Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 18 July

    Н.Энхбаярын өдөр

       МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд өчигдөр ямар өдөр байв даа. Үдээс өмнөхөн түүний хүү, Монголбанкны Ерөнхийлөгч Э.Батшугарын гэргий нярайлж, түүнийг өвөө болгосон тухай баярт мэдээ цацагдсан юм. Гэвч төд удалгүй үдээс хойш нь түүний гэр бүл, ойр тойрныхонтой нь холбоотой таагүй үйл явдалууд ар араасаа хөвөрлөө. Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт 14:00 цагаас эхлэн оройны 21:00 цаг хүртэл …

  • 18 July

    “Зүүн бүсийн их хурд”-ыг үзэх наадамчидад автобус үнэгүй үйлчилнэ

      “Зүүн бүсийн их хурд” Хэнтий аймагт энэ сарын 26-нд “Зүүн бүсийн их хурд” хурдан морины уралдаан болно. Үүнтэй холбоотойгоор Өмнөдэлгэр сумын “Атибус” компанийн хамт олон нутгийнхандаа бэлэг барьж, автобусаар үнэгүй зорчуулах ажээ. Хэнтий аймгийн ой баяр наадмын өмнөх өдөр буюу энэ сарын 25-ны өдөр тус компани дөрвөн том оврын автобусаар Хэнтий рүү үнэгүй тээвэрлэхээр болсон байна. Уг автобус энэ …

  • 18 July

    Улаануудад хамгийн их Лайк дардаг улс орнууд

    Олон нийтийн мэдээлэл харилцааны топ сүлжээнүүдийн нэг болох Фэйсбүүк дээрхи Ливэрпүүлийн ЛФС пэйж дээр одоогийн байдлаар 12 сая гаран хүн Лайк дараад байгаа бөгөөд дэлхийн аль улсууд хамгийн их лайкадсан тухай сонирхолтой статистик гарсан байна. 10. Франц: 1998 онд Ливэрпүүл Франц мэргэжилтэн Жэрар Ульег дасгалжуулагчаараа урьж авчирсан бөгөөд тэр ч нутгаасаа цөөнгүй тоглогчдыг авчирч байсан билээ. Тэр цагаас эхлэн Француудын …

  • 18 July

    300 ортой шинэ төрөх эмнэлгийн барилгын ажил 65 хувьтай явагдаж байна

     Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот захирамжаар олгосон 2.4 га газар ээр 300 ортой төрөх эмнэлгийн барилга баригдаж байгаа билээ. 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орох уг эмнэлгийн барилгын ажил энэ сарын 5-ны өдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Тодруулбал, А, Б блокын диафрагм ханатай …

  • 18 July

    Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шинэ байршилд шилжлээ

      Сүхбаатар дүүрэг дэх нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд үйл ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар байршлаа өөрчилж, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15-р гудамж, нийслэлийн Засаг захиргааны 4-р байрны 10 давхарт буюу “Зоос гоёл”-ын эсрэг талд байх Улаанбаатар хотын банктай байранд шилжих гэж байна. Тендерт оролцогч, үйлчлүүлэгч та бүхэн ирэх даваа гараг буюу энэ сарын 22-ноос эхлэн шинэ …

  • 18 July

    “Газпром” БНХАУ руу хийн хоолой татахаар болжээ

     Орос улсын “Газпром” корпораци жилд Хятад хүртэл 60 тэрбум шоо метр хүртэл хүчин чадалтай “Сила Сибири” хийн хоолойг тавих ажлаа ирэх 11-р сард эхлүүлж магадгүй байна. БНХАУ-тай хий нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах ажлыг эцэслэн дуусгаагүй байгаа гэж оросын “Ведомости” сонин бичжээ. Якутскаас Владивосток руу дамжуулан, улмаар Хятад улс руу тавихаар төлөвлөөд байгаа хоолойнуудыг гурван жилийн хугацаанд барих юм …

  • 18 July

    Цагдаагийн алба хаагчидыг одон медалиар шагналаа

      Цагдаагийн байгууллагын 92 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол олгох болон төрийн одон медаль, ХЗЯ, цагдаагийн байгууллагын шагналаар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр ЦЕГ-т болж өндөрлөв. Шагнал гардуулах үеэр  ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт гардуулан өгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн …

  • 18 July

    “Эрдэнэт”-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг баривчилжээ

      “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг хэд хоногийн өмнө цагдаагийн байгууллага баривчилжээ. Яг ямар хэргээр буруутгаж буй нь тодорхойгүй ч  “Эрдэнэт” үйлдвэрээс хувийн компанид их хэмжээний зээл олгуулсан хэрэгт буруутгасан байна. Түүнийг албан тушаалаа ашиглан хувийн компанид их хэмжээний мөнгө шилжүүлсэн, үүндээ авлига авсан байх магадалалтай гэж үзэн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Ч.Ганзориг нь “Эрдэнэт” үйлдвэрийн …

  • 18 July

    Нийслэлийн Удирдлагын зөвлөл хуралдана

     Өнөөдөр /7 сарын 18/ 10:00 цагт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тухай болон Смарт Сити хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно.

  • 18 July

    Америкийн шүтээнээс гарсан “Beyond 5” хамтлаг Монголд ирнэ

     Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан “Beyond 5” хамтлагийнхан 8-н улс үндэстнээр аялан 8-н дугаар сарын турш аялан тоглолт хийх гэж байна. Энэхүү тайлан тоглолтыг санаачлагч нь Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм юм. Аялан тоглолт  8-р сарын 2-нд Монгол улсаас эхлэн Кула Лампур, Сингапур, Кончиг Малайз, Тайланд, Камбодя, Хонг Конг орнуудад болж, хамгийн сүүлийн тоглолт 8-р сарын 29-нд Тайванд болсноор …

  • 18 July

    “ТАЛ НУТГИЙН МАРАФОН – 2013” БОЛНО

    Улаанбаатар хотод ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг ард иргэдэд сурталчлах  зорилготой “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээн энэ сарын 21-ний ням гаригт Налайх дүүргийн Цонжин Болдог /Мандал жуулчны бааз/-т болох гэж байна. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчдаас эхлээд жирийн иргэд оролцоно. “Тал нутгийн …

  • 17 July

    Дэлхийн оюутны зуны XXVII Универсиад Монголын баг 11-р байрт жагслаа

      Дэлхийн оюутны зуны XXVII Универсиад их наадам өнөөдөр өндөрлөлөө. Энэ үеэр тус тэмцээн болох дараагийн улс Бүгд Найрамдах Солонгос улсын Гванжу хотод тугаа хүлээлгэн өгөв. Монголчууд, монгол оюутнууд ОХУ-ын Казаний Универсиадад амжилт, аяны богц дүүрэн өнөөдрөөс нутаг буцна. Нийт 3 алт, 6 мөнгө, 16 хүрэл медалтайгаар тэмцээнээ өндөрлөлөө. Нийт медалийн тоогоор оролцсон 166 орноос 11 дүгээр байрт, медалийн чанараар …

  • 17 July

    Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн дүү О.Мичидийг баривчиллаа

      МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт АТГ-ынхан өнөөдөр нэгжлэг хийснийг өмнө нь мэдээлсэн. Н.Энхбаярын хэрэг шүүхээр гэм буруутай нь нотлогдож, хэргийг эцэслэн шийдсэн ч гэрт нь ийнхүү нэгжлэг хийх болсон нь анхаарал татаж буй юм. Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор эрэн сурвалжлагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгт Монголд ирж, хуулийнхан түүнийг шалгаж буй. Т.Билэгт шалгагдаж, мэдүүлгэ өгч эхэлсэнтэй холбоотойгоор Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн …