Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 5 September

    Жолооч та 9 сарын 3-нд дүрэм зөрчсөн эсэхээ шүүнэ үү?

    Замын хөдөлгөөний удирдлагын төвд 9 сарын 03-ны өдөр  гэрлэн дохионы 94 , хурд хэтрүүлсэн 260 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.  2013/09/03 10:08:56 5858УБЯ SPEED 70km/h 2013/09/03 15:14:17 5885УБУ SPEED 81km/h 2013/09/03 05:05:55 5932УБК SPEED 70km/h 2013/09/03 14:18:18 5941УНА SPEED 68km/h 2013/09/03 15:43:38 5949УНЯ SPEED …

  • 4 September

    ‘’Шилэн данс’’-ны тогтолцоо хэрэгжиж эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар энэ сараас эхлэн ‘’шилэн данс’’-ны тогтолцоо хэрэгжиж эхэллээ. ‘’Шилэн данс’’- ны буянгаар  төсвөөс санхүүжигч төрийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарцуулалт болон тайлагналын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгохоор болов. Шилэн данс хэрэгжихээс өмнө манай төрийн өндөрлөгүүд, эрхэм гишүүд, дарга сайд нар төсвийн хөрөнгийг  хэрхэн  зарцуулж байсныг ‘’Иргэд …

  • 4 September

    ШУТИС-ын удирдлагууд сургалтын төлбөрөө үндэслэлгүй нэмсэн

     ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж сургалтын төлбөрөө нэмэх шийдвэр гар­гажээ. Ингэхдээ сур­гуу­лийнхаа оюутны зөвлөлд мэдэгдэлгүйгээр нэмсэн аж. Тиймээс тус сургуулийн оюут­ны зөвлөл эсэргүүцэж бай­гаагаа өчиг­дөр хэв­лэлийнхэнд мэ­дэгдлээ. Боловролын  тухай     хуульд ТУЗ-ийн дөрвөн оюу­т­ныг хамт олноороо сон­гоно гэсэн заалт байдаг бол энэ удаад ТУЗ-ийн оюут­нуу­дыг хуулийн дагуу бус багш нар өөрсдийн гэсэн оюут­нуудаас сонгон ТУЗ-ийн хуралд оролцуулсан уч­раас ШУТИС-ийн …

  • 4 September

    А.Гансүх “Зам дээр битгий хог хая. Бороо орохоор бөглөрчихөөд байна”

     Шинэчлэлийн Засгийн газар энэ онд зургаан аймгийг нийслэлтэй ха­туу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлсэн. Энэ ажил ч эрчимтэй явж байна. Энэ ондоо багтааж 1700 орчим км замыг ашиглалтад оруулах гэнэ. Харин энэ урт замыг газар дээр нь очиж шалгах гэсээр А.Гансүх сайд 10 мянган км замыг энэ зун туулсан аж. Ихэнх гишүүдийг  амарч, зугаалж байх хойгуур тэрбээр хөдөө орон нутгаар …

  • 4 September

    Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг маргааш шүүнэ

     Эрх мэдлээ ашиг­лан мөрдөн байцаалтын ажил­лагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаад буй  Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд  маргааш 10:00 цагт болно. АТГ-аас түүнд Ерөнхий­лөгч асан  Н.Энхбаярын хэ­рэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, тус­лах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй хол­­­богдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Интерполоос хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны …

  • 4 September

    Т.Сайнжаргал О.Магнай даргыг шалгуулна

    Хэдхэн хоногийн өмнө таксины үнэ нэмнэ хэмээн хариуцлагагүй мэдэгдэл хийж ард түмнийг багагүй бухимдуулж орхисон О.Магнай тун дардан замаар урагшилж байсан. Гэтэл нэг л удаагийн мэдэгдлээсээ болж ардын дайсан болохоо шахсан О.Магнайг огцруулах өргөдлийг МАН-ын залуус Төрийн албаны зөвлөлд тавихаар болжээ. МАН-ыг шинэчлэгч хөдөлгөөний залуусын нэг болох Т.Сайнжаргал хэлэхдээ “Монгол Улсын тохируулагч агентлаг ШӨХТГ-аас гаргасан болон гаргахаар зэхэж буй тушаал …

  • 4 September

    Хоёр сартай охиныхоо дунд чөмгийг хугалсан согтуу эр

     Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ танхайрсаны гайгаар бяцхан үрээ гэмтээсэн онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн IV хороонд оршин суудаг нөхөр Ч нь гэртээ согтуу орж улмаар эхнэр Д-тэй маргалджээ. Тэд ийнхүү маргалдаж байтал Д гэнэт хоёр сартай охиноо аваад явлаа гэж хүүхдээ шүүрэн авчээ.  Ийнхүү энхэр Д нь нялх хүүхдээ согтуу нөхөртөө өгөхгүй гэж булаацалдаж байгаад зүүн хөлийн …

  • 4 September

    Барак Обама “довтлох”, “шагнуулах” хоёрын алийг сонгох бол?

     Обама Сирид довтолбол Нобелийн шагнал хүртэхгүй Сирид дайн зарлаж, энх тайвныг тогтоох эрмэлзэлдээ бүрэн автсан АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама хайр татам, тайван нэгэн байхаа болив. Түүнийг зэмлэгсэд ч эрс олширч байна. АНУ-ын түүхэн дэх цор ганц дайн хийгээгүй ерөнхийлөгч хэ­мээн хүндлэгдэж байсан тэрбээр химийн мөргөлдөөнд татагдан оролцоод буй гэх Сирид цэргийн хүч оруу­лахаар бэлтгэлээ базааж дууслаа. “Глобал таймс” сонинд …

  • 4 September

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” байгуулана

     “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл байгуулах тухай” Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар  НӨҮГ, Усны барилга байгууламж НӨҮГазрууд нь зам засвар тэмдэглэгээ, ногоон байгууламж, тохижилт, борооны болон үерийн ус зайлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд нь ажлын нэгдмэл уялдаагүй, үр ашиггүй зардал ихээр гаргаж байна. Түүнчлэн 686 …

  • 4 September

    “Төрийн албаны Мерит тогтолцоо”-ны талаархи олон улсын чуулга уулзалт болж байна

     Төрийн албаны зөвлөлөөс  9 дүгээр сарын 4-5-ны өд­рүү­дэд “Төрийн албаны Мерит тогтолцоо-Туршлага, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалт зохион байгуулах болсон талаар мэдээлэв. Чуулга уулзалтад орол­цогчид өөрсдийн орны тө­рийн албаны туршлага, сур­гам­жаасаа хуваалцан, ши­нэлэг арга, оролцоог цаа­шид хөгжүүлэх талаар санал бодлоо солилцон, төрийн албаны төв байгууллагуудын хоорондын хамтын ажил­лагааг хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэнэ. Анхны хурал Голланд улсад 2005 …

  • 4 September

    Баруун Цанхийн экспортод гүний гаалийг ашиглана

     “Эрдэнэс Таван толгой” компани энэ долоо хоногийн эцсээр баруун Цанхийн экс­портоо албан ёсоор нээх гэж буй. Өнгөрөгч хоёрдугаар сард Баруун Цанхийн хөрс хуулалтын ажлыг хийж, долоодугаар сард нүүрс олборлолтоо эхлүүлсэн бөгөөд энэ жил уг хэсгээс  3-3.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажээ. Ийнхүү баруун Цанхийн экспортыг албан ёсоор эх­лүүлэхдээ гүний гаалийн тогтолцоог анх удаа ашиглах юм байна. Тодруулбал уур­хайгаас олборлосон …

  • 4 September

    “МИАТ”-ийн шүүх хуралд Эрүүгийн хуулийг буруу ашиглалаа

     Анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр батласан нь олныг гайхшрууллаа “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй “МИАТ “компанийн экс удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн зургаадугаар сарын 11-12-нд болж,  “МИАТ”-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Р.Бат-Эрдэнэд 12 жил …

  • 4 September

    Хуулийнхан Г.Буяндоржийн нуугдмал хөрөнгийг ил гаргахаар ажиллаж эхэлжээ

     “Ноёд” группын захирал Г.Буяндоржийг улсад их хэмжээний хохирол учруулсан, залилсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Түүний дээрх хэргээс гадна татвараас зайлс хийсэн гэх хэрэгт нь шүүхээс их хэмжээний торгуул ноогдуулсан юм байна. Тэрээр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Г.Буяндоржийн хөрөнгийг битүүмжлэх ажлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эхлүүлээд байгаа ажээ. Гэвч улсын бүртгэлд түүний …

  • 4 September

    Глэн Жонсон шагайндаа бэртэл авчээ

     Ливэрпүүлийн албан ёсны сайтын мэдээлж байгаагаар Манчестер Юнайтед багтай хийсэн тоглолтын үеэр баруун хамгаалагч Глэн Жонсон шагайны холбоос үедээ бэртэл авсан байна. Энэ гэмтлээсээ болоод тэрээр Английн шигшээ багт дуудагдаагүй бөгөөд удахгүй 3 арслангууд дэлхийн аваргын өмнөх урьдчилсан шатны тоглолтонд оролцох юм. Мэлвүүдэд Глэн Жонсонд эмч нар нарийн үзлэг хийж Англи залууг ачаалалтай бэлтгэл хийхийг нь хориглосон байна. Бэртэл авсан …