Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 11 November

    “Петро Чайна дачин Тамсаг”-ийн талбайгаас хүнцэл илэрч ажилчид нь хордсоор байна

    Дорнод аймгийн Тамсагийн сав газраас нефть олборлож буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро Чайна дачин Тамсаг” компанийн олборлолтын талбайн хөрснөөс химийн хорт бодис болох “хаан хор” буюу хүнцэл илэрчээ. 2010 онд тус компанийн ашиглалтын талбайн хөрсөнд хийсэн шинжилгээгээр 18 ppm хүнцэл байгаа нь тогтоогдсон гэнэ. Энэ нь хүлцэх хэмжээнээс даруй гурав дахин өндөр үзүүлэлт аж. Энэ хэмжээ 30 ppm-д хүрвэл аюултай …

  • 11 November

    Нийслэлийн бүх хороонд төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна

    Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 дугаартай захирамжийн дагуу нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд Улаанбаатар хотын өрх бүрээс санал авч, хэлэлцүүлэх ажил үргэлжилж байна. Төсвийн төсөлд санал авах хуудсыг 11 сарын 5-наас нийслэлийн 152 хорооны өрх бүрт тарааж, бөглөсөн саналын хуудсыг цуглуулан, автомат машинаар уншуулсан юм.  “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийг зохион байгуулах удирдамжийн дагуу саналын …

  • 11 November

    УИХ-ын дэд дарга Балийн ардчиллын форумд оролцлоо

    Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж энэ сарын 7-8-нд Индонезийн Балид зохион байгуулагдсан “Балийн ардчиллын форумын YI хуралдаан”-д оролцлоо. “Олон бүрдэлт нийгэмд ардчиллыг бэхжүүлэх нь” гэсэн үндсэн сэдвээр хуралдсан Балийн ардчиллын форумын энэ жилийн хуралдаанд дэлхийн 86 орон, олон улсын 6 байгууллагын төлөөлөгчид оролцож, Засгийн газрууд ардчилал, ардчилсан институциудаар дамжуулан ард түмнийхээ төлөө, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө юу хийж …

  • 11 November

    Дуучин А.Түмэн-Өлзий, Н.Удвал сайдыг ажлаа сайн хийхийг сануулав

    Зохиолын дуучдын шинэ үеийн төлөөлөл болон гарч ирсэн дуучин А.Түмэн-Өлзий Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг ажлаа хийсэн шиг хийхийг санууллаа. Тодруулбал, түүний 21-хэн настай дүү нь III эмнэлгийн эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж амь насаа алдсан байна. Тиймээс дуучин бүсгүй маань энэ мэт маш олон хүмүүс эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж цаг бусаар энэ дэлхийг орхиж байна. Хүний амийг аврах ёстой …

  • 11 November

    Шатахуун түгээх станц, сүлжээ дэлгүүрүүдийг 450 саяас 2,3 тэрбум төгрөгөөр тогргожээ

    ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. Тус газраас “Миний дэлгүүр”-ийг 450 сая төгрөгөөр, “Номин” супермаркетыг нэг тэрбум 168 сая төгрөгөөр, “Магнай трейд” ШТС-ийг 2.3 тэрбум, “Жаст ойл” ШТС-ийг 940 сая төгрөгөөр тус тус торгосон байна. Торгох болсон шалтгааны тухайд дээрхи хоёр сүлжээ дэлгүүр монополь байдлаа ашиглан хэрэглэгчдэд үнийн дарамт үзүүлсэн /лангуун дээрхи болон кассан дахь үнийн зөрүү, хэрэглэгчдэд 5-аас доош төгрөгний хариулт өгдөггүй/ …

  • 11 November

    Чөлөөт бөхийн шинэ жин, дүрмийн өөрчлөлтийн талаар зөвлөмж гаргажээ

    Аравдугаар сарын 29-ны өдөр Швейцар улс дахь Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн төв байранд тус холбооны Техникийн комиссийн хуралдаан болж бөхийн шинэ жингүүд, бөхийн тэмцээний дүрэмд хийх өөрчлөлтийн талаар тус холбооны Товчооны хуралд өргөн барих зөвлөмжийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Техникийн комиссийн хурлаар энэ есдүгээр сард Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-ний үеэр авсан болон дараа нь үндэсний холбоодоос ирүүлсэн …

  • 11 November

    Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд “Ёслол хүндэтгэлийн 5 дугаар гэрэгэ”-г гардуулна

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 сарын 8-нд болсон хуралдаанаар нийслэлийн үе үеийн Засаг дарга нарт хүндэтгэл үзүүлж , дурсгадаг  “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г  Улаанбаатар хотын Захиаргч Э.Бат-үүлд гардуулах тухай асуудлыг хэлэлцлээ.  2004 оны 12-р сарын 01-ний өдрийн 14-р тогтоолоор “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г анх бий болгосон юм. Уг тогтоолд зааснаар “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” нь төрт ёсны уламжлалт утга билэгдлийг агуулсан, Нийслэлийн …

  • 11 November

    Дундговь-Улаанбаатарыг холбосон 163 км автозамыг нээнэ

    Өнөөдөр Дундговь-Улаанбаатарыг холбосон 163 км хатуу хучилттай автозамыг нээх гэж байна. Мөн Сайншанд-Замын Үүдийн авто замыг  ашиглалтад өгөхөөр төлөвлөөд байгаа ажээ. Нээлтийн үйл ажиллагаанд нь Ерөнхий сайд оролцоно. Дээрхи ажил нь Засгийн газар энэ онд багтаан Баянхонгор, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дорнод, Өмнөговь аймгийн төвүүдийг хатуу хучилттай автозамтай холбохоор төлөвлөсний дагуу явагдаж буй ажил юм.

  • 11 November

    Нэгдүгээр эгнээнээс нийт 1694 автомашин зөөж шилжүүлжээ

    Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг байна. ЗХУТөвийн Автомашин ачиж журамлах алба нь Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, …

  • 11 November

    Авлигагүй шүүгчтэй байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татна

    -ХАРААТ БУС ШҮҮХИЙН ТӨСӨВ  ШҮҮГЧИЙГ АВЛИГААС АНГИД БАЙЛГАНА- Хөрөнгө оруулалт буурсан шалтгааны  нэг хүчин зүйл нь шүүхийн шийдвэрт үл итгэх байдал хэмээн ОХУ-ын хуулийн салбарын мэргэжилтнүүд тодорхойлжээ. Орос оронд гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалт муудаж байгаа шалтгаан нь хуулийн байгууллагын унтаа байдал, шүүгчдийн улс төр ба авлига хээл хахуултай холбоотой хэмээн энэ салбарын эрдэмтэд өөрсдөө дүгнэлт хийсэн нь анхаарал татаж …

  • 11 November

    Жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан “Итгэлийн Танхим” нээгдлээ

    МУСТА, жүжигчин Гончигийн Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн “Итгэлийн Танхим ” төслийн хүрээнд УНТЭ-ийн ЯТТ-ийг шинэчлэн засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжиж дууслаа. Итгэлийн танхимын нээлтийг СУИС-ийн хөгжмийн ангийн оюутан хүрэлцэн ирж Морин хуурын аялгуугаар нээсэн юм. Тэрбээр жүжигчин бүсгүйн фейсбүүкийн найз энэхүү ажилд мөнгөөр тусалж чадахгүй ч нээлт нь дээр морин хуураа тоглож өгнө хэмээн Г.Ундармаад амласан байжээ. Мөн нээлтэд Эрүүл мэндийн …

  • 11 November

    UEFA, Монголд хөлбөмбөг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

    Өнгөрсөн бямба гаригт Францын хөлбөмөгийн домогт тамирчин Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбооны  урилгаар нэг хоногийн хугацаатай манай улсад айлчилсан билээ. Европийн хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ дэд ерөнхийлөгч тэрээр айлчлалынхаа хүрээнд МХБХ-ны ажилта таниилцаж, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ток шоунд оролцон, ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзалт хийсэн юм. Мишель Платини Ерөнхий сайдтай уулзах үеэрээ “Европын хөлбөмбөгийн холбоо Монголд хөлбөмбөг хөгжүүлэхэд …

  • 11 November

    “Нарантуул-2” худалдааны төвд гал гарч 100 түрээслэгч хохирчээ

    Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Дэнжийн  мянгад  байрлах “Нарантуул-2”  худалдааны төвд өнгөрсөн бямба гаригт буюу 11-р сарын 9-нд гал гарчээ. Тодруулбал,бямба гаригийн орой 22.48 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт “Нарантуул-2” худалдааны төвийн хоёр давхар барилгаас утаа гарч байгаа тухай дуудлага ирж, дуудлага өгснөөс хойш 12 минутын дараа дүүргийн гал унтраах анги бүрэлдэхүүнээрээ очсон байна. Гал сөнөөгчдийг очих үед хүнс, барааны …

  • 11 November

    Өнөөдөр болох үйл явдлуудын мэдээлэл

    11.00 цагаас Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төвд ”Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй орчин бүрдүүлэх нэг сарын аян”-ы нээлтэд зориулсан хэвлэлийн бага хурал болно. 11.00 цагаас Үндэсний статистикийн хорооны байранд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийнэ. Тус хороо сар бүр ийм мэдээлэл өгдөг бөгөөд өнөөдөр  2013 оны эхний 10 сарын мэдээллийг хүргэх юм байна. 11.00 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд …

  • 11 November

    “Хөрөнгө оруулалтын газар”-ыг байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөрөнгө оруулалтын газар”-ыг байгуулна Хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд нийт 250 орчим агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаа, арга барил, үр ашгийн хувьд …