Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 4 January

    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 6-аас эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.  Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажил эхлэх …

  • 3 January

    Тэтгэврийн нэмэгдэл нь ирэх сарын тэтгэвэр дээр 1 сарын нэмэгдэлтэйгээ хамт нэмэгдэж очно

    Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд өнгөрөгч 7 хоногт 470 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирлээ. Эдгээрийн 162 нь нийслэлтэй холбоотой санал хүсэлт байгаад Нийслэлийн Засаг даргын тамгын газар тухай бүрт нь холбогдох байгууллагуудаараа дамжуулан хариу өгч байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний аппарат эвдэрсэн. Энэ аппаратыг яаралтай засч, арга хэмжээ авч өгөхийг хүссэн иргэд олноороо хандлаа. Эрүүл мэндийн …

  • 3 January

    “MAN AWARDS-2013”ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ШАЛГАРУУЛАХ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ

    Шинэ он гарахтай зэрэгцэн айл гэр, албан байгууллага, улс орон бүр тухайн жилийнхээ ололт амжилтыг дүгнэж, өнгөрч буй оныхоо шилдэгийг тодруулан, шагнан урамшуулж, ирээдүй хойч үед нь үлгэр дуурайл болгон илүү ихийг хийж бүтээх эрч хүчийг бий болгодог билээ. Манай орны хувьд ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, албан байгууллага, төрийн бус байгууллагууд өөрийн салбарынхаа шилдэгийг нэрлэж хийсэн бүтээсэнийг нь олонд алдаршуулдаг. …

  • 3 January

    Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг “Залуусаа нэгдье” уриатай өртөөлүүлнэ

    Монголын Залуучуудын Холбоо 2013 оныг “Залуусаа оролцъё” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулсан бөгөөд залуучууд руу хандсан, тэднийг идэвхижүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулжээ. 2012 оноос “Спирт үү, Спорт уу”, “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяныг орон даяар эхлүүлэн амжилттай өрнүүлж байгаа юм. Мөн МЗХ дэргэдээ “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийг байгуулан байнгын болон түр ажлын байраар хангаж, залуучуудыгаа …

  • 3 January

    ЗӨН БИЛГИЙН ТУЛААНЫ ЯЛАГЧ ДМИТРИЙ ВОЛХОВ МОНГОЛД АНХ УДАА ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ЛЕКЦ УНШИНА

    ОХУ-ын төдийгүй Европ, Дундад Ази, алс холын Америк тивээс ч зөн билэгтнүүд нэг дор цуглан өөрсдийн зөн билэг, далдын хүчээ сориж, зөн билгийн авьяасаа улам хөгжүүлэх зорилготой нэгддэг телевизийн нэвтрүүлэг бол Зөн Билгийн Тулаан юм. Зөвхөн нэвтрүүлэг төдий хэмжээндээ үлдэх биш, үндэстний хэмжээнд нэр алдар, авьяас чадвар нь түгж, жирийн нэгэн гэр бүлийн давж болшгүй саад бэрхшээлээс эхлээд улс орны …

  • 3 January

    Алтны салбарт нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэхэд хамтран ажиллана

    Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (БОНХЯ) болон Алт үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдөр Алтны үйлдвэрлэлийн салбарт нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь уг салбарт хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэх болон метал авалтын түвшинг хамгийн дээд хэмжээнд байлгахуйц дэвшилтэт техник технологийг ашиглах үндсэн зорилтыг тусгажээ. Мөн энэ үеэр “Алтан Дорнод Монгол” компани нөхөн …

  • 3 January

    Энэ амралтын өдрүүдэд “Травиата” дуурь тавигдана

    Дуурь бүжгийн эрдмийн театр шинэ оны анхны тоглолтоо Ж.Вердийн “Травиата” дууриар эхлүүлэхээр болжээ. Дуурь энэ бямба, ням гаригт тоглогдох бөгөөд гол дүр Виоллетад гавьяат жүжигчин Ө.Уянга, гоцлооч Б.Эрдэнэтуяа нар тоглох юм байна. Сонгодог урлагийн ноён оргилуудын нэгд зүй ёсоор тооцогддог, хайр дурлалын гэгээн сайхан болон хүний сэтгэлийн шуналыг өгүүлдэг тус дуурийн цомнолыг А.Дюмагийн  “Камелын цэцэгт хатагтай” дууриас сэдэвлэн А.Пиява бичжээ. …

  • 3 January

    Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл мониторингийн судалгаа хийжээ

    Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл ТББ, ННФ-ын дэмжлэгтэйгээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн чанарт мониторинг судалгаа хийжээ. Судалгааны ач холбогдол нь БОНБҮ-ний тайлангуудыг олон нийтэд нээлттэй, иргэдэд энгийн ойлгомжтой, хүртээмжтэй болгоход нөлөөлөх зорилготой байна. Мониторонгийг баримт бичгийн шинжилгээ, туршилт, фокус бүлгийн болон экспертийн ярилцлага зэрэг аргаар өнгөрөгч  оны найман сараас эхлэн таван сарын хугацаанд боловсруулжээ. Тус судалгаанд Хөвсгөл, …

  • 3 January

    Михаэль Шумахер хоёр дахь хагалгаандаа оржээ

    Формула 1-ийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер өнгөрсөн онд буюу 12-р сарын 30-ны өдөр Франц улсын Альпын нуруунд байрлах Мерибель амралтын цогцолборт цанаар гулгаж байхдаа онхолдон, хад мөргөж толгойдоо гэмтэл авсаны улмаас ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн билээ. Алдарт нисгэгчийг тэр даруй эмнэлэгт хүргэн мэс засалд оруулсан ч ухаан оролгүй комд орсон хэвээр байсан аж. Түүний хоёр дахь удаагийн тархины хаван арилгах …

  • 3 January

    Өнгөрсөн шөнө гэмт хэрэг, зөрчлийн 2020 дуудлага иржээ

    2014 оны 1 дүгээр сарын  02-ноос 03-нд  цагдаагийн байгууллагад  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 2020 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 49  хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд  хүний амь насыг санаатайгаар хохироосон 2, бусдын биед гэмтэл учруулах 3, хулгайлах 8, танхайрах 8, зам тээврийн хэрэг 17, осол 10 гарч 29 хүн …

  • 3 January

    Хөлбөмбөгийн солилцооны сониноос

    Челси клубын “Оны шилдэг тоглогч” шагналыг сүүлийн 2 жил дараалан аваад буй Испани залуу Juan Mata-г хэрвээ өөрөө хүсвэл Stamford Bridge-ээс явах боломжтой талаар Челсигийн дасгалжуулагч Jose Mourinho ярьсан байна. Juan Mata-гийн хувьд Mourinho-г эргэн ирсэнээс хойш төдийлөн гараанд багтан тоглож чадахгүй байгаа бөгөөд ирэх зун Бразил улсад зохион байгуулагдах ДАШТ-нд Испаний шигшээ багийн бүрэлдхүүнд баталгаатай багтахын тулд байнга гараанд …

  • 3 January

    Палестины элчингийн аминд хүрсэн сейфийг 20 жил нээгээгүй байжээ

    Чех улсад суугаа Палес­тины Элчин сайд Праг дахь гэр­тээ дэлбэ­рэлтэд өртөж амиа алджээ. Га­даадын хэв­­­­­лэлүүдэд мэ­дээлснээр дип­­­­­ломатч сүүлийн 20-25 жилд огт нээгээгүй сей­фийг он­гойл­­­гох гэж байгаад амиа алдсан байна. Өмнө нь энэхүү сейф дип­ломат төлөөлөгчийн газ­­­­­рын хуучин бай­ранд бай­сан бөгөөд Элчин сайд Жа­мал Мухаммад Жамалыг хоёр­хон хоно­гийн өмнө шинэ бай­ранд ороход нь шил­жүүлэн авчирчээ. Палестины Гадаад хэр­гийн сайд Рияд аль-Малики …

  • 3 January

    Парламентын шинэ сэтгүүлч буюу тоон доторх үсэг

    УИХ-ын гишүүн О.Баасан­хүү тоон доторх үсэг  гэдэг  шиг Ерөнхий сай­дын “30 минут” уулзалтад өчигдөр сэтгүүлчидтэй мөр зэрэгцэн суулаа. Тэрбээр “Ерөнхий сайд­тай тулж уулзах боломж олдохгүй байна” хэмээн тайл­барлаад эмнэлгийн ба­рилгатай холбоотой асуулт асууна гэдгээ ч хэлж байв. Төрийн ордны А тан­химд болсон уулзалтад оролцогсод эрхэм ги­шүү­нийг хараад ихэд гай­хаж “Парламент  шинэ сэт­гүүлч­­тэй болжээ” хэмээн хо­­­шигноод авна лээ. Харин О.Баасанхүү ги­шүүний …

  • 3 January

    Арт кино сонирхогчид долоо хоног бүр үнэгүй кино үзэж, сэтгэгдлээ хуваалцах боломжтой боллоо

    Арт кино сонирхогчдын “Алтан хальс холбоо” энэ оноос эхлэн долоо хоног бүр кино урлаг сонирхогч, үзэгчиддээ зориулан Энхтайван найрамдлын ордонд үнэ төлбөргүй кино үзүүлж байхаар болжээ. Энэ нь кино урлагийн хорхойтнуудын хувьд маш том бэлэг бөгөөд кино урлагт оруулж буй хөгжлийн томоохон дэмжлэг юм. Холбооныхон дан ганц кино үзүүлээд зогсохгүй киноны дараа үзэгчдийн дунд сонирхолтой яриа өрнүүлж, кино зохиолч, найруулагч, …

  • 3 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – 11.00 цагт ”Иргэний танхим”-д Шилэн дансны тухай, Төрийн хариуцлагын тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг болно. – 11.00  цагт Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан нь иргэдийн оролцоогүй, ил тод бус, хүртээмжгүй байгаа талаар мэдээлэл хийнэ. – Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагт Төрөлхийн зүрхний гажигтай дөрвөн сартай Нямдоржийн …