Мэдээ мэдээлэл

August, 2013

  • 13 August

    Хотын гэрэлтүүлгийг нэмэгдүүлнэ

        Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсээс дүүргүүдийн ЗДТГ, гэрэлтүүлэг ашиглагч ХХК-иудтай хамтран хотын гэрэлтүүлгийн асалтыг хэвийн болгох, гэрэлтүүлэггүй газруудыг гэрэлтүүлэгтэй болгоход анхааран ажиллаж байна. Энэ онд нийтийн эзэмшлийн зам талбайд 968, орон сууцны хороололд 1 054, гэр хороололд 2 570 нийт 4 592 гэрэлтүүлэг тавихаар төлөвлөөд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын орон сууц, гэр хороолол, нийтийн эзэмшлийн …

  • 13 August

    “Их газрын чуулган соёл” урлагийн наадам энэ сарын 17-19 хооронд болно

     Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсны санаачилсан “Их газрын чуулган” олон улсын соёл урлагийн наадам, уулзалт, форум энэ сарын 17-19-ний хооронд “Наранцацралт сан”-гийн 10 жилийн ойн хүрээнд Дундговь аймгийн Гурван сайханд, 20-р зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит “Задгай театр”-т болох гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог энэ наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний дуу бүжгийн …

  • 12 August

    Энэ долоо хоногт 5 уулзварын шинэчлэлийн ажил дуусна

        Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөх, нэвтрэх чадварыг сайжруулах болон хурдны зам барих зорилготой “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг өргөтгөн шинэчилж 4 замын уулзвар болгох ажил хуваарийн дагуу явж байна. Энэ өдрүүдэд 8 уулзвар дээр ажил ид явагдаж байгаагийн 5 нь энэ долоо хоногт ашиглалтад орно гэсэн мэдээллийг “Бүтээн байгуулалтын цаг”-ийн үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийлээ. Эдийн …

  • 12 August

    Үйлдвэрийн гудамжны 400 метр авто зам хаалттай байна

        19-р хорооллоос баруун тийш Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас /Нарны гүүрээс урагш явах зам/ эхлэн Говь ХК-ийн урдуур Ажилчны гудамж хүрэх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Зам барилгын ажлын хүрээнд Энгельсийн гудамжны уулзвараас баруун чиглэлд 400 метр замын хөдөлгөөнийг 8-р сарын 9-ний шөнө бүрэн хязгаарласан бөгөөд 8 сарын 29-ний өглөө нээхээр “Си Эф Си” ХХК ажиллаж байна. …

  • 12 August

    Сурагчид хуучин дүрэмт хувцсаа өмсөж болно

        Сурагчийн шинэ дүрэмт хувцасны үнийг эцэг эхчүүдийн зүгээс хэт өндөр байна хэмээн гомдол гаргаж, хэвлэлийн бага хурал хийсэн. Харин эцэг эхчүүдийг ташаа мэдээлэлтэй байна гэж БШУЯ, ҮХААЯ-наас энэ сарын есний өдөр мэдэгдэл хийсэн юм.   Урьд жилүүдэд нийт сурагчдын 70 хувь нь дүрэмт хувцас өмсөж, үлдсэн 30 хувь нь өмсөөгүй гэсэн судалгаа гарчээ. Дээрх 70 хувийн дүрэмт хувцасны 10 хувийг …

  • 12 August

    Цөмийн физик бол иргэний хөдөлгөөний нааддаг тоглоом биш

        Эх орон, ард түмний төлөө гэх мэт маш сайхан үгийг уриа лоозон болгосон “эх оронч” гэсэн баг нүүрэндээ барьсан хөдөлгөөн нэртэй бүлэглэлүүд олширч. Тэдний бичсэнийг бүгдийг нь уншсан. Мухар сүсэгтэй мөргөлчин шиг санагдсан. Иргэний хөдөлгөөнүүд шинжлэх ухааныг бэрээ голсон хадам эхийн нүдээр харж байна. Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлж, газар шороогоо хамгаалах нь үндсэн хуулиар олгогдсон эрх мөн. Та …

  • 12 August

    Гурван хүн тутмын нэг нь байр хүсчээ

       Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй биечлэн уулзах хүсэлтэй 154 иргэний тавьсан санал, хүсэлтийг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор шийдвэрлэн хариу өглөө. Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нараар ахлуулсан 6 ажлын хэсэг 2013 оны 07-р сарын 31-нээс 08-р сарын 08-ны өдрүүдэд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газруудад тус тус ажиллаж, иргэдтэй уулзсан юм. …

  • 12 August

    Солонгосын алдартай жүжигчдын хурим

    Амьдралын ээдрээ” киноны Ким Инха нэрээр танигдсан Солонгосын нэрт жүжигчин И Бёнг Хён  өчигдөр хуримлалаа. Тэрээр Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Мин Жонгтой гэрлэсэн юм. Хурим Сөүл хотын “Grand hat” зочид буудалд боллоо. Хосуудын хуриманд Солонгосын болон дэлхийн кино урлагийн нөлөө бүхий 200 зочин оролцжээ. Нэрт жүжигчин И Бёнг Хён энэ жил 44 нас хүрч байгаа бол түүний эхнэр жүжигчин И …

  • 12 August

    “Оюу толгой” юу болоод байна вэ?

    “Оюутолгой” төслийн нэмэлт санхүүжилт  Засгийн газраас зөвшөөрөл авахтай холбоотойгоор түр хугацаанд хойшилсон тухай Рио Тинто компани мэдэгдсэн.  Ийнхүү нэмэлт 5 тэрбум ам.доллар шаардаж буй “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг энэ шалтгаанаар хойшлуулаад байгаа. Энэ оны эхнээс гацаанд ороод байсан хэлэлцээрийн нөхцөлд Рио Тинто ийнхүү өөрийн талаас нүүдэл хийсэн бол Монголын Засгийн газар ч мөн өөрсдийн саналаа илэрхийлж байна.  Тодруулбал, …

  • 12 August

    Цахилгааны үнийн өсөлт энэ өвөл нийслэлийн утааг хоёр дахин нэмэгдүүлнэ

       Нийслэлчүүд бид өвөлдөө хоолой хорсгосон утаатай, зундаа тоос, шарилжтай орчинд амьдарсаар олон жилийн нүүр үзлээ. Үүнээс болж амьсгалын замын өвчин, элдэв харшилд дар­луулсаар эрүүл хүн бараг үлдсэнгүй. Утааны асуудлыг шийд­вэрлэнэ хэмээн төр засаг, хотын удирдлагууд хэдэн жил тэмцэж байгаа ч хий дэмий хөрөнгө мөнгө салхинд хийсгэхээс өөр гавьтай зүйлд хүрээгүйг хүн бүхэн мэдэж байгаа. Өнөөх л утаагүй зуух, сайжруулсан …

  • 12 August

    С.Бодровын хэл ам дагуулсан киноны 2-р анги хийгдэх гэж байна

    ОХУ-ын нэрт найруулагч С.Бодров Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн “Монгол” киноныхоо 2 дугаар анги буюу  үргэлжлэлийг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Өмнөх анги нь Монголын түүх судлаачид, эрдэмтдийн уурыг барьж, түүхийг гуйвуулсан кино хийлээ хэмээн зэмлэл хүртэж байсан тэрээр ийнхүү хоёрдахь ангийн зураг авалтын газраа сонгох ажилд ороод байгаа гэнэ. 2007 онд дэлгэцнээ гарсан “Монгол” кино дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж,  гадаад шилдэг …

  • 12 August

    Шагийн тасалбараар хөлжигсөд буюу вокзалын нэгэн өглөө

       Өглөөний нар мандахтай зэрэгцэн урд хөршийг зо­рих гэсэн  наймаачид хөл дүүжлэх унааныхаа тасал­барыг авахаар “Улаан­баатар төмөр зам”-ын билетийн кассын өмнө дугаарлан зог­соно. Үүрийн таван жин­гээс үдшийн бүрий болтол зогсоод ч хүссэн тасалбараа авч чадахгүй тохиолдол биш­гүй. Учир нь жилийн яг энэ үед буюу наймдугаар сараас есдүгээр сарын хоо­ронд “Улаанбаатар-За­мын-Үүд” чиглэлийн сууд­лын галт тэрэгний тасал­бар ба­­раг л нүдний гэм болт­лоо …

  • 12 August

    Х.Тэмүүжин сайд мэдээлэл хийнэ

       УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д өнөөдөр 13:00 цагаас мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурлаар “Хуульчидын холбоо” байгуулагдах болсон талаар олон нийтэд мэдээлэл өгөх ажээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 12 August

    “Өндөр буянт холдинг”-ийн барилгаас оюутан залуу унаж амиа алдав

        Барилгын дээрээс хүн унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрийн ард байрлах “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж буй “Happy town” хорооллын барилгын 16 давхраас туслах ажилтан нь унаж амиа алджээ. Тэрбээр энэ сарын 1-нд “Өндөр буянт холдинг” компанид ажилд орсон аж.  640 айлын тус хотхон 16 давхарын барилга зутгалтын ажил ид …

  • 12 August

    Крис Браун ухаан алдан унажээ

    Америкийн R&B дуучин Крис Браун өнгөрсөн баасан гаригт Лос-Анжелос дахь студидээ гэнэт татаж унасан болохыг түүний хувийн сэтгүүлч мэдээлжээ.  Эмч нар түүнийг хэт их ядаргаа, гүн сэтгэлийн хямралд орсон гэж оношилжээ. Ням гаригт тэрээр өөрийн твиттэр хуудсандаа “Чи дурсамж болон үлдэхэд тэд чамайг хайрлахаа болино.” гэж бичсэн байжээ. Нэг хэсэг тэрээр байнга хэрэг түвэгт орооцолдож рейтингээ ихээхэн алдсан юм. Тэрээ …