа билээ. Тэднийг одоогоор өөр …

  • 4 December

    38-р сургуулийн байрыг, дүүргийн Нутгийн захиргааны ордонтой зэрэгцүүлж шинээр барина

    Нийслэлийн “Иргэд хүлээн авах төв”-өөр дамжуулан нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн 9 иргэнийг  Баасан гарагт хотын дарга хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх болон бусад холбогдох албаныхан оролцож, иргэдийн асуултад хуулийн дагуу хариу өгч, боломжтой зарим хүсэлтийг шийдвэрлэсэн юм. Иргэдийн дийлэнх нь газрын маргаан шийдвэрлүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барьж байгаа асуудлыг зогсоох, гэр хорооллын дахин …

  • 4 December

    Хотын захиргааны шинэ цогцолборын барилгын зураг төсөл гарчээ

    Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. СХД-ийн 6-р хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар шав тавьж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад БНСУ-ын “Халла” групп төсөл хэрэгжүүлэх эрх авсан юм. …

  • 4 December

    12 сарын 2-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Замын хөдөлгөөний удирдлагын төвд 12 сарын 02-ны өдөр  гэрлэн дохионы 104, хурд хэтрүүлсэн 104 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна. PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2013/12/02 12:52:21 0012УНЭ SIGNAL RED / 0.094 2013/12/02 16:55:09 0029УНК SIGNAL RED / 0.16 2013/12/02 09:11:57 0133УНД SIGNAL RED / …

  • 4 December

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюсд: 11.00 цагт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 45 жилийн ой угтсан арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой. 11.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, “Архигүй монгол” сүлжээний төрийн бус байгууллагууд хамтарч “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. 12.00 цагт Хэрэглэгчдийн үндэсний нийгэмлэгээс МҮОНТ болон “Бурхан Халдун” группийн нэртэй холбоотой …

  • 4 December

    Тайландын Засгийн газар, сөрөг хүчинтэйгээ эвлэрлийн гэрээ байгуулахаар болжээ

    Йинглак Чинаватын тэргүүлдэг засгийн газрыг огцруулах зорилготой Тайландын сөрөг хүчний сар гаруй хугацаанд үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал эцэслэхэд бэлэн болжээ. Тодруулбал, нийслэл Бангкок хотноо үймээн самуун дэгдээгээд байсан сөрөг хүчин, засгийн газартайгаа “Тайландын хаан Пхумипхон Адулъядетын 86 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан” эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцсон тухай өчигдөр CNN мэдээллэв. Сонирхуулахад, тус улсад гарсан эл үймээн самуун нь ерөнхий сайд Йинглак …

  • 4 December

    Монгол судлалын талаарх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: • Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 1. Нийгмийн …

  • 3 December

    Шинэ хүргэнийг сорьсон нь… /сургамжит өгүүллэг/ +18

    -Би их азтай хүн шүү… Нэг охинтой бүтэн жил үерхэж байгаад саяхан бид гэрлэхээр шийдсэн юм. Хоёр талын аав ээж, ах дүү нар бидний саналыг дэмжиж бүх юм сайхан байв. Найз охин маань хөөрхөн зантай, ажилсаг, өөлөх муу юм байхгүй л дээ. Ганцхан сэтгэл өвтгөсөн юм бол түүний, өөрөөр хэлбэл миний сүйт бүсгүйгийн охин дүү байв. Тэрээр үргэлж богино банзал …

  • 3 December

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2013 оны энэ сарын 11-ний өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд  нээлттэй болно. Хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь …