Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 3 July

    Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа

     УИХ-ын чуулганаар “Улсын Их Хурлын 2013 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай “ Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Байнгын хороод, нам, эвслийн бүлэг,Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар нийт 349 асуудлыг Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар санал ирүүлжээ. Улс орныхоо хөгжлийн урт хугацааны бодлого, түүнийг хэрэгжүүлэх …

  • 3 July

    Хойд Солонгосын 1750 ажилчин Монголд ажиллаж байна

     Хойд Солонгос улс гадаадад ажиллах хүч гарган ихээхэн хэмжээний мөнгө хуримтлуулах зорилгоор сүүлийн 10 жилийн туршид ОХУ, Хятад, Монгол , Чех , АНЭУ  зэрэг орнуудад  багагүй тооны ажилчид илгээгээд байгаа билээ.  Хятад улс гэхэд 5 мянгаар тоологдож байсан Хойд Солонгосын гэрээт ажилчдын тоог 2 Солонгосын харьцаа муудаж эхэлсэн өнгөрсөн 3 сараас эхлэн огцом багасгаж цаашид дахин нэмэхгүй хэмээн  мэдэгдэж байгаа …

  • 3 July

    МУБИС-аас Буянт-Ухаа хүртэл автобусаар үйлчилж эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн тээврийн газар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хамтран шинэ үйлчилгээ нээлээ. Онгоцоор нисэх, онгоцоор ирж буй зорчигчдод тулгардаг нэг том бэрхшээл бол хот доторхи унааны асуудал юм. МУБИС-аас – Нисэх онгоцны буудал хүртэл нийт 16 км байдаг байна. Такси хөлөглөн явахад дунджаар 13 000 орчим төгрөг төлдөг. “Чингис хаан” олон улсын нисэх …

  • 3 July

    ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДМААР ЦАГААН ЭСГИЙН ЁСЛОЛ БОЛНО

     Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг 07 дугаар сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.БАТТУЛГА-аас тодрууллаа. “Дээлтэй Монгол” наадам болох гэж байна. Энэ жилийн наадмын онцлог юу бэ. Наадмын …

  • 3 July

    ХЗХ-ны хохирогчид Төрийн ордны гадаа жагслаа

     Хадгаламж зээлийн хоршоод 2005, 2006 онуудад дампуурч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөр хохирсон. Хадгаламж эзэмшигчид хохирлоо төлүүлж чадаагүйгээс одоо хүртэл жагсаал зохион байгуулсаар байна. ХЗХ дампуурсан нь төр, төрийн албан хаагчид буруутай гэж үзэж буй тул Засгийн газраас төлбөрийг барагдуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. ХЗХ-дын үл хөдлөх олон тооны хөрөнгө байгаа ч мөн төрийн албан тушаалтнууд хурааж авах …

  • 3 July

    Идэвхтэй ажилласан хороодын зохион байгуулагч нарыг урамшуулжээ

    Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/72 тоот захирамжийн дагуу “Хүн ам” мэдээллийн санг шинэчлэн байгуулах ажлыг энэ оны 5 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон билээ. Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/85 тоот захирамжаар 8500-аас доош хүн амтай хороод, 8500-аас дээш хүн амтай хороод гэж …

  • 3 July

    ЦЭЦЭГСЭЭР ГОЁСОН НИЙСЛЭЛИЙН ГУДАМЖ…

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн гудамжуудыг өнгө алаглуулан цэцгээр гоёж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатарын хөшөө, Чингис хааны хөшөөт цогцолбор, Драмын театрын өмнөх талбай, Хэлмэгдэгсдийн хөшөө, Төв шуудангийн урд хэсэг, Махатма Ганди болон Эскадрилийн хөшөө, Ард кино театрын өмнөх талбай, Занабазар, Олимпийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, 1-р хорооллын үйлчилгээний төвүүдэд нийт 5000 м2 цэцгийн мандал байгуулжээ. Цэцэгсээр гоёсон нийслэлийн гудамжийг …

  • 3 July

    NBA –гийн од ЛУОЛ ДЭНГ наадмаар Монголд ажиллана

     Монголын спорт сонирхогчид тэр дундаа сагсан бөмбөгийн хорхойтнуудын хувьд гайхалтай бас дурсамжтай үйл явдал тохиох гэж байна. Энэ бол домогт Чикаго Буллс багийн довтлогч, Английн шигшээ багийн ахлагч, NBA-гийн шилдэг тоглогчдын нэг Луол Дэнг /Luol Deng/-ийн Монгол дахь айлчлал юм. Тэрээр Монголын үүрэн холбооны үндэсний оператор Скайтел Групп, Алтай Кашмер ХХК-ийн урилгаар манай улсад Үндэсний их баяр наадмын тэмдэглэлт өдрүүдийг …

  • 3 July

    Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, тангараг өргөх товыг тогтоов

     Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын 2013 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан ажлаа эхэллээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай илтгэлдээ, Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийг зохион байгуулж, Ерөнхийлөгчийн бүрэн …

  • 3 July

    Шадар сайдтай хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид уулзлаа

      Монгол Улс 40 гаруй сая малтай,  жилдээ  440 сая  литр  сүү бэлтгэх  нөөцтэй ч одоогийн байдлаар маш бага хэмжээний сүүг боловсруулж  байна. Шинэчлэлийн Засгийн газраас 2013-2016 онд Улаанбаатар хотын  хүн амыг үнээний сүүгээр хангах зорилт  тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын үнэт цаас борлуулсан орлогоос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл төсөлд 27 сая ам.долларын санхүүжилтийг хөнгөлттэй  …

  • 3 July

    Сонгинохайрхан дүүрэгт Б.Бат-Эрдэнийн сурталчилгаа 1 л удаа тараагджээ

    Нийслэлийн хамгийн олон хүнтэй Сонгинохайрхан дүүрэгт Ц.Элбэгдоржийн төлөө 67209 хүн саналаа өгсөн бол Б.Бат-Эрдэнийг ердөө 40-хөн мянган хүн дэмжсэн нь бүхэл бүтэн 20 мянган саналаар дутуу байна. Энэ ч аргагүй юм. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд энэ том дүүрэгт МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны материал ердөө нэгхэн удаа тараагджээ.  Харин АН-ын материал сурталчилгаа айл гэрийг дүүргэх шахсан гэнэ.  Дахин санал хураалтаар …

  • 3 July

    Татварын байцаагч эмэгтэйг хөнөөсөн хэрэгт 30 орчим насны нэг эмэгтэйг саатуулжээ

     Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч эмэгтэй Э-г олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг уржигдар шөнө үйлдэгдсэнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Энэ хэргийг үйлдсэн гэмт этгээдийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт хэрэгт нэгэн эмэгтэй саатуулан шалгаж эхэлжээ. Хэргийг 30 орчим насны нэгэн эмэгтэйг найз нарын хамт үйлдсэн байж болзошгүй гэж үзэж буй …

  • 3 July

    “The Mongolian Live Sessions” төслийн сүүлчийн уран бүтээл “Охин”

      “Prosound” студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй“The Mongolian Live Sessions”төслийн сүүлчийн уран бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. Найм дахь уран бүтээлийн эзэд бол Б. Дашдондог, төгөлдөр хуурч: А. Болорхүү нар байлаа. Тэд “Охин” хэмээх дууг амьдаар хүргэсэн юм. Уг төслийг салхийг “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтран “Алтан …

  • 3 July

    Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “зөвлөх” бэлтгэх сургалт явагдаж байна

    Нийслэлийн хөдөлмөрийн газраас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Зөвлөх бэлтгэх сургалтыг 2013 оны 7 дугаар сарын 01-03-ны хооронд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтын онцлог нь зорилтот бүлгийн иргэд ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудтай ажилладаг байгууллагын ажилтнуудад зориулсан 5 модульт хөтөлбөрийн хүрээнд, оролцооны аргад тулгуурлан явагдаж байгаа  юм. Сургалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн төвүүдийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид болон дүүргийн …

  • 3 July

    Тендерийн материалд хариуцлагатай хандахыг аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа

     Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийслэлийн Засаг Даргын захирамжаар эрх нь шилжиж ирсэн 420 тендерийн сонгон шалгаруулалт хийхээс 163 ажлын гүйцэтгэгч нь шалгарсан, 15 тендерийн үнэлгээ хийгдэх,48 тендерийн материал хүлээн авах, 159 тендерийн баримт бичиг боловсруулах шатандаа явж байна. Худалдан авах ажиллагаа зөвхөн мэргэжлийн байгууллагаас шалтгаалдаггүй, сонгон шалгаруулалтад оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас хамааралтай байдаг. Гэтэл аж ахуйн нэгж, …