Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 18 July

    Цагдаагийн алба хаагчидыг одон медалиар шагналаа

      Цагдаагийн байгууллагын 92 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол олгох болон төрийн одон медаль, ХЗЯ, цагдаагийн байгууллагын шагналаар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр ЦЕГ-т болж өндөрлөв. Шагнал гардуулах үеэр  ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт гардуулан өгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн …

  • 18 July

    “Эрдэнэт”-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг баривчилжээ

      “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг хэд хоногийн өмнө цагдаагийн байгууллага баривчилжээ. Яг ямар хэргээр буруутгаж буй нь тодорхойгүй ч  “Эрдэнэт” үйлдвэрээс хувийн компанид их хэмжээний зээл олгуулсан хэрэгт буруутгасан байна. Түүнийг албан тушаалаа ашиглан хувийн компанид их хэмжээний мөнгө шилжүүлсэн, үүндээ авлига авсан байх магадалалтай гэж үзэн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Ч.Ганзориг нь “Эрдэнэт” үйлдвэрийн …

  • 18 July

    Нийслэлийн Удирдлагын зөвлөл хуралдана

     Өнөөдөр /7 сарын 18/ 10:00 цагт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тухай болон Смарт Сити хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно.

  • 18 July

    Америкийн шүтээнээс гарсан “Beyond 5” хамтлаг Монголд ирнэ

     Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан “Beyond 5” хамтлагийнхан 8-н улс үндэстнээр аялан 8-н дугаар сарын турш аялан тоглолт хийх гэж байна. Энэхүү тайлан тоглолтыг санаачлагч нь Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм юм. Аялан тоглолт  8-р сарын 2-нд Монгол улсаас эхлэн Кула Лампур, Сингапур, Кончиг Малайз, Тайланд, Камбодя, Хонг Конг орнуудад болж, хамгийн сүүлийн тоглолт 8-р сарын 29-нд Тайванд болсноор …

  • 18 July

    “ТАЛ НУТГИЙН МАРАФОН – 2013” БОЛНО

    Улаанбаатар хотод ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг ард иргэдэд сурталчлах  зорилготой “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээн энэ сарын 21-ний ням гаригт Налайх дүүргийн Цонжин Болдог /Мандал жуулчны бааз/-т болох гэж байна. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчдаас эхлээд жирийн иргэд оролцоно. “Тал нутгийн …

  • 17 July

    Дэлхийн оюутны зуны XXVII Универсиад Монголын баг 11-р байрт жагслаа

      Дэлхийн оюутны зуны XXVII Универсиад их наадам өнөөдөр өндөрлөлөө. Энэ үеэр тус тэмцээн болох дараагийн улс Бүгд Найрамдах Солонгос улсын Гванжу хотод тугаа хүлээлгэн өгөв. Монголчууд, монгол оюутнууд ОХУ-ын Казаний Универсиадад амжилт, аяны богц дүүрэн өнөөдрөөс нутаг буцна. Нийт 3 алт, 6 мөнгө, 16 хүрэл медалтайгаар тэмцээнээ өндөрлөлөө. Нийт медалийн тоогоор оролцсон 166 орноос 11 дүгээр байрт, медалийн чанараар …

  • 17 July

    Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн дүү О.Мичидийг баривчиллаа

      МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт АТГ-ынхан өнөөдөр нэгжлэг хийснийг өмнө нь мэдээлсэн. Н.Энхбаярын хэрэг шүүхээр гэм буруутай нь нотлогдож, хэргийг эцэслэн шийдсэн ч гэрт нь ийнхүү нэгжлэг хийх болсон нь анхаарал татаж буй юм. Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор эрэн сурвалжлагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгт Монголд ирж, хуулийнхан түүнийг шалгаж буй. Т.Билэгт шалгагдаж, мэдүүлгэ өгч эхэлсэнтэй холбоотойгоор Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн …

  • 17 July

    Т.Билэгтийн мэдүүлгээс үүдэн Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн гэв үү

      МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт өнөөдөр АТГ-ынхан нэгжлэг хийгээд буцжээ. Ямар шалтгаанаар нэгжлэг явуулах болсон нь тодорхойгүй байгаа юм. Бүх шатны шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарыг гэм буруутайг тогтоож Д.Дуламсүрэнгээс бусадад нь хорих ял оноосон. Шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Н.Энхбаяр Клиникийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Шүүхээс Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг эцэслэн шийдсэн байтал …

  • 17 July

    Энэ онд “Оюутолгой” тэрбум ам.долларын орлого оруулна

     Энэ сарын 9-д экспортоо эхлээд буй “Оюутолгой” компани он дуустал ойролцоогоор улсын төсөвт нэг тэрбум ам.долларын орлого оруулах тооцоог гаргасан байна. Нөөц ашигласны төл­­­­­­­­­­бө­­рөөр 100-гаад сая ам.долларын татвар авах бол цаашлаад комданийн хөрөнгө оруулалт үргэл­жилж байгаатай уялдан хил гаалийн татвар, НӨАТ гэх мэт “Оюу-толгой” компаниас төсөвт  орох орлого нэмэгдээд явна гэд­­гийг “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал Ц.Сэдваанчиг хэлсэн. “Оюутолгой” компани …

  • 17 July

    Н.Энхбаярын гэрт АТГ-ынхан нэгжлэг хийж байна

     Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж эхэлсэн тухай мэдээлэл эх сурвалжаас ирлээ. Чухам ямар шалтгаанаар гэнэт нэгжлэг хийх болсон нь тодорхойгүй байна. Энэ талаар бид МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимэдсүрэнгээс тодруулахад “Одоохондоо энэ тухай ямар ч мэдээлэл алга. Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж байгаа бол ажлаа хийж байгаа юм болов уу” гэлээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн …

  • 17 July

    Хулгайлагдсан гэх 17 настай охин эгчдээ уурласан уурандаа хил давсан байжээ

     А гэгч 17 настай охин БНХАУ-ын Бээжин хотод байрлах Монгол Улсын Элчин Сайдын Яамны хорих байранд хоригдож байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Охины ар гэрийнхэн эл явдлыг насанд хү­рээгүй хүүхдийг хууль бусаар хил давуулсан, эсвэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор авч явсан байж болзошгүй хэмээн үзэж цаг­даад хандан эрэн сурвалж­луулаад байсан юм. Охиныг эх оронд нь авч ирсэн эсэх, …

  • 17 July

    Шөнийн “эко тролейбус” иргэдэд үйлчилж байна

      Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн тролейбусыг ажиллуулж эхлээд байна.  Туршилтыг энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 11-н хүртэл явуулах юм байна. “Эко шөнийн тээвэр”-т Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханийн материал-Офицеруудын ордон” маршрутаар тролейбус явж байна. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд …

  • 17 July

    Хүний наймааны хохирогчдод төрөөс мэргэжил эзэмшүүлдэг болно

     Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ажлын байраар хангах,  мэргэжлийн сургалтад хамруулах, үйлчилгээ үзүүлэх” журам баталжээ. Уг журмын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, хохирогчоор тогтоогдсон эсэхээс үл хамааран хүн худалдаалах гэмт хэргийн улмаас  эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн насны Монгол Улсын иргэн хамрагдах юм байна. Мөн  хүн худалдаалах гэмт …