Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 5 December

    2014 онд зохиогдох УАШТ-үүдийн хуваарь

    Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас 2014 онд болох Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийн /УАШТ/ хуваарийг баталлаа. Ирэх жил манай улс 43 спортын төрлөөр Улсын аваргаа шалгаруулна. Мөн тухайн спортын онцлогоос шалтгаалан өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, оюутны, ахмадын гэсэн ангиллаар аваргуудыг тодруулах юм.   

  • 5 December

    УИХ-ын чуулган болон байнгын хороо хуралдана

    УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/: 2. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг …

  • 4 December

    Нийслэл дэх нөөцийн махны бүрдүүлэлт 61,5 хувьтай байна

    Өнөөдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал ахлуулсан албаныхан нөөцийн мах хүлээн авч буй агуулахуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, мах бэлтгэгчдэд заавар зөвлөмж өглөө. Энэ сарын 25-нд худалдаалагдах ёстой “нөөцийн махны бэлтгэл хэт удаан, санхүүжилт тасарсан, дөнгөж 25 хүрэхгүй хувийг бэлтгээд байгаа” гэх мэдээлэл гараад байсан учир тус шалгалтыг хийсэн байна. Албаныхан “Баатарууд тэнгэр” …

  • 4 December

    Г.Тэмүүлэн Ой тогтоолтын дэлхийн 2 дээд амжилт тогтоожээ

    Энэ сарын нэгнээс гурваны өдрүүдэд Английн Лондон хотод болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах XXII уралдаанд манай тамирчид амжилттай оролцож таван медаль хүртжээ. Тодруулбал, бага насны ангилалд Нийслэлийн I сургуулийн наймдугаар ангийн сурагч Г.Тэмүүлэн хоёртын тоолол буюу цээжлэх төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож, дэлхийн хоёр дээд амжилтын эзэн болсон байна. Тус тэмцээнд дэлхийн 32 орны 130 тамирчин 10 төрлөөр өрсөлджээ. …

  • 4 December

    Тувад “Монгол киноны өдрүүд” болно

    ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотноо энэ сарын 11-аас 13-ны өдрүүдэд “Монгол киноны өдрүүд” болох гэж байна. Өдөрлөгөөр найруулагч С.Сэнгэдоржийн “Ларьдма”, Ш.Доржсүрэнгийн “Хөх толбот хүмүүс”, найруулагч Б.Баярын “Би монгол хүн” баримтат кино гарах ажээ. “Сэмүүн” студийн найруулагч Б.Баярын “Би монгол хүн” кино нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд оршин суудаг Б.Папизан хэмээх Тува эрийн тухай өгүүлдэг бөгөөд 2012 онд Кайрт болсон кино …

  • 4 December

    Дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн 8 байршлын зураг төслийг боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын хоёрдугаар ээлжийн дахин төлөвлөлтийн тухай”  А/1044 тоот Захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр батлагдсан 2-р ээлжийн 8 байршлын нэгж талбарт хамрагдсан газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг 2013 оны 12 дугаар сарын 05-ны дотор гаргахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Гэр хорооллын орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-т үүрэг болголоо.  Мөн тухайн …

  • 4 December

    Манай улсын 2 иргэн Вестерн Юнионоор 7500 долларын гүйлгээ хийж залилуулжээ

    Сүүлийн үед арилжааны банкуудын Вестерн Юнионы гүйлгээг ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч хэд хэдэн иргэдийг хохироосныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Зарим иргэд www.unegui.mn болон  интернет худалдааны вэб сайтад тавигдсан автомашин, эд зүйлийг худалдан авахаар таньж мэдэхгүй, гадаад дотоодын хүнтэй интернэтээр харилцаж залилагч этгээдийн санал болгосон Вестерн Юнион гэх хуурамч сайт уруу нэвтэрч гүйлгээгээний мэдээллээ өгч, мөнгөө шилжүүлснээр залилан мэхлэх …

  • 4 December

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг ирэх оноос үнэгүй тараана

    УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын хэвлэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг  2014 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн  үнэ төлбөргүй тараахаар болсон тухай УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдэээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар мэдэгдэв. Тус эмхэтгэлийг иргэдэд үнэгүй тараах нь “эмхэтгэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, тайлбарлан таниулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих …

  • 4 December

    Ш.Чоймаа багш дууны шүлэг бичжээ

    Ш.Чоймаа багшийн зохиосон удахгүй дуу болон мэндлэх гэж  байгаа  “Хан тэнгэр эцэг минь ниргээч” шүлгийг хүргэж байна. Нутаг ус, эх болсон газар шороог маань ухан сэндийчиж байгааг  хараад Их номын хүмүүн хүртэл сэтгэлээ чилээн  арга ядахдаа    шүлэглэн сууна.   “Хан тэнгэр эцэг минь ниргээч…” Мөнх тэнгэрийн онгон сахиустай Мөргөж шүтдэг хайрхан уулсыг минь Мөнгө зүүдэлсэн мөлхөө дээрэмчид Мөрлөн малтсаар, мөхөөн хөнөөх …

  • 4 December

    Брэндан Рожэрс: Бид хожигдолд хариу барина

    Өнгөрсөн Ням гарагт Халл Ситид ялагдсан муу тоглолтоо засах боломжтой гэж Брэндан Рожэрс найдаж байна. Долоо хоногийг Ливэрпүүл “Кингстон Комуникейшн” –д 3:1 харьцаатай ялагдал хүлээж, таагүй байдлаар эхлүүлсэн ч энэ долоо хоногт гэртээ хийх 2 тоглолтондоо ялалт байгуулж, алдаагаа засах боломжтой юм. Ливэрпүүл өнөөдөр буюу лхагва гарагийн шөнө Анфилд цэнгэлдэхдээ Норвичийг хүлээн авч тоглох бөгөөд тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал …

  • 4 December

    Монголын их хатдын түүхийг бүжгэн жүжгээр өгүүлнэ

    ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2013 оны 12 дугаар сарын 16,16,17-ны өдрүүдэд 19:00 цагаас өөрийн тайзнаа тоглохоор бэлтгэл ажилдаа …

  • 4 December

    Ам.долларын ханш 2,4 төгрөгөөр суларчээ

    Өчигдрийн Монголбанкны зарласан хаалтын ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 2,4 төгрөгөөр суларчээ. Ам.доллар төгрөгийн эсрэг 1742,6 төгрөгөөс 1739,66 төгрөгт хүрч 2 төгрөг 40 мөнгөөр суларсан байна. Ам.доллар төгрөгийн эсрэг суларсан нь Еврог төгрөгийн эсрэг сулрахад хүргэсэн бөгөөд евро төгрөгийн эсрэг 2370,51 төгрөгөөс 2356,98 төгрөг  хүрч 13 төгрөг 53 мөнгөөр суларлаа. Харин иень төгрөгийн эсрэг 16,99-өөс 16,88 төгрөг хүрч 11 мөнгөөр суларсан …

  • 4 December

    Налайхын замд автомашин дэлбэрсэн ноцтой осол гарчээ

    “Урган наран” хорооллын урд замд өнөөдөр өглөөний 06.30 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, УНЧ 2423 улсын дугаартай “Соната V” маркийн автомашин Улаанбаатараас Налайхын чиглэлд явж байгаад өөдөөс ирж явсан НАА 4263 улсын дугаартай “Тоёота Чезер” маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас “Чезер” маркийн автомашин жалга руу унаж,  шатжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Чезер” маркийн автомашинд жолоочоос гадна …

  • 4 December

    Даатгалаа дамжуулдаг, өвлүүлдэг болъё

    -Зөвхөн өөрийнхөө төлөө бус гэр бүл, аав ээж, хань ижил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө амьдардаг араншин үеэс үед дамжсаар байх нь үнэн болохоор нийгмийн даатгал болон ЭМД-д зориулж буй мөнгийг ойр дотныхондоо дамжуулдаг, бүр цаашлаад өвлүүлдэг болгох цаг болжээ. Харин үүнийг зориглон дуугарах эрх мэдэлтэн, хууль санаачлагч одоогоор алга байна- Анх ажил хийж, 12 мянган төгрөгийн цалинтай байх үеэсээ …