Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 12 July

    Г.Өсөхбаяр аварга тахимаа өгч, Н.Түвшинбаяр харцага цолны болзол хангалаа

     Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхлэлээ. Энэ даваанд Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаяр шинээр начин цол хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаярыг амлаад байсан юм. Даян аварга Г.Өсөхбаяр Н.Түвшинбаярт тахимаа өглөө. Ингээд Н.Түвшинбаяр харцага цолны болзол хангалаа. Одоогоор дөрвөн бөх шинээр харцага цолны болзол хангаад байна. Т.Түвшин Ugluu.mn

  • 12 July

    Зургаагийн даваа эхэллээ

      Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхлэлээ. Энэ даваанд Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат нар баруун зүүн жигүүрийг тэргүүлэн гарлаа. Зургаагийн даваанд шинээр начин цол хүртсэн таван бөх улсын цолтнуудтай хүч үзэж байна. Тавын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Т.Баасанхүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Хэнтий аймгийн …

  • 12 July

    Өмнөговийн Н.Амарбаясгалангийн даага өнгөллөө

                                                                                                               Хэдхэн хоромын өмнө Хүй долоон худагт төрийн наадмын хурдан дааганы түрүүч зурхай гишгээд байна. Одоогоор дааганы албан ёсны цуваа гараагүй байгаа бөгөөд морины комисс хуралдаж, үүлдэр тогтоохоор хуралдаж байгаа юм байна. Бид эхний таван дааганы цувааг оруулж байна. 1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Нэргүйн Амарбаясгалангийн хул. Говьд хоёр түрүүлээд ирсэн. 2. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Жаргалсайханы Энхболдын …

  • 12 July

    Олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын таван бөх улсын начин боллоо

      Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын өндөрлөлөө. Тавын даваанд аймгийн арслан цолтой таван бөх учраа бөхөө өвдөг шороодуулж Монгол Улсын начин цолны болзол хангалаа. Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Т.Баасанхүү Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын арслан Б.Ганбатаараар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд …

  • 12 July

    О.Балжинням аварга өвдөг шороодлоо

     Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадамд түрүүлсэн аварга О.Балжинням, үзүүрлэсэн улсын гарьд П.Сүхбат наадмын хоёрын даваанд өвдөг шороодлоо. “”Том” Сүхбат Архангай аймгийн уугуул, сумын заан Нандин-Эрдэнэд өвдөг шороодсон бол улсын аварга О.Балжинням Завханы Цагаанчулуутын залуу бөх Мишигдоржид уналаа.  Ийнхүү заанаас дээш цолтнуудаас “Том” Сүхбатаас гадна улсын аварга Одвогийн Балжинням учраадаа өвдөг шороодоод байна. 

  • 12 July

    Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

       7 дугаар сарын 12. Баасан   7.00-9.20  Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/   9.00  Шагайн харвааны  шигшээ харваа. /Шагайн асарт/   9.00-14.00  Сурын харвааны  шигшээ харваа  /Сурын талбайд/   9.30-11.00  Хүчит бөхийн барилдааны гурвын даваа   10.00-11.00   Хүүхдийн барилдааны гурвын даваа   11.00-13.00  Дааганы уралдаан /Хүй долоон худагт/   11.20-12.40  Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа   11.20-12.40   Хүүхдийн барилдааны …

  • 12 July

    Дундговийн наадамд манлай уяач Д.Эрдэнэчулууны уясан үрээ түрүүллээ

     Дундговь аймгийн баяр наадмын хурдан хязаалан хэдхэн хормын өмнө зурхай гишгэлээ. Сум сумын 56 хурдан хүлэг уралдаж 1. Сайхан-Овоо сумын харьяат аймгийн засаг дарга асан Ж.Чандманийн хул. Монгол улсын манлай уяач Дамбадаржаагийн Эрдэнэчулуун уясан. 2. Луус сумын харьяат сумын алдарт уяач Дуузын Лочинцэрэнгийн хээр. Өнгөрсөн жил Луус сумандаа түрүүлсэн. 3. Хулд сумын харьяат сумын алдарт уяач Нэргүйн Батжаргалын хул халзан. …

  • 11 July

    С.Галбадрах: Эрлийз морь уралдсан учраас хассан

    Шүдлэн насны морьдын уралдаан өчигдөр болж өндөрлөсөн. Харамсалтай нь  шүдлэн насанд  айрагдсан морьдод   эрлийз морь уралдсан гээд бөөн хэл ам гарсан. Энэ талаар  хурдан морьны салбар хорооны комиссын нарийн бичгийн дарга Ч.Галбадрахаас тодрууллаа.  – Шүдлэн насанд уралдсан морьдоос ямар үндэслэлээр хэдэн морт хассан бэ?  -Уралдаж буй морьдыг эрлийз, монгол эсэхийг дахин хэмжилт хийж нягталдаг журамтай. Энэ журмаар шүдлэн насанд уралдсан …

  • 11 July

    Өнөөдөр хүчит бөхийн нэг, хоёрын давааны барилдаан болно

      Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ. Хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүч үзэн барилдаж байгаа бөгөөд Монгол улсын гавьяат тамирчин, Улсын аварга Одвогийн Балжинням, Монгол улсын гавьяат тамирчин Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр …

  • 11 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Улсын баяр наадмыг нээж хэлсэн үг

    Эрхэм хүндэт ард иргэд ээ, Хүндэт наадамчид аа, Монгол наадмын халуун мэндийг нийт ард түмэндээ хүргэж, бүгдээрээ өргөө хотлоороо аз хийморь өөдөө сайхан наадамлахыг хүсэн ерөөе. Жил жилийн наадам сайхан болдог. Энэ жилийн наадам бүр сайхан болж байна. Монголын тулгар төрийн их ой дөрвөн хоёр таширлан тохиож байна Монголын түүхт их төр  2222-дахь жилийн ойгоо тэмдэглэж байнаа. Монголоороо гоёсон Монгол наадмынхаа …

  • 11 July

    БНФУ-ын засгийн газрын гишүүн Гийом Гарог хүлээн авч уулзав

    Өнөөдөр Гадаад Харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, ойн асуудал эрхэлсэн сайд Гийом Гарог хүлээн авч уулзлаа. Монгол улсын ардчилсан Ерөнхийлөгч дахин сонгогдож, тангараг өргөх ёслолд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд өөрин бие төлөөлөгчөөр Засгийн газрын гишүүн илгээсэн нь Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаандаа онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл юм хэмээн сайд …

  • 11 July

    Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн “Улс халзан азарга” түрүү магнайд ирлээ

     Улсын наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо. Хурдан азарганы уралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улс халзан азарга өнгөлж, улсын наадамдаа гурав дараалан торгон жолоо өргүүллээ. Ингэснээр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн улс халзан алдарт шаргын амжилтыг давтаж байна. Харин аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Н.Улам-Өрнөхийн зээрд хурдалсан бол айргийн гуравд Говьсүмбэр аймгийн Сэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд …

  • 11 July

    Төрийн есөн хөлт цагаан туг төв цэнгэлдэхэд залагдлаа

    Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их монгол улс байгуулагдсны 807 жил, Анрдын хувьсгалын 92 жилий ойн баяр наадмын  үйл ажиллагааны хүрээнд Төрийн есөн хөлт цагаан тугыг төрийн ордноос  9 шарга  морьтон төрийн торгон цэрэг   төв цэнгэлдэхэд залан аваачиж, байрлууллаа. Үүний дараа баяр наадмын үйл ажиллагааг нээж, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, төрийн дуулал эгшиглэснээр монгол түмний их баяр …

  • 11 July

    Хүй долоон худагийн замыг нэг чигийн урсгалтай болгожээ

     Улсын баяр, наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт уламжлал ёсоор болж буй. Үүнтэй холбоотойгоор Хүй долоон худаг хүртэлх зам хэт их ачаалалтай болж, түгжрэл үүсэж, наадамчин олонд хүндрэл учруулдаг. Энэ цаг мөчид ч бас Хүй долоон худаг хүрэх автозам өндөр ачаалал авсан байгаа учраас замын хөдөлгөөний урсгалыг нэг чигийн урсгалтай болгожээ. Одоохондоо Хүй долоон худагаас Улаанбаатарт ирэх чиглэлийн урсгалыг …